No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Сарантуяа: Хүүхдийг 6 сараас хойш нэмэлт хоолонд оруулах ёстой

Д.Сарантуяа: Хүүхдийг 6 сараас хойш нэмэлт хоолонд оруулах ёстой

-

Хүүхдийн тураал өвчний талаар “Анхлан бэби” эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны  магистр Д.Сарантуяагийн зөвлөгөөг хүргэж байна.

-Хүүхдийн тураал өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхдийн тураал гэдэг нь хүүхдийн хоолонд уураг, амин дэм, эрдэс бодис, илчлэг дутагдсанаас үүсдэг. Хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсноор өвчлөмтгий, дархлаа муутай болж улмаар урлаг, сурлагын амжилт нь удааширдаг. Гаднаас харагдах өөрчлөлтүүд байхаас гадна бодисын солилцооны эргэшгүй өөрчлөлтөд орж, хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орох аюултай байдаг. Хүн уураг, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, ус авч байх ёстой бөгөөд эдгээр нь хоол хүнсээр орж байх журамтай.  Уураг хүний хоол тэжээлийн 15 хувийг эзэлдэг бол өөх тос 30-33 хувь, нүүрс ус 50-55 хувийг, ус нь 60-80 хувийг тус тус эзэлнэ.

– Тураалд оруулж байгаа шалтгаан нь юу вэ?

-Тураалд оруулж байгаа үндсэн шалтгааныг жирэмслэлтийн өмнө ба дараа гэж хоёр хуваадаг. Жирэмслэлтээс өмнө гэдэг нь хоол тэжээлийн дутагдалтай байх, хүнд өвдөх, архаг өвчтэй байх гэх мэт шалтгаанаас үүсдэг.  Мөн эхийн хордлого, ихсийн байрлал, ихсийн цусан хангамжийн дутагдал, шохойжилт зэрэг янз бүрийн шалтгаанаас үүсдээд жирэмслэлтээс эхлээд хоол тэжээлийн дутагдалд орох тохиолдол цөөнгүй байдаг.

Харин  төрсний дараа бид хүүхдийг зөв хооллож байвал тураалд орохгүй. Дутуу нярайг ч гэсэн хоол тэжээлийн дутагдалгүй хэвийн сайхан өсгөх боломж бий. Ийм учраас эхчүүд төрсний дараа 30 минутын дотор хөхөөрөө зөв хөхүүлэх, хүүхдийн хүссэн үед нь хангалттай хэмжээгээр цагаар хооллох нь зүйтэй. Түүнчлэн нэмэлт хоолонд цаг хугацаанд нь оруулах, хүүхдэд өгч байгаа хоол нь хангалттай, илчлэг уураг, бүх амин дэм нь хоорондоо зохистой байх ёстой. Хүүхэд болж өгвөл 6 сараас хойш нэмэлт хоолонд орох ёстой. Хэрэв 4 сартайгаас хойш жин алдагдаж эхлэх, ээжийн сүү багасах зэрэг шалтгаанаар нэмэлт хоолонд дасгаж оруулж болдог. Хамгийн эхэнд өгөх нэмэлт хоол нь каш, цагаан будааны зутан, тараг юм. Нэмэлт хоолонд оруулахдаа хоёр зарчмыг баримтална. Нэгдүгээрт дасгаж оруулах. Эхлээд өгөхдөө хоёр халбага, маргааш нь дөрвөн халбага гэх мэтээр аажмаар нэмж 160 мл болгоно. Үүгээр долоо хоног хооллосны дараа дараагийн хоолонд оруулна. Хоёрдугаарт хоёр хоолыг зэрэг өгөхгүй. Жишээлбэл,  өглөө нь каш өгчхөөд орой нь тараг өгч болохгүй. Зургаан сартайгаас эхлээд бантан, махан хоолоо өгдөг. Гэхдээ мөн л нэмэлт хоолонд оруулах зарчмаар өгнө.  Бантандаа эхлээд ямар ч хольц хийхгүй. Бор хоолонд орсон хүүхдэд бантан л өгөөд байвал нүүрс ус, уураг хоёрыг аваад, бусад эрдэс бодисын дутагдалд орох аюултай. Ийм учраас бантангаа баяжуулах, төрөл бүрийн зутан шөл өгч хүүхдээ эрүүл байлгах хэрэгтэй.

-Тураал өвчний шинж тэмдэг?

Туурал өвчнийг хүнд тураал, тураал гэж хоёр ангилна. Тураалд орсон хүүхдийн хамгийн анхын шинж тэмдэг бол наснаасаа биеийн жингээр хоцрох. Хүнд тураалын үед хоёр хөл нь хавантай, цаашлаад амьсгал зүрхний үйл ажиллагаа алдагдаж хөдөлгөөний идэвхгүй, сул дорой ядарсан болдог. Энэ үед жингийн алдагдал маш өндөр. Биеийн жингийн 25-30 хувь алдагдсан байхад амь насанд хүрч болох аюултай. Харин нэг, хоёр, гуравдугаар зэргийн тураалын үед биеийн жингийн  алдагдал ажиглагдана. Түүнчлэн сул дорой байх, сурлага муудах, уур уцаартай болдог. Хүүхдийн жин байх ёстой хэмжээнээс алдагдаад доошоо буурч байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрэв хүүхдийг тураалтай гэж оношилбол хоол тэжээлд нь үнэлгээ өгдөг. Хэрэв хүүхэд тураал өвчнөөр оношлогдсон бол эмчилгээ нь зөвхөн хоол тэжээл л байдаг. Тийм учраас хүүхэд ямар нэг шалтгаанаар тураалд орчих юм бол буцааж эмчлэх гол эмчилгээ нь зөвхөн зөв хооллолт гэсэн үг. Иймд эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй.

-Хүүхэд өвдсөний дараа хоол тэжээлийг нь эрчимжүүлээгүйгээс болж жингийн алдагдалд ордог. Нөгөө талаас тархины даралттай, янз бүрийн өвчтэй хүүхдүүд хоол идэх дургүй байдаг. Дутуу нярайгаас илүү гүйцэд нярай ялангуяа гурав, дөрвөн кг төрсөн хүүхдийн ээж аав нар сэтгэл нь амарчихсан байдаг учраас тураалтай гэдгийг нь мэдэхгүй яваад байдаг.

-Мөн ээж аав нар асаргааны алдаанаас болоод хүүхдээ маш их өвдүүлдэг. Үүний нэгэн жишээ бол ам дамжсан яриагаар хүүхдээ хоолонд оруулах юм. Тэр айлын хүүхдэд тохирох ч өөрийнх нь хүүхэд тохироогүйгээс асуудал үүсдэг. Хүүхэд туршилтын объект биш учраас бид мэдлэгтэй байхгүй бол хоол боловсруулах замыг эргэшгүй өөрчлөлтөд оруулах аюултай байдаг. Ийм учраас ээж аав нар нэмэлт хоол, хүүхдийг хоолонд оруулах талаар эрүүл мэндийн боловсролоо маш сайн байлгах хэрэгтэй.

-Зарим тохиолдолд хүүхдүүд хоолонд дургүй болчихсон байдаг. Энд олон шалтгаан бий. Агааргүйдэх, буруу асрах, анхнаасаа хоолыг нь хангалтгүй өгсөөр байгаад хоолонд дургүй болгодог. Мөн хүүхдэд амттан хэт өгснөөр цадах мэдрэмж үүсээд өөрийн биед хэрэгтэй хоолоо идэхгүй байх хандлагатай. Мөн хүүхдийг хөхүүлж байхдаа тогтвортой байгаагүйн улмаас хүүхэд хөхөндөө дургүй болчихдог. Хүүхдийг хооллож байгаа өрөө маш чимээгүй, ямар нэг анхаарал сарниулах зүйлгүй байж л хүүхдийн хоолонд оруулах ёстой. Мөн анхнаас нь хүүхдийг дэмжиж магтаж хөхүүлж байхыг уриалж байна.

Эх сурвалж: GTV Эрүүл гэр бүлийн телевиз

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд