No menu items!
HomeГэрийн тохижилтГэрийнхээ номын санг тохижуулах төгс санаанууд

Гэрийнхээ номын санг тохижуулах төгс санаанууд

-

Таны номын цуглуулга нэлээд арвин болсон бол номын сангаа цэгцлэх, зориулалтын номын сан бий болгох цаг нь болжээ. Танд хичнээн ном байхаас үл хамааран гэрийн ном сан нь уншихад хялбар, гэрийг эмх цэгцтэй байдал, анхаарлын төв цэг болох болно. Гэрийн номын сан нь ашиглагдаагүй өнцөг булан бүрийг дизайны чухал элемент болгон ашиглахад тохиромжтой. Өөрийн унших орон зайг бий болгох номын сангийн шилдэг 20 санааг хүргэж байна.

Өргөн тавиурууд

Уншсан номуудаа бахархалтайгаар гайхуулах онцгой арга. Өрөөнийхөө нэг ханыг уншсан олон номондоо зориулаарай.  Хөндлөн өргөн тавирууд нь номыг босоо байрлуулахад зохиулагдсан.

Минималист

Хэрэв танай гэрийн дизайн илүү минималист, натуралист хандлагатай бол сонгодог интерьер дизайны талаар бодож үзээрэй. Номуудаа өөрт ойр, уншихад хялбар байрлуулаарай.

Өнгө өнгийн өрөлт

Энэхүү тавиур дээр номоо нэгэн хэвийн босоо байрлалаар бус харааны сонирхол татахуйц байдлаар өнгө өнгөөр нь ангилан өрөх боломжтой. Номын дэлгүүр шиг мэдрэмж төрүүлнэ.

Энгийн, эмх цэгц

Энэхүү төвийг сахисан өнгө, дизайн бүхий унтлагын өрөө нь шөнийн цагаар орны дэргэд уншихад зориулагдсан тохилог номын сантай. Тавиур нь хамгийн тохиромжтой өндөрт байрладаг бөгөөд өрөөний төвийг сахисан өнгийг баримтлахын тулд номуудаа хэвтээгээр нь байрлуулсан.

Тавилгуудтай зохицох элемент

Энэхүү өргөн хүрээтэй номын сан нь хүрэн савхин буйдан, тунгалаг шилэн ширээ зэрэг тавилгуудтай хялбар хосолдог. Зориулалтын номын сан нь өнгөлөг, тухтай, дулаахан мэдрэмжийг төрүүлнэ.

Сэтгэл татам

Сэтгэл санаа амар суудаг энэхүү өрөө том чимэглэлүүдтэй. Бараан өнгийн модон тавиурыг тэнцвэржүүлж, орон зайг гэрэлтүүлэхийн тулд энэ өрөөнд цайвар саарал буйдан, хивс байрладаг.

Уншлагын цэг

Өнгөлөг дизайны шийдэл дунд номын санг багтаажээ. Номын сангийнхаа дэргэд амарч суугаад унших сандалтай.

Шатны хөндийн орон зайг ашиглах

Энэхүү сонгодог загвар дизайны шийдэл бүхий тавиурууд дээр зөвхөн ном төдийгүй уран сайхны бүтээлүүд, цаг, лаа болон бусад чимэглэлийн зүйлсийг байрлуулан өрөөгөө тохижуулаарай.

Өнгөт тавиурууд

Энэхүү энгийн нээллтэй тавирууд дээр ваар, сувинер зэргийг байрлуулсан харагдах байдал нь номуудыг ямагт анхаарлын төвд байлгана.

DIY номын сан

Гэрийн орон зай дахь өнцөг булан бүрт номын сангаа тохижуулах боломж байдаг. Хоосон орон зайгаа ашиглаж, ном болон бусад дурсамжит чимэглэлээ хадгалж болно.

Тав тухтай орчин

Энэхүү уншлагын танхим нь тав тухтай сууж унших боломжийг бүрдүүлсэн. Энд гэрийн номын сан ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь мэдрүүлэх орон зайг бүрдүүлжээ.

Төгс хэв маяг

Гэртээ ажлын байраа засах хэрэгтэй болсон уу? Ном, гоёл чимэглэл, тасалгааны ургамлаар дүүрэн энэ орчингоос цааш хайх хэрэггүй. Энэхүү мэдрэмж нь албан тасалгаандаа өнгөрөөх цагийг илүү зугаатай өнгөрүүлэхэд тусална.

Ногоон мөрөөдөл

Ширээ байрлах хэсэгтээ амьдралаа өрнүүлээрэй. Ханын ногоон өнгө нь тавиуруудыг тэнцвэржүүлэх элемент болж өгдөг.

Minimal and Chic

Энэ орон зай нь илүү зохицолтой харагддаг ба жижиг номын сан нь өрөөний минимал дизайныг толин тусгал болгодог. Буйдан дээрээ тухлан дуртай номоо уншаарай.

Мозайк бүтээл

Энд тавигдсан номууд нь сонирхлыг татдаг бол гоёмсог гэрлийн чийдэн ба уран баримал,  сандлууд нь дизайны өнгөлгөөг сайжруулдаг.

Зоригтой, өргөн цар хүрээтэй

Нарлаг цонх, дугуй буйдан нь номын дэлгүүрт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна.

Сонгодог, дэгжин

Энэхүү албан тасалгааны тавиурууд дээр ном нэмж байрлуулснаар дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Сонгодог загварыг орчин үеийн романуудтай хослуулснаар орон зайг тансаг харагдуулж, ажиллах, анхаарал төвлөрүүлээх чадварыг нэмэгдүүлнэ.

Өнгөлөг, аз жаргал

Энэхүү өнгөлөг номын сан нь хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм шинж чанараараа тэсрэлттэй байдаг. Тавиуруудыг номоор дүүргэх нь өрөөнд дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

Орон зайг хэмнэх босоо тавиур

Энэ жижиг номын санд хайрлах зүйл маш их. Ном болон тавиурын төгс зохицол, цайвар хаалга,  оройн цагаар уншихад асах гэрэлтүүлэг, эмх цэгц, зохион байгуулалт гэх мэт.

Ертөнцөөс ангижрахуй

Сонирхолтой, өвөрмөц хэв маяг бүхий тавирыг туршаад үзээрэй.  

mydomaine

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд