LOADING

Type to search

Эрүүл мэнд

Хүйтнийг даван туулахад бидэнд “Бор өөх” тусалдаг

Share

Бид даарах үед чихүүдэс хүрч, өөрийн мэдэлгүй чичирдэг. Энэ үйлдэл бол Irisin нэртэй даавар ялгарч, булчингийн үйл ажиллагаанд нөлөөлж, бор өөх идэвхижиж буйн илрэл юм.

Хүйтэрсэн хамгийн эхний өдөр яагаад бүх хүнд маш хүйтэн санагддаг вэ? Намрын сэрүүн өдрийн цаг агаар, яагаад хаврын сарын яг ижил температуртай өдрөөс харьцангуй хүйтэн санагддаг вэ? Энэ бол зөвхөн тухайн өдрийн цаг агаарын байдалтай холбоотой асуудал биш. Харин биеийн бор өөхний нууцлаг процессын ачаар таны бие хүйтэн нөхцөлд дасан зохицсон байдагтай холбоотой юм.

Ханиад хүрэхэд таны биеийн судас нарийсч, чичрэх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг.  Хүний чичрэх процесс нь булчинг ажиллуулсны үр дүнд ирисин(irisin) хэмээх дааврыг ялгаруулж бор өөхийг идэвхжүүлж, хуримтлуулдаг бөгөөд зарим булчингууд дулаан ялгаруулахын тулд чичирч эхэлдэг гэсэн үг юм.

Бор өөхний эд буюу бор өөх нь бидний мэдэх таргалах болон жингээ хасдаг цагаан өөхнөөс өөр өөх юм. Цагаан өөх нь арьс болон булчингийн хооронд мөн дотор эрхтнүүдийг бүрхсэн байдалтай байдаг. Мөн дотор эрхтнүүд болон ясыг хамгаалах бидний биеийн нэгэн төрлийн хамгаалалт юм. Харин бор өөх нь зөвхөн хүзүү, эгэм, нуруу, бөөрний орчинд буюу гол артерын судасны эргэн тойронд хуримтлагдаж, биеэр гүйж буй цусыг дулаацуулдаг ажээ.

Дээрх процессыг Мельбурны их сургуулийн физиологич Ёси Ратнер “Хэрэв судасны нарийсалт цонхыг хааж байгаа бол бор өөх халаагуурыг асаадаг” хэмээн зүйрлүүлж хэлжээ. Энэ нь бидний биеийг байшинтэй зүйрлэвэл хүйтэн боллоо гэж үзэнгүүтээ хаалга цонхоо хаан халаагуураа асааж гэрээ дулаацуулдагтай агаар нэг юм. Бор өөх нь энерги үүсгэдэг өндөр концентрацитай митохондри агуулдаг. Энэ нь илчлэгийг шатааж дулаан үүсгэдэг байна. Эдгээр нь  яг л судасны жижиг халаалтын станцууд шиг ажилладаг.

“Таны бие бор өөхний нөлөөгөөр намрын улиралд энгийн халаалтын тень шиг ажилладаг бол өвлийн эцэс гэхэд төвлөрсөн халаалтын систем шиг ажиллагаатай болдог” хэмээн Виржиниа хамтын нөхөрлөлийн их сургуулийн анагаах ухааны профессор Франческо С.Сели зүйрлэн хэлжээ. Гэхдээ бор өөхний энэ үйл ажиллагаа нь хүний биед тодорхой хугацаанд л үргэлжилдэг бөгөөд цаг агаар дулаарахад идэвхигүй болдог.

“Хэрэв бид хүйтэнд хэмд амьдрахгүй, хүйтэн цаг агаарыг мэдрэхгүй бол бор өөх нь хатингарших болно” “Хожим нь нөхөн төлжих зорилгоор энэ хэсэгт цөөн тооны үүдэл эс үлдсэн байж магадгүй ч, гэхдээ энэ нь бараг алга болно” хэмээн Стокгольмын их сургуулийн физиологич Барбара Кэннон хэлжээ.

Тэр бүү хэл халуун оронд түр хугацаагаар амрах нь бор өөх багасах шалтгаан болдог. Харин хүйтэн орчиндоо эргэж ирэхэд “илүү хүйтэн” мэдрэмжийг өгдөг хэмээн профессор Франческо С.Сели хэлжээ. Тэрээр дулаан орчинд бор өөх устаж дуусахад 1 сар хангалттай хэмээн нэмж хэлэв. Даарч чичрэх үед таны биед өвлийг давах нууц баатар бор өөх үүсэж байдгийг санаарай.

error: Content is protected !!