LOADING

Type to search

Онцлох Үйл явдал

А.Амбасэлмаа: 32 сорьцод коронавирус илэрлээ

Share

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 23-нд улсын хэмжээнд нийт 4,330 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд 32 сорьцод коронавирус илэрлээ. Эдгээрийг дурдвал, Сэлэнгэд 26, Улаанбаатарт 3, Говьсүмбэр аймагт 2 тохиолдол нэмэгдлээ.

Улаанбаатарт шинээр гурван тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээр нь Буянт-Ухаа хороололд батлагдсан тохиодолтой хамт төрсөн өдрийн баярт оролцсон нэг хүн, батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон нэг хүн тус тус байна. 

Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 672, дотоодод тархсан халдвар 235 боллоо. Үүнээс биеийн байдал хүнд 2 хүн, хүндэвтэр 44 хүн, хөнгөн 277 хүн байна” гэлээ.

error: Content is protected !!