No menu items!
HomeХүмүүс2000-аад оны алдартнууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2000-аад оны алдартнууд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-

Тэд 20 жилийн өмнөхөөсөө хэрхэн  өөрчлөгдсөн бэ?  Тэдгээрийн зарим нь маш их өөрчлөгдсөн тул та таних ч үгүй байж магадгүй. Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа 2000-аад оны үед  “од” болж байсан олны танил эрхмүүдийг онцолж байна.

1. Backstreet Boys

Backstreet Boys-ийн хувьд 90-ээд оны сүүл үе, 2000-аад оны эхээр дэлхийн хамгийн алдартай поп хамтлаг байв. Тэд 2003-2006 онд завсарлага авсны дараа эргэн нэгдэж, шинэ үеийнхний зүрх сэтгэлийг байлдан дагуулж чаджээ. Өнөөдөр Кевин (48 настай), Брайан (45 настай), Ник (40 настай), Хоуи (47 настай), АЖ (42 настай) нар идэвхтэй  ажилласаар байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт аялан тоглолтоо хийж байна. Нийтдээ тэд 27 орчим жилийн турш идэвхтэй ажиллаж байгаа.

2. JC Chasez

Дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч, продюсер, жүжигчин JC Chasez “NSYNC” хамтлагийн гишүүн байхаасаа л өсвөр насныхны зүрх сэтгэлийг байлдан дагуулж байсан. Chasez-ийн харизмынхаа ачаар хамтлагийг төгс зохицол болгон нэгтгэсэн. Часез одоо 44 настай бөгөөд хөгжмийн бизнес эрхэлсээр байна.

3. Spice Girls

Spice Girls 1990-ээд оны болон 2000 оны эхээр поп хөгжмийн ар хувьд цоо шинэ, хувьсгалч үзэгдэл байв. Охидын хувийн шинж чанарууд (Гэри, Мелани С, Виктория, Мелани Б, Эмма) нь тухайн үедээ өөр өөр төрлийн олон залуусыг татдаг байв. Гишүүдийн хооронд зарим хүндрэл бэрхшээлийг даван туулсны дараа 2001 онд хамтлаг тарсан боловч 2007 онд тэд дахин амжилттай холбоо тогтоож, 5-ын хоорондох харилцаагаа засч тайзан дээр эргэн ирэв. Өнөөдөр тэд бүгд 40 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн ч концерт хийсээр байна. Мэдээжийн хэрэг, одоо Викториягаас бусад нь олон нийтийн нэр хүндэд гоцлол дуучин болохын төлөө илүү их хичээж байгаа.

4. Рейчел МакАдамс

Тэрээр “Mean Girls” кинонд Регина Жоржийн дүрд тоглосныхоо дараа алдар нэрийг олж авсан. Түүнээс хойш эрэлт хэрэгцээтэй, сонирхолтой олон дүрд тоглосон. Түүний ур чадвар, хичээл зүтгэлийн ачаар тэрээр 41 насандаа Оскар, BAFTA, SAG зэрэг чухал шагналуудад хэд хэдэн удаа нэр дэвшиж байжээ.

5. Леонардо Ди Каприо

Алдарт “Лео” Ди Каприо “Титаник” кинонд Жек Даусоны дүрийг гайхалтай бүтээсний дараа өсвөр насны охидын мөрөөдлийн хөвгүүн  болжээ.  45 насандаа тэрээр зураг авалтын талбайг доргиож, гайхалтай кинонд тоглосоор байна.

6. Фредди Принзе, Сара Мишель Геллар

Фредди ПринзеСара Мишель Геллар нар 1990-ээд онд киноны зураг авалт дээр танилцаж байжээ. 2000-аад оны эхээр тэд алдартнуудын амьдралыг мэдээлдэг бараг бүх сэтгүүлд гарч байв. Тэд төгс харилцааны үлгэр жишээ болж, Холливудын түүхэн дэх хамгийн бат бөх хосуудын нэг болжээ. Фредди 44, Сара Мишель 43-тай. Тэд аз жаргалтай төгсгөлүүд зөвхөн л кинон дээр гардаггүй гэдгийн төгс жишээ юм. Тэд одоо эцэг эх болсон бөгөөд аз жаргалтай амьдарч байна.

7. Ник Лачей

Ник Лачей 90-ээд оны үед хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан. Өдгөө тэрээр 46 настай. Ник олон нийтийн мэдээллийн хэрэгслээр идэвхтэй байдаг ч ойрын 3 жилийн хугацаанд шоу бизнест харагдаагүй юм.

8. Тиа ба Тамера

90-ээд оны алдарт Никелодеоны ихрүүд Тиа, Тамера Маури нар одоо 42 настай. Тэд хоёулаа гайхалтай чадварлаг жүжигчид ч гэсэн Тиа л телевизийн цуврал кинонд идэвхтэй тоглодог. Тэд анх зурагтаар гарч байсан үеийнх шигээ залуухан харагдаж байгаа биз!

9. Марк Хоппус

“Бласс-182” хамтлагийн басс гитарчин, зөрүүд зан чанараараа алдартай Марк Хоппус одоо 48 настай. Тэрээр хөгжмийн салбартай холбоотой олон төслүүдэд оролцож, бусад уран бүтээлчдэд зориулан дуу зохиож, продюссерлэх ажилд оролцож байна.

10. Rider Strong

Boy Meets World киноны тоглогч Rider Strong аль хэдийн 40 гарсан байна. Стронг сүүлийн жилүүдэд цөөн хэдэн телевизийн цуврал кинонд тоглож байгаа. Тэрээр 2004 онд цацагдсан ” Girl Meets World” нэртэй алдарт цувралын зарим хэсгүүдэд мөн тоглосон.

11. Мелисса Жоан Харт

Хэрэв бид 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн одуудын талаар ярих гэж байгаа бол Мелисса Жоан Хартыг орхиж болохгүй. Мелисса насан туршдаа өсвөр насны хүүхэд хэвээр байх юм шиг санагдаж байсан ч үнэн хэрэгтээ тэр 44 нас хүрчээ. Тэрээр ээж болсон.

12. Жошуа Жексон

Түүний тоглосон киног надаар хэлүүлэлтгүй хүмүүс сайн мэднэ. Тэрээр энэ жагсаалтад зүй ёсоор орох хүний нэг. Өдгөө 42 насандаа тэрээр Little Fires Everywhere миниссерийн од болжээ.

13. Райан Филлипп

Холливудын алдарт жүжигчин Райан Филлиппэд нэгээс илүү өсвөр насны охин дурлаж байсан. Та итгэхгүй байсан ч тэр одоо 46 настай, аль хэдийн 2 хүүхдийн эцэг болжээ. Тэрээр жүжигчний ажлаа хийсээр байгаа боловч шинэ төслүүдээ зарлаагүй байна.

14. Эминем

2000-аад оны олон ярианы эзэн, маргаантай реппер 48 нас хүрэх гэж байна. Тийм ээ, бараг 50 нас шүү дээ! Мянга мянган жилийн туршид Эминемийн асар их амжилтад хүрсэн тэрслүү мөртлөө эмзэг дүр төрхийг бид мартахгүй.  

15. Эштон Катчер

Эштон Катчер 42 настай. Тэрээр одоо Мила Кунистэй гэрлэсэн бөгөөд 2 хүүхэдтэй болжээ. Тэрээр одоо илүү төлөвшсөн бөгөөд нийгмийн хариуцлагатай кампанит ажилд төвлөрч байна.

16. Жаред Лето

Жаред Летог мэдэхгүй хүн үгүй. Жаредийн стиль эдгээр жилүүдэд хэд хэдэн удаа өөрчлөгдсөн. Өдгөө 48 настай тэрээр нэрт жүжигчин, хөгжимчин, сайн үйлстэн хэвээр байгаа.

Өсвөр насныхаа шүтээнүүдийг 40 нас хүрч, хүүхэдтэй болсныг харахад ямар санагдаж вэ? Эдгээр жилүүдэд тэд маш их өөрчлөгдсөн гэж та бодож байна уу?

эх сурвалж:Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд