No menu items!
HomeГэрийн тохижилт2021 онд ТРЕНД болох гэр оффисын дизайнууд

2021 онд ТРЕНД болох гэр оффисын дизайнууд

-

Гэрээсээ ажиллах орчин нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ? Дизайнерууд 2021 оны гэр оффисын чиг хандлагыг тодорхойлжээ. Хэрхэн гоо зүйн хувьд тааламжтай, ажиллахад тохиромжой орчныг бүрдүүлэх вэ?

Ажлынхаа орчин нөхцлийг гэртээ тусгах албагүй. Үүний оронд ажлын ширээгээ гал тогооны өрөөн дэх сандалтайгаа хослуулаарай.

Гэрээсээ ажиллах нь нэгэн хэвийн уйтгартай санагдаж магадгүй. 2021 он нь илүү хөгжилтэй, цоглог палитраар гэрт илүү их баяр баясгаланг авч ирэх урилга юм. Гэрийн бусад дизайны нэгэн адил өнгөлөг ширээ сандал ашиглана гэж үзэж байна.

Тайван бас чимээгүй

“2021 онд илүү олон хүмүүс гэрээсээ, алсын зайнаас ажиллаж магадгүй тул анхаарал сарниулах дуу чимээг багасгахыг эрмэлзэх болно. Гурвалсан цонх, хивс, акустик хавтан гэх мэт бусад дуу чимээ тусгаарлах техник хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх боломжтой.

“2021 онд гэрийн оффис нь орчин үеийн загварын үндэс суурь болох болно. Ажиллах тав тухтай орчныг бүрдүүлснээр төвийг сахисан материаллаг байдалд анхаарлаа төвлөрүүлнэ. Энэ нь ногоон, саарал өнгөний хослолоор илэрнэ. Мөн илүү гэрэл гэгээтэй орчныг бий болгохын тулд хээтэй ханын цаас сонгоно.

Гэрэлтүүлэг

“2021 оны чиг хандлагад видео хурал хийх хэрэгцээ шаардлагад онцгой анхаарал хандуулах ёстой … Zoom Room-ийг анхаарч үзээрэй. Хамгийн чухал хоёр зүйл нь гэрэлтүүлэг, арын дэвсгэр юм.  Zoom камерт сайн харагдахын тулд гэрийн оффисоо гэрэлтүүлээрэй”- Робин Барон Дизайн компанийн захирал Робин Барон

Өнгөний хослол

“Хувийн болон албаны орон зай нэгдэх тул гэртээ ажиллах орчноо зориудаар төлөвлөнө гэж  таамаглаж байна. Хана, өвөрмөц хэв маягийн номын шүүгээ зэрэг Zoom дуудлагын арын фондыг бодоорой. Гэр нь бидний хэв маяг, үнэт зүйлс, баяр баясгалан зэрэг орчны уур амьсгалыг тусгах болно”- Biba K. Design-ийн захирал Хабиба Корома

Ажил амьдралын тэнцвэр

“Өөртөө анхаарал тавих боломжийг бүрдүүлэх нь урьдынхаас илүү чухал болж байна.  Гэрийн оффис үргэлжлэн хөгжих болно, гэхдээ ажлын бүтээмжээ хадгалахын зэрэгцээ өөртөө анхаарал халамж тавихад туслах дизайны элементүүдийг үнэлсээр байгааг бид харж байна. ” —JJelle Design & Mortar Styling-ийн Жанель Хьюз, Ким Р.Уильямс нар

Эх сурвалж: mydomaine

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд