No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнДасгал хийх нь тархины бүтцийг өөрчилдөг

Дасгал хийх нь тархины бүтцийг өөрчилдөг

-

A walk in the park” телевизийн шоуны хэсгээс

Алхах нь тархины үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Дасгал нь тархины бүтцийг хэрхэн өөрчилж чадах вэ гэдгийг сонирхоцгооё! Áine Kelly бол Дублины Тринити коллежийн физиологийн профессор юм. Тэрээр нас ахих тусам өөрчлөгдөж байдаг тархины үйл ажиллагаанд дасгал хөдөлгөөн  хэрхэн  нөлөөлдөг талаар Кэти Хейлортой  сонирхолтой ярилцлага хийжээ. Үүнийг та бүхэндээ хүргэе.

Aine: Идэвхтэй байх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь Альцгеймер өвчин тусах эрсдэлийг  бууруулдаг. Миний сонирхож байгаа зүйл бол яг энэ үед юу болдгийг ойлгох явдал юм.

Кэти: Миний хувьд өдрийн ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг.Мөн бид дасгал хийх талаар ярилцаж байгаа болохоор түр босоод сандлаа холдуулан энгийн босч суух хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж бодож байна. Энэ дасгалыг надтай хамт хийгээсэй гэж хүсч байна.

Aine: Тийм ээ. Мэдээжийн хэрэг!

Кэти: Энэ дасгалыг яаж хийх техникийг би сайн мэдэхгүй байна

Aine:  Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урагш чигээр нь сунгана.Аажуухнаар доошлоодхоёр гуя тань шалтайгаа параллель байхаар сууж өгнө, ингэхдээ нуруугаа цэх байлгаарай.Энэ байдлаа 3 секунд бариад буцаад аажуухнаар дээш босно.

Кэти : Хэдэн удаа хийх ёстой вэ?

Aine : 10 удаа хийхэд хангалттай. Зүгээр л цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй.

Кэти:  Ноосон цамц өмссөн нь тийм ч ухаалаг сонголт биш байлаа, 7 удаа хийж байхдаа л халууцаж байна. За боллоо 10.

Aine: Одоо таны мэдрэлийн эд эсүүд сэргэж байгаа.

Кэти: Ийм дасгалуудыг байнга хийвэл миний биед сайнаар нөлөөлөх нь ойлгомжтой. Мөн тантай адил эрдэмтэд, дасгал хийх нь тархинд бас сайн нөлөөтэй гэж үздэг. Тиймээс дасгал хийх нь тархинд яаж сайнаар нөлөөлдөг талаар хэлж өгч болох уу?

Aine: Биеийн тамир, дасгал хөдөлгөөн нь ерөнхийдөө бүх эрхтэнд сайнаар нөлөөлдөг маш чухал дадал юм. Байнгын дасгал хөдөлгөөн нь тархинд хэд хэдэн байдлаар сайнаар нөлөөлнө. Үүний нэг нь нейрогенез буюу тархины эсийн өсөлтийн явц нь юм.

Өмнө нь би насанд хүрэгчид буюу бүрэн хөгжих насанд хүрсэн хүний тархинд  нейрогенез явагдахгүй. Мөн  ямар ч шинэ мэдрэлийн эс боловсруулж чадахгүй хэмээн бодож, түүндээ итгэдэг байлаа. Үнэндээ насанд хүрэгчдийн тархи амьдралын туршид шинэ мэдрэлийн эсүүдийг байнга үүсгэж байдаг гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Нейрогенез гэдэг нь мэдрэлийн үүдэл эсээс мэдрэлийн системд функциональ мэдрэлийн эс үүсэх бүх үйл явцыг хэлнэ.

Нейрогенезын үед тархины тодорхой хэсгүүдэд үүдэл эсүүд бий болж, шинэ мэдрэлийн эс болж хөгждөг байна. Нейрогенез нь тархины хоёр салангид хэсэгт л явагддаг бөгөөд үүний нэг нь сурах, ой тогтоолтод маш чухал ач холбогдолтой гиппокампус юм. Тиймээс тархины нейрогенезийг өдөөх хамгийн сайн арга бол биеийн хөдөлгөөн, байнгын дасгал бөгөөд сурах, ой тогтоолтод маш сайнаар нөлөөлдөг гэдэг нь эндээс харагдаж байна.

Кэти: Дасгал хөдөлгөөн нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ? Стресс, сэтгэлийн хямрал зэрэгт сайнаар нөлөөлөх үү?

Aine: Мэдээжийн хэрэг. Энэ нь мөн нейрогенезтэй холбоотой байх боломжтой. Учир нь амьтны хувьд, антидепрессантууд нь  тархины тодорхой хэсэгт дасгал хөдөлгөөн хийсэн мэт молекул болон эсийн өөрчлөлтийг өдөөж чаддаг байна. Тиймээс тархины эмгэг, Альцгеймер, Паркинсоны өвчин, олон төрлийн склероз, сэтгэл гутрал зэрэг өвчнүүдэд хэрхэн нөлөөлөхийг мэдэх зорилгоор судалж байна. Мөн дасгал хөдөлгөөнийг тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна, үндсэн эмийн болон бусад эмчилгээтэй хоршуулж, нэмэлт эмчилгээ болгон хэрэглэж болох юм,

Гэхдээ надтай адил эрдэмтэд дасгал хөдөлгөөнийг хийснээр биологийн үндсэн суурь болох эсүүдэд ямар нөлөө үзүүлдгийг мэдэх нь маш чухал.Дасгал хөдөлгөөнийг орлох эм бэлдмэл болон эмчилгээг шинээр нээж гаргаж авах нь анагаах ухаанд маш хэрэгтэй зүйл юм. Учир нь  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хараагүй болон дүлий хүмүүс гэх мэт ямар нэгэн байдлаар дасгал хөдөлгөөн хийх боломжгүй хүмүүст зориулагдана.

Кэти: Таны “дасгал хийх нь тархины  бүтцийг өөрчилж яаж нөлөөлдөг талаар”  The Conversation сэтгүүлд бичсэн нийтлэлийн талаар ярилцаж болох уу. Ой тогтоолт, мөн үрэвсэлд нөлөөлөх талаар ярилцъя?

Aine: Тэр нийтлэлд бичигдсэн бүхэн миний ярьж байгаа зүйлтэй маш их холбоотой юм. Ялангуяа дээр дурдагдсан гиппокампус нь ой тогтоолтод чухал үүрэг гүйцэтгэдэг тархины хэсэг юм. Тархины MRI шинжилгээгээр тархины дүрслэлийг тодорхойлох, тархины бүтэц, тархины хэмжээ зэргийг харж болно. Хүн нас ахиж хөгшрөх тусам тархи агшдаг бөгөөд энэ нь Альцгеймер өвчнийг хурдасгах шалтгаан болдог байна. Тиймээс хөтөлбөрийн дагуу тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь, тархины тодорхой хэсгүүдийн насжилттай холбоотой агшилтыг зогсоодог. Түүнчлэн нейрогенез явагдаж шинэ мэдрэлийн эсүүдийг үүсгэх, төлжүүлэх чадвартай болохыг судалгаагаар тогтоожээ. Ингэснээр тархинд бүхэлд нь эсвэл тархины тодорхой хэсгүүдийн бүтцийг нь өөрчилж буй үзэгдэл юм.

Бидний хэдийн мэддэгээр дасгал хийснээр цусны эргэлтийг идэвхжүүлдэг бөгөөд үүнийг ангиогенез гэж нэрлэдэг. Энэ нь мөн булчинд явагддаг процесс юм.  Дасгал хөдөлгөөн хийхэд булчингийн масс нэмэгддэг бөгөөд булчин томорсноор эд эсүүд шинээр төлжиж үүний зэрэгцээ судас өргөсдөг. Тархинд бараг ижил процесс явагддаг бөгөөд дасгал хийснээр нейрогенез явагдаж шинэ мэдрэлийн эсүүд үүсч хөгжихийн зэрэгцээ энэ хэсэгт шинэ судаснууд үүсдэг. Энэ нь шинээр үүссэн мэдрэлийн эсүүд цаашид төлжих цусны хангамжийг авдаг байна.

Кэти: Үрэвсэлд яаж нөлөөлдөг вэ?

Aine: Хүний дархлааны тогтолцоо нь маш төвөгтэй. Үүндолон янзын эсүүд болон молекулуудыг ялгаруулдаг чөмөгт яснуудад байдаг чөмөг (хэмт ясны чөмөг), цээжин дотор өвчүүний цаана талд байх сэрээ булчирхай, дэлүү, гүйлсэн булчирхай (хоолойны мах) гэх мэт зүйлс хамаарна. Мөн амьсгал, хоол боловсруулах замын дээд хэсгийн булчирхайнууд, арьс болон салстын (амьсгал, хоол боловсруулах, шээс бэлгийн эрхтэн тогтолцооны салс бүрхэвчүүдэд байх) дархлааны үүрэгт эдүүд багтана. Түүнчлэнхүний бүх биеэр таран байрласан олон зуун тооны тунгалгийн зангилаанууд зэрэг биеийн янз бүрийн хэсгүүдээс бүрддэг юм.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх, хөдөлгөөний дутагдалд орох, таргалалт, чихрийн шижин цаашилбал хорт хавдрын тодорхой хэлбэрүүдийг үүсгэдэг. Мөн эд эсэд нэг төрлийн үрэвсэл үүсгэдэг төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог.

Дасгал хөдөлгөөн нь ихэнх үрэвслийг эсэргүүцэх чадвартай болгодог бөгөөд насжилттай холбоотой  мэдрэлийн үрэвсэл, тархины үрэвсэл, хөгшрөлт, доройтол, Альцгеймер өвчнийэсрэг сайнаар нөлөөлдөг. Мөн үрэвсэл явагдаж гэмтсэн эсүүдийн цаашид тархах буюу бусад эд эсээ гэмтээх үйл ажиллагааг зогсоож, эдгээр эсийн ажиллагааг идэвхжүүлдэг. Товчоор хэлэхэд дасгал хөдөлгөөн хийх нь тархинд маш хэрэгтэй төдийгүй түүнийг хамгаалдаг механизм юм.

Кэти: Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд дасгал хөдөлгөөнийг ямар давтамжтай хийх хэрэгтэйг харуулсан судалгаа байдаг уу?

Aine: Энэ талаар яг тогтсон заавар байдаггүй. Биеийн жин, суудлын ажил эрхэлдэг зэрэг үзүүлэлтээс шалтгаалан бид насанд хүрэгчдэд долоо хоногт дунджаар 150 минутын дасгал, эсвэл 75 минутын эрчимтэй дасгал хийх хэрэгтэй гэж зөвлөдөг. Насанд хүрэгчид төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд алхалт, сунгалтын дасгал зэргийг хийж байх хэрэгтэй юм. Хүүхдүүдийн хувьд өдөрт нэг цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зориулж байх ёстой. Ялангуяа сургуулийн хүүхдүүд бие бялдрын дасгал хөдөлгөөний удирдамжийг хангаж чадахгүй байгаа нь хожим зүрх судасны өвчин, бодисын солилцооны эрүүл мэндийн асуудалд нэрвэгдэх төдийгүй тархины үйл ажиллагаанд ихээхэн аюул учруулж болох юм. Тиймээс бид үнэхээр идэвхтэй байх ёстой, ялангуяа залуу байх үедээ.

“Насанд хүрэгчид, хүүхдүүд, хөгшид эрүүл байхын тулд өдөрт, долоо хоногт хэр хугацаанд дасгал хийх ёстой” гэсэн тогтсон стандарт байдаггүй ч тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд долоо хоногт ойролцоогоор 200 минут хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж зөвлөж байна. Гэхдээ энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан тоо биш юм.Гэхдээ хамгийн сайн зүйл бол эрүүл мэндийн талаарх эмчийн өгсөн зөвлөмжийг дагаж, аль болох их хөдөлгөөн хийх явдал юм.

Эх сурвалж: thenakedscientists

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд