No menu items!
HomeХүмүүс40 гарсан ч царайлаг, халуухан хэвээрээ Солонгосын эрэгтэй жүжигчид

40 гарсан ч царайлаг, халуухан хэвээрээ Солонгосын эрэгтэй жүжигчид

-

40 гарсан ч царайлаг харагддаг солонгос жүжигчдийн жагсаалтыг танилцуулж байна. Таны дуртай жүжигчин байна уу?

И Бён Хун

“Бүгдийг нь” цувралын Ким Ин Хагийн дүрээр  монголчуудын танил болсон жүжигчин  И Бён Хун 1970 онд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод амжиллтай бизнесмэний гэр бүлд төрсөн.  1991 оноо KBS телевизийн цувралд туслах дүр бүтээснээр карьераа эхлүүлж байв. 1995 онд “Run Away” кинонд гол дүр бүтээснээрээ олонд танигдаж эхэлсэн.

Жан Дон Гүн

“Найзууд”, “Дайны ахан дүүс” зэрэг киногоороо алдартай тэрээр 1972 оны 3-р сарын 7-нд мэндэлжээ.

Сон Сын-Хён

Тэрээр 1976 онд төрсөн. STORM жийнсний сурталчилгаагаар нэрд гарч, “3 залуу, 3 бүсгүй” ситкомд анхны дүрээ бүтээсэн. “Миний гүнж”, “Сэтгэлд шингэсэн намар” зэрэг кинонуудаараа алдартай.

Квон Сан-У

“Диваажингийн шат” цувралаар монголчуудын танил болсон жүжигчин Квон Сан-У  1976 оны 8-р сарын 5-нд БНСУ-ын Тэжон хотод мэндэлсэн. “Миний багш найз” романтик инээдмийн киногоороо аалдаршиж эхэлсэн.

Джун Ву Сун

Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч, найруулагч, продюсер тэрээр 1973 оны 4-р сарын 22-нд БНСУ-ын Сөүл хотод төрсөн. “Хаан”, “Скарлет Иноканс”, “Асура” зэрэг олон кинонд дүрээ бүтээжээ.

Чан Хёк

“Сэргэлэн охин Янсүн”-ы Хан Ки-тэ, “Сэрчигнэх салхи” киноны Ку Мён-ү, “Боолын ангууч” цувралын  И Тэ-гил зэрэг дүрээрээ олны танил болсон жүжигчин Чан Хёк 1976 оны 12 сарын 20-нд Өмнөд Солонгосын Пүсан хотод төржээ. 1997 онд SBS телевизийн “Загвар өмсөгч” кинонд тоглосноор олны танил болж эхэлсэн.

Жи Сон

“Амьдралын ээдрээ”-г санаж байгаа байх.  “Нууц хайр”, “Намайг ал”, “Гэм буруугүй яллагдагч”, “Танил эхнэр” зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн тэрээр 1977 онд мэндэлжээ.

Со Жи Соб

1977 оны 11-р сарын 4-нд төрсөн. STORM  бренийн нүүр царай болж загварын ертөнц дэх карьераа эхэлсэн тэрээр “Болор шаахай”, “Балид болсон явдал”, “Уучлаарай, би чамд хайртай” зэрэг киногоороо Солонгост төдийгүй Азидаа чадварлаг жүжигчдийн тоонд орох уран бүтээлч билээ.

Ча Тэ Хён

“Миний танхай найз охин” киног нь санаж байгаа байх. Тэрээр 1976 оны 3-р сарын 25-нд мэндэлжээ.

Пэ Ён Жүн

Тэрээр 1972 оны наймдугаар сарын 29-нд мэндэлсэн.  “Анхны хайр”, “Бид үнэхээр дурласан гэж үү?”, “Зочид буудлын эзэн”, “Өвлийн хайрын дуу” зэрэг олон кинонд бүтээсэн дүрээрээ Азийн болон Европын орнуудад танигдсан нэгэн юм.

Ким Мин Чжон

“Боловсон Эрчүүд”-ийн дүрээрээ бидний танил болсон тэрээр 1971 онд мэндэлжээ.

Ли Сун Кюн

“Golden Time”, “Helpless, and All About My Wife” зэрэг кинонуудаараа алдартай тэрээр 1975 онд мэндэлжээ.

Чу Джин Мо

Тэрээр 1974 оны 8-р сарын 11-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Инчоны үндэсний их сургууль, Чун-Ангийн их сургуулиудад боловсрол эзэмшсэн. Baeksang Arts Award, Grand Bell, Blue dragon film зэргээс шагнал хүртэж байсан. “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” киногоороо манай үзэгчдийн танил болсон билээ.

Чи Жинь-хи

“Дэ Жангум” киноны Минь Жүн-ху түшмэлийн дүрээр бидний танил болсон тэрээр 1971 онд мэндэлжээ.

Нам Гун Мин

“Хөөрхөн Гун Шим”, “Миний нууц зочид буудал” зэрэг киноны дүрээрээ алдартай тэрээр 1978 онд мэндэлжээ.

Эх сурвалж: arenapile

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд