No menu items!
HomeЭрүүл мэнд"Тамхи татах нь харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйл"

“Тамхи татах нь харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйл”

-

Цус харвалт болон цус харвасны дараах асаргаа сувилгааны талаар зөвлөмжийг хүргэж байна.

Хүний уураг тархи нь судсан торлог бүрхэвчтэй цусан хангамж сайтай эрхтэн. Цусан хангамж бөөгнөрөх, судас хагарах тохиолдолд харвалт үүсэх аюултай. Харвалтыг цус харвалт, хомстох шигдээс гэж хоёр ангилна. Харвалт нь тархины бүтцэд өөрчлөлт үүсгэдэг. Харвалтын хожуу илрэх хор уршиг нь тахир дутуу болох явдал юм. Өөрөөр хэлбэл биеийн аль нэг хэсэгт саажилт үүсэх, хэл ярианы өөрчлөлттэй болно. Харвалтын голомт том хэмжээтэй, тухайн хүний биеийн байдалд хүнд байвал үхэлд хүргэнэ. Насанд хүрсэн хүн амын дунд харвалт харьцангүй өндөр давтамжтай тохиолддог. ДЭМБ-ын мэдээгээр жил тутам гарах харвалт дунджаар 1000 хүнд 1,5-1,7 байгаа бөгөөд  нас ахих тусам харвалтын тохиолдол нэмэгдэж байна гэж дүгнэжээ.

Харвалтыг цус харвалт, хомсрох шигдээс гэж хоёр ангилна. Цус харвах нь тархины судас гэмтэж хагарснаас, цус алдаж хурах нь  харвалтын хамгийн хүнд хэлбэр юм. Цус харвалтад хүргэх гол эрсдэлт хүчин зүйл нь артерийн даралт ихсэлт юм.

Цус хомсрох

Ихэнх харвалт нь цусны урсгалд тромб, эмболин бөглөрөл үүссэнээс болдог. Харвалтын үндсэн шалтгаан нь судасны хатуурал болдог. Энэ тохиолдолд артерийн судас нарийсч цусан хангамж буурна.

Одоо та бүхэнд УГТЭ-ийн сэргээн засах тасгийн хөдөлгөөн засалч М.Ойдовын зөвлөгөөг хүргэе.

Тэрээр “Зүрхний шигдээс, тархины харвалтын эрсдэлт хүчин зүйлүүд нь адилхан байдаг. Зүрхний шигдээсийн дараа өөх тос бага хэрэглээрэй. Мөн хуурсан, хайрсан хоол, давсны хэрэглээнд анхаарах хэрэгтэй. Хэрэв чихрийн шижин өвчтэй бол тэрийгээ сайн хянах ёстой. Хөдөлгөөн тогтмол хийж хүнсний ногоогоор баялаг хоол идээрэй” гэсэн юм.

Харвалтын эрсдэлт хүчин зүйл

Зарим эрсдэлт хүчин зүйлийг хянах боломжгүй байдаг. Тухайлбал, нас ахих, удамшил, хүйс гэх мэт. Харин даралт ихсэлт, тамхи татах, согтууруулах ундааны  хэрэглээ зэрэг амьдралын хэв маягт хамаарах олдмол хүчин зүйлийг өөрчилж болно. АНУ-ын харвалтын нийгэмлэгээс хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлсийг нэрлэсэн байна. Үүнд, хүний амьдралын 55 наснаас хойш арван жил тутам тархинд цус харвах эрсдэл хоёр дахин нэмэгддэг гэжээ. Судалгаагаар харвалтын тархалтын тохиолдол нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил боловч нас баралт нь эмэгтэйчүүдэд илүүтэй байжээ.

Харвалт нь удамших хандлагатай өвчний нэг юм. Артерийн даралт ихсэлт харвалтын эрсдэлт хүчин зүйлийн нэг. Харвалтын ихэнх тохиолдол нь түүнээс шууд хамааралтай. Сүүлийн үеийн судалгаагаар тамхи татах нь харвалтад нөлөөлдөг гол хүчин зүйл гэж тогтоогджээ. Чихрийн шижин нь мөн даралт ихсэлтэд хамааралтай байдаг. Чихрийн шижин эмчлэгддэг боловч харвалтад хүргэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Чихрийн шижин өвчтэй хүн илүүдэл жинтэй бол харвалтын эрсдэлийг улам ихэсгэнэ. Зүрхний ямар нэгэн эмгэгтэй бол харвалтад өртөх эрсдэл мөн хоёр дахин ихэсдэг байна.

Атмосперийн даралтын огцом хэлбэлзэл, агаарын хэмийн өөрчлөлт нь харвалтаас улбаатай нас баралтыг нэмэгдүүлнэ. Харин эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн хоёр хундагаас илүү уувал архи их уусан гэж үзнэ. Архи их уух нь артерийн даралтыг ихэсгэх, таргалалт, хавдар болон бусад архаг өвчин даамжрах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Улмаар харвалтад нөлөөлдөг байна.

Эмийн бодисыг судсаар тарьж хэрэглэх нь тархины эмболын харвалт үүсгэх өндөр эрсдэл болдог. Хар тамхи хэрэглэх нь харвалт, тархины өвчинд шууд нөлөөлнө.

 Хөдөлгөөн засалч М.Ойдов “Стент тавиулсан учраас тэр судас дахин бөглөрөх аюултай. Үүнээс сэргийлэхийн тулд байнгын хөдөлгөөн засах эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийж байх ёстой. Хүмүүс үүнд хамрагдахгүй байгаа нь амьдралын хэв маягтай холбоотой. Буруу хооллолт, таргалалт бас байна. Тохируулж ачааллаад, эмээ сайн уугаад байвал тухайн хүнд л хэрэгтэй. Эргээд хэвийн амьдралдаа ороод, нийгэм орчиндоо дасахад нь тус болж байгаа юм” гэлээ.

Саатай мөчинд контракт үүсэхээс сэргийлж, саатай үенд иллэг, идэвхгүй хэлбэрийн хөдөлгөөн, хөнгөн дасгалыг хийж эхэлдэг. Харвалтын даараа, эхний долоо хоногт хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй байдаг бөгөөд энэ үед идэвхгүй хөдөлгөөн, хөнгөн дасгалыг эмч сувилагч нар болон өвчтөний ар гэрийнхэн хийх шаардлагатай. Цаашид өвчтөнийг эмнэлгээс гарсны дараа бүрдмэл байдлаар хийх хэрэгтэй. Харвалтын дараа урт болон богино хугацааны хөдөлмөрийн чадамж алдагдаж, стресс бухимдал үүсдэг. Иймд тухайн өвчтөний ар гэрийнхэн уур амьсгалын эерэг байлгаж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

УГТЭ-ийн сэргээн засах тасгийн хөдөлгөөн засалч Б.Оюун-Эрдэнэ “Дасгалыг өглөө, өдөр, орой гурван удаа хийнэ. Тухайн хүндээ тааруулаад тоог нь нэмнэ. Харвалттай хүмүүс жоохон хийгээд л ядардаг учраас дунд нь амраана. Буцаад харвах магадлал өндөр учраас даралтыг нь сайн үзэх хэрэгтэй. Дасгал хийхээр даралт өсдөг. Тийм учраас байнга хяналттай хийнэ” гэлээ.

Сэргээх гимнастик

Эмч эсвэл зааварлагч нь тухайн хүний онцлогийг харгалзан үзээд үе мөчинд ирэх ачааллыг маш нарийн тогтоож өгдөг. Гол төлөв хэн нэгний тусламжтай өдөрт 3-4 удаа идэвхгүй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Том судас гэмтсэн, цусан хангамжийн дутагдал өргөн бол хөдөлгөөнгүй болсон үе мөчинд идэвхгүй хөдөлгөөн хийхийг гурван долоо хоногийн дараанаас зөвшөөрдөг.

Тархины шигдээсийн үед идэвхтэй дасгалыг бие даан хийхийг зөвшөөрдөг. Эмчилгээний зааварлагч нь тухайн хүнд зориулсан дасгалыг, сэргээх хөтөлбөр боловсруулаад өвчтөнд зааж өгдөг.

Идэвхтэй хөдөлгөөнийг нөхөн сэргээх дасгалаас эхэлнэ. Өвчтөн зааварлагчийн хэлсний дагуу хөл гараа хөдөлгөн гэрийн даалгаврыг хийж байх ёстой. Ингэхдээ саажсан булчинг ядрахаас  сэргийлэх хэрэгтэй. Идэвхтэй дасгалуудтай хамт амьсгалын гимнастик эрүүл үе мөчийг хөдөлгөх дасгал хийдэг. Мөн энэ үед хэл ярианы согог засдаг  мэргэжилтэнтэй хамтран ажилладаг. Эмчилгээний гимнастикийн ачааллыг аажмаар нэмэгдүүлэн тогтмол хийх бөгөөд хөдөлгөөн нөхөн сэргэхийн хирээр шинэ дасгалуудыг хийж болно.

Чихрийн шижин өвчин нь ихэнх өвчний суурь болдог. Энэ үе юуг анхаарах вэ?

Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн хооллолт

Хурдан шимэгддэг нүүрс усыг хориглох хэрэгтэй. Элсэн чихэр, зөгийн бал, бялуу элдэв төрлийн амттанг хэрэглэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл энгийн нүүрс усны хэрэглээг хязгаарлана. Өдөрт авах нүүрс усыг зөвхөн нийлмэл хүнснээс нөхнө. Хоногт 5-6 хооллох, бага хэмжээгээр идэх нь цусны глюкоз огцом өсөхөөс сэргийлнэ.

Эслэг ихтэй хоол хүнсийг хангалттай хэрэглэх ёстой. Самранд эслэг ихээр агуулагдана. Мөн холестролын түвшинг тогтвортой байхад тусална.

УГТЭ-ийн сургалт, судалгаа, эмнэлгийн мэргэжилтэн П.Гүнсмаа “Эрүүл байхад хувь хүнээс их зүйл шалтгаална. Үүний нэг нь хоол эмчилгээ, нөгөөх нь дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ байдаг. Аливаа нэг эмчилгээний аль нэгийг нь хийгээд нөгөөг нь хийхгүй бол үр дүн бага шүү дээ. Гэрт өдөр тутам хөдлөх нь идэвхтэй дасгал мөн үү, үгүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүн өглөө босоод цайгаа тогтмол уудагтай адилхан дасгалыг заавал хийх хэрэгтэй. Өдөрт 10000 алхам явах, эсвэл аль нэг спортын төрлөөр хичээллэх нь зүйтэй. Хөдөлгөөн хийсэн ч сахар буурахгүй байвал тэр хөдөлгөөнд бие дасчихсан байна гэсэн үг. Тэгэхээр илүү идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай. Чихрийн шижин өвчтэй хүмүүс хөлний дасгалыг хийх хэрэгтэй. Гэртээ хийж болох энгийн дасгалыг сонгоорой. Хөлөө байнга угааж, эвтэйхэн оймс өмсөж, хэрэв эвэршсэн  бол үзүүртэй юмаар авалгүй хуурайдаж тос түрхэх нь өөртөө анхаарч байгаа нэг зүйл” гэлээ.

Эх сурвалж: “Таны Эрүүл мэнд” нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд