No menu items!
HomeХоол, шим тэжээлОвьёосыг өдөр тутам хэрэглэх нь биед ямар ашигтай вэ?

Овьёосыг өдөр тутам хэрэглэх нь биед ямар ашигтай вэ?

-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг нь хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ овъёосыг заавал хэрэглэх зохистой хүнсэнд албан ёсоор оруулсан байдаг. Овъёос нь эрүүл мэнд болон гоо сайханд чухал ач холбогдолтой. Овьёосыг тураах үйлчилгээтэй гэж ярихыг та сонссон байх. Гэхдээ зөвхөн овьёосонд суурилсан хоолны дэглэм барьж болохгүй. Овьёос нь хүний биед ямар ач холбогдолтой болохыг мэдэж, улмаар өөрт тулгарсан асуудалд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой юм. Хэрэв та өдөр бүр овьёос идвэл бие махбодод ямар өөрчөлт гарах вэ?

Овьёос гэж юу вэ?

Овъёос нь эслэг, уургаар баялаг үр тариа бөгөөд таны бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Жингээ хэвийн хэмжээнд байлгахын тулд бодисын солилцоо сайн байх нь нэн чухал юм. Овьёосонд уураг 12%-тай байгаа нь уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн тохиромжтой. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг. Мөн овъёос нь уусдаг эслэг агуулдаг тул холестерины хэмжээг хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна хүний арьсыг залуужуулах пигментүүдийг хөгжүүлдэг байна.

Арьс арчилгаа

Овьёос нь арьсыг чийгшүүлж, толигор болгодгийг та мэдэх үү? Овьёосыг арьс цочрох, улайх үед эмчилгээний зориулалтаар ашигладаг. Овьёос нь цайр агуулдаг бөгөөд хэрэв та хар батгагүй арьсыг хүсвэл зайлшгүй шаардлагатай юм. Мөн төмрөөр баялаг тул арьсны чийгшлийн түвшинг хадгалахад тусалдаг. Овъёос нь бүх бие махбодийн цусны эргэлтийн түвшинг сайжруулдаг тул  арьсны эсүүд тогтмол шинэчлэгдэж, үхэжсэн эсүүд нөхжиж байдаг.

Уургийн эх үүсвэр

Бараг бүх хоолны дэглэмд зохих хэмжээгээр уураг байх ёстой. Ялангуяа ачаалал ихтэй ажиллаж байгаа эсвэл оюутан бол таны уургийн хэрэгцээ хамгийн чухал. Энэ нь таны биеийг хэвийн ажиллуулдаг. Овьёос нь уургийн маш сайн эх үүсвэр юм. Хагас аяга хуурай овьёос нь ойролцоогоор 6.70 грамм уураг агуулдаг. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг.  

Хоргүйжүүлнэ

Овъёос нь антиоксидантаар баялаг. Тиймээс хорт бодисыг биеэс гадагшлуулахад чухал ач холбогдолтой. Мөн цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.

Эрч хүч бэлэглэнэ  

Овьёос бол эрч хүчний  эх үүсвэр бөгөөд хэрэгцээтэй нүүрс усаар баялаг юм. Гэхдээ нүүрс усны хуримтлал үүсгэхгүй харин шатааж, илүү их энерги бий болгодог. Энэ нь бие организмын систем дэх энергийг зохицуулдаг.  

Жин хасах

Нэг аяга овьёос идээд хэсэг хугацаанд өлсөхгүй тул хоолны дуршил хяналтанд байдаг. Үүнээс гадна жин хасах үйл явцыг хурдасгадаг тул фитнесс дасгалжуулагчид овьёосны найрлага бүхий хоолны дэглэмийг санал болгодог. Овьёос нь 12%-ийн уураг агуулдаг тул уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн тохиромжтой.

Эрүүл зүрх

Цусны архаг дутагдалтай, зүрх судасны архаг хуучтай хүмүүст овъёос хэрэглэхийг зөвлөдгийг та мэдэх үү.  Овъёос нь эрүүл өөх тос агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцоо, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Үүний үр дүнд зүрхний шигдээс үүсэх эрсдэл буурдаг. Мөн овъёос нь судас бөглөрөхөөс сэргийлж, цусны эргэлтийг сайжруулдаг байна.

Өтгөн хаталтаас сэргийлнэ

Овъёос нь эслэгээр баялаг тул хоол боловсруулах системд сайнаар нөлөөлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Улмаар өтгөн хаталтаас сэргийлэхэд тусалж, ходоод гэдэсний системийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Өглөөний хоолондоо хэрэглэвэл илүү тохиромжтой.

Дархлаа дэмжинэ

Овьёос нь цусны цагаан эсийг шинэчлэхэд тусалдаг бөгөөд энэ нь өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Овьёосонд агуулагдах бета-глюкан нь дархлааны гол эх үүсвэр бөгөөд бактерийн халдвар, амьсгалын замын өвчинтэй тэмцэхэд онцгой ач тустай.

Үс уналтаас сэргийлдэг

Овъёосыг тодорхой хугацаанд тогтмол идвэл үс уналтыг хянахад тусалдаг. Овъёос нь чухал амин дэм, эрдэс бодис агуулдаг тул үсний уг бэхжиж, үс ургахад тусалдаг. Фосфор 10%, кальци 30% байдаг нь ясны сийрэгжилтээс сэргийлж, хумс, үс зэргийн ургалтанд сайнаар нөлөөлдөг байна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд