No menu items!
HomeАялалӨвлийн аяллын сонирхолтой 5 санаа

Өвлийн аяллын сонирхолтой 5 санаа

-

Өвөл  дуусахаас өмнө аялмаар байна уу? Бодсоор байтал өвөл дуусах нь гэж та санаа зовох хэрэггүй. Бид энэ удаагийн “Аялал” булангаараа хамгийн энгийн хэрнээ сонирхолтой аяллын таван санааг танилцуулж байна.

Ууланд аялах– Энэ бол найз нөхөд, гэр бүлээрээ хэрэгжүүлж болох хамгийн энгийн санаа юм. Та ханиад томуу, хотын дуу чимээнээс холдож хамгийн бага зардлаар явж болох аялал юм. Та найз нөхдөө уриалан Богд ууланд  алхаж, долоо хоногийн нэг өдрөө сонирхолтой өнгөрөөгөөрэй.  Ууланд гарах нь шаардлагатай хүчилтөрөгчөө авч, стрессээ тайлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

Түүдэг гал– Та найз нөхөдтэйгөө эсвэл хайртай хүнтэйгээ аялахаар төлөвлөсөн бол энэ санааг хэрэгжүүлээрэй. Найз нөхдөөрөө хотын ойр амралтыг зорьж цэвэр агаараар амьсгалж, халуун дарс шимэнгээ, дурсамжтай яриа өрнүүлж галын дэргэд суух сайхан биш гэж үү?

Нохойтой чарганы аялал– Алескын хаски үйлдвэрийн нохой чаргаар Монголын өргөн уудам тал нутаг, гол мөрөн, ойн хөвч хосолсон байгалын хосгүй үзэсгэлэнт газраар нохой чаргаар зөвхөн өвлийн цагт л аялаж болно. Тус аялал нь газрын хол ойроос хамаараа үнэ нь өөр байдаг. Маш олон нохойтой аяллын газрууд байдаг ба та өөрт тохирсон таалагдсанаа хараад сонгох боломжтой.

Дугуйтай аялал-Амралтын өдрөө цэвэр агаарт дугуй унаж, сонирхолтой өнгөрөөх боломж. Гэхдээ өвлийн цаг учир анхаарах ёстой зүйлийг бичье. Халтиргаа гулгаа их байгаа тул зөөлөн явах, Бээлий, Ороолт, Малгай заавал авч явах, Хэрэв та олноороо явах гэж байгаа бол: Өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс зохион байгуулалтад орж цуваанд илүү дутуу үйлдэл хийхгүй байх. Мөн энэ төрлийн аялал зохион байгуулдаг клубууд байдаг ба хөтөлбөрт нь нэгдэж болох юм.

Номтой аялал– Номоо аваад л гараад марш! Ганцаараа байж, эрэгцүүлэн бодож сэтгэл санаагаа амраая гэж бодож байвал энэ аяллыг сонгоорой. Дулаан газар тухлан сууж байгаа д л дуртай номоо унших тэр мэдрэмж танд жинхэнэ амралт болно.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд