LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ц.Ариунбаяр: Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаар таргалалт үүсдэг

Share

Эрэгтэйчүүдийн их эмч Ц. Ариунбаяр  “Эрэгтэйчүүдийн таргалалт” сэвдийн хүрээнд дараах зөвлөгөөг хүргэж байна.  

-Орчин үед яригддаг чухал сэвэд нь таргалалт юм. Таргалалт өвчин мөн үү?

-Шууд өвчин гэж хэлэхэд хэцүү. Олон өвчнүүдийн шинж тэмдэг, үр дагавар юм. Таргалалт үүсгэдэг маш олон шалтгаан бий. Шалтгааныг олж арилгаснаар таргалалттай тэмцдэг.

-Шалтгаан нь юу байдаг вэ, эрэгтэйчүүдийн таргалалт, эмэгтэйчүүдийн таргалалттай харьцуулахад их байна уу, бага байна уу?

-Азийн бусад улс орнуудтай харьцуулахад монголчууд илүү том биетэй. Азид төдийгүй дэлхийн хэмжээнд таргалалт, түүнээс үүдэлтэй хүндрэлүүдээрээ нэлээд дээгүүр байр эзэлдэг болсон. Хүмүүс ихэвчлэн таргалалтыг их идэх, суугаа ажилтай холбоотой гэж ярьдаг. Гэтэл таргалалтын цаана бие махбодод маш олон процесс явагддаг. Тухайлбал, бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны дутагдал,  Д амин дэмийн дутал, эр бэлгийн дааврын дутагдал, чихрийн шижин зэрэг олон өвчлөлүүд таргалалт үүсэхэд нөлөөлдөг. Эрэгтэйчүүдийн таргалалтын онцлог нь төвийн буюу хэвлийн таргалалт. Эмэгтэйчүүдийн хувьд гуяаар буюу лийр хэлбэрийн таргалалт элбэг.

-Таны дурьдсан шалтгаануудын улмаас үүссэн таргалалтаас эрэгтэйчүүдийн дунд зонхилж байгаа нь аль нь вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Тэр нь илүү давамгайлсан гэж хэлэхэд хэцүү л дээ. XXI зууны тахал гэж нэрлэгдэх таргалалтын талаарх ойлголт ард иргэдийн дунд дутмаг. Үүнээс болоод тодорхой статистик баримжаа авахад хүндрэлтэй болдог. Таргалалт түүний шалтгаан, үр дагавруудын талаар мэдээллээр сайн хангах ёстой байтал ард түмэн, төр засаг нь тодорхой нэгдсэн ойлголт, хөтөлбөр, чиглэл байхгүй байна. Хүмүүсийн дунд “буяны” тарга, “унаган махтай” зэрэг яриа элбэг. Анагаах ухааны үүднээс тийм зүйл байхгүй. Хүний бодисын солилцоо хэр эрчтэй эсвэл удаан явагдаж байгаагаас хамаарч таргалалт үүсдэг.

Эрт цагт хоол, хүнс дутагдалтай байсан учир хүмүүс олдсон дээр нь их хэмжээгээр иддэг, тэр нь илүүдэл өөх болон хуримтлагддаг байв. Хоол хүснгүй үедээ өөхөө тэжээл болгон хувиргадаг. Үүсгэсэн өөхөөрөө бие махбодоо тэжээх хүний биеийн зохицолдолгоо  юм л даа. Харин 90-ээд оноос хүнс элбэг болсон. Аль ч дэлгүүрт ороод хүссэн зүйлээ худалдан авах боломжтой болсоны зэрэгцээ хөдөлгөөн хийх боломж нь хязгаарлагдаж эхэлсэн. Энэ нь таргалалт үүсэх хүчин зүйл мөн. Гэхдээ бие махбодийн хувьд өөр шалтгаан байдаг. Эрэгтэй хүний хувьд өөх шатаах процесст чухал үүрэг гүйцэтгэдэг нь эр бэлгийн даавар буюу тестостерон. Уг дааврын хэмжээ буурснаар өөх шатаах процесс удааширдаг.

-Эр бэлгийн даавар таргалалттай чухам ямар холбоотой вэ?

– Эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээ ихтэй хүн таргалдаггүй. Энэ нь тухайн хүнд маш их эрч хүч, энергийг өгдөг. Даавар багатай хүмүүсийн бодисын солилцоо удааширч, идсэн зүйл нь хэвлийн таргалалт үүсгэдэг. Тестостерон үүсэхэд холетрин, Д амин дэм шаардлагатай. Д амин дэмийн эх үүсвэр хүн хүнс болон нарны гэрэл. Манай орны хувьд өвөл, хавар, намартаа Д амин дэмээ нарнаас авах боломж хомс. Газар зүй, байгаль цаг уурийн бүсээс шалтгаалж байгаа юм. Нарны тусгал эгц, шулуун бус. Эдгээр нь бидний биед Д амин дэмээ боловсруулахад хангалттай биш. Д амин дэм нь бодисын солилцоонд оролцож байдаг. Бидний бие өвлийн улиралд тодорхой хэмжээнд нөөцөлсөн өөхөө боловсруулан хэрэглэдэг онцлогтой. Тиймээс өвлийн улиралд тодорхой хэмжээнд өөх тостой хоол идэх, тэр хэрээр хөдөлгөөн хийж, өөхөө шатаах ёстой. Хэтэрхий их өөхлөг, нүүрс устай хоол идэж, хөдөлгөөнөө багасгахаар бодисын солилцоонд дааврын өөрчлөлт гардаг. Энгийнээр харахад хоол хүнс, хөдөлгөөнтэй холбоотой харагдаж байгаа ч нарийн судалвал молекулын түвшний өөрчлөлттэй холбоотой.

Бамбай булчирхай хүний бодисын солилцоог удирдаж байдаг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаад ирэхээр хүний бие махбод илүүдэл өөх тосоо шатааж чадахаа больдог. Улмаар таргалалат үүсдэг.

-Дээр дурьдсан эр бэлгийн даавар буюу тестостерон юуны улмаас дутагддаг вэ?

-АНУ-ын иргэд энэ дааврын талаар тодорхой ойлголттой байдаг. Манай улсын иргэдийн хувьд энэ талаарх мэдээлэл тун хомс. Төмсөг нь эр бэлгийн эсээс гадна даавар боловсруулж байдаг. Эр бэлгийн даавар боловсруулах үйл ажиллагаа маш чухал. Энэ нь эрэгтэйчүүдийн андрологийн асуудлын маш том бие даасан сэдэв. Энэ нь эрэгтэй хүнийг эрэгтэй болгодог даавар юм. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн олон асуудлуудтай шууд холбоотой. Уг дааврын хэмжээ 30 нас хүртэл оргил хэмжээндээ хүрч түүнээс хойш байгалийн жамаараа буурдаг. Байгалийн жамаараа жилд 1-2 хувь буурдаг. Энэ хэмжээгээр хэвийн буурвал 90 хүрсэн ч эрүүл саруул байна. Гэтэл энэ хэмжээ ямар нэгэн шалтгааны улмаас огцом буурдаг.

Төмсөг эр бэлгийн дааврыг хэвийн үйлдвэрлэхэд холестрин хэрэгтэй. Гэтэл тарглалттай хүмүүс цусан дахь холестрины хэмжээг бууруулах эм хэрэглэдэг. Энэ нь эр бэлгийн дааврыг багасгаж, өөх шатаах процессыг зогсоодог. Эр бэлгийн дааварт чухал үүрэгтэй нь Д амин дэм тиймээс Д амин дэмийн дутагдал нь эр бэлгийн дааврын дутагдлыг үүсгэнэ. Уг даавар нь булчингийн үйл ажиллагаанд оролцож байдаг. Мөн ясны сийрэгжилттэй холбоотой. Тестостероны хэмжээ нь их байх тусам я бат бөх байна. Ясны сийрэгжилтээс сэргийлэхийн кальци, Д амин дэм, тестостерон хавсарч байж үр дүнгээ өгнө.

-Тестостерон дааврыг тарьдаг тийм ээ. Ямар нөхцөлтэйгөөр тариулдаг вэ?

-Тухайн хүнд эр бэлгийн даавар дутагдалтай байна уу гэдгийг оношлохын тулд цуснаас нь дааврын шинжилгээ авдаг. Тесторен төмсгөнд үйлдвэрлэ гэсэн тушаалыг тархинаас өгч байдаг. LG гэх даавар ялгаруулдаг, Уг даавар хэвийн ялгарч байна уу гэдгийг давхар хянана.

-Д амин дэмийг нөхөх хамгийн сайн эрх үүсвэр нь нарны гэрэл гэдэг шүү дээ. Өөрөөр Д амин дэмийн хэрэгцээгээ хэрхэн хангах вэ?

– Тийм гэхдээ нарнаас авах боломж манай орны цаг уураас шалтгаалан хомс байдаг талаар дээр дурьдсан. Хүүхэд болон настай хүмүүст Д амин дэмийг тодорхой тунгаар өгч байх хэрэгтэй. Тархи, өөх, булчин бүгд Д амин дэмийн ашигладаг тул нөхөж байхгүй бол дутагдалд ордог. Үүнийг витамин биш даавар гэж үздэг. Учир нь витаминтай адил үйлчилгээ үзүүлдэггүй. Даавартай ижил үйлчилгээ үзүүлдэг учраас сүүлийн үеийн ном, хэвлэлд даавар гэж нэрлэж байна. Д амин дэмийн дутагдал үргүйдэл, бэлгийн сулралтай ч холбогддог. Эрчүүд маань таргалалтыг лабориториор оношлуулахыг хүсвэл тодорхой шинжилгээнүүдийг өгөх ёстой. Нэгдүгээрт, Д амин дэмийн хэмжээгээ шалгуулах. Д амин дэмийн дутагдалтай бол наранд гарах, Д амин дэмээр баялаг органик хүнс хэрэглэх шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр хэрэглэж болно. Д амин дэм нь C амин дэмээс илүү дархлаа дэмждэг.

-Таргалалтыг лабораторийн орчинд хэрхэн оношлох вэ?

-Олон шалтгааны улмаас үүсдэг учраас таргалалттай тэмцэхийн тулд зүрх судсны, дотоод шүүрлийн зэрэг олон эмч нарын баг хамтран ажилладаг. Зүрх судас, элэгний өвчлөлийн шалтгааныг таргалалт юм. Таргалалттай хүнд даралт ихсэх, зүрх өвдөх шинж тэмдэг илэрдэг. Эмчид үзүүлэхээр жингээ бууруулах хэрэгтэй гэж зөвлөдөг. Таргалалттай хүн шинжилгээ өгч,  цусан дахь холестрин, триглицерид, LDL, HDL зэргийн  хэмжээг үзүүлэх шаардалагтай.  LDL-ийн хэмжээ их гарах юм бол муу үзүүлэлт. Бие дэх муу өөх тоны хэмжээ ихэссэн гэсэн үг. Цусан дахь холестирины хэмжээ ихссэнээр судас хатуурдаг, бөглөрдөг.

Таргалалтыг илтгэдэг гол үзүүлэлт нь триглицерид. Манайхан цусан дахь өөх тосны хэмжээ ихэссэн гэхээр л өөх тос ихтэй хоол идсэнтэй холбоотой гэж ойлгодог. Гэтэл триглицерид өөх тос бус нүүрс ус ихэссэнээс болж үүсдэг. Бие махбод нүүрс усыг шингээж, боловсруулан глюкоз болгоод өөхний эс дотор хадгалж байдаг. Бодисын солилцоо эрчимтэй явагдсанаар хүний бие махбод глюкозыг энерги болгон булчиндаа ашигладаг. Тиймээс нүүрс ус ихтэй хүнс хэрэглэснээр илүүдэл нь өөх тос болон хуримтлагдах улмаар цусан дахь триглицеридын хэмжээ өндөр гарах шалтгаан болдог. Энэ нь судасны ханыг гэмтээдэг. Судасны дотор хана олон дөрлийн бодис, даавар ялгаруулж байдаг. Түүний ачаар даралт тогтвортой, бусад эрхнтий үйл ажиллагаа хэвийн явагддаг. Улмаар зүрх судастай холбоотой өвчлөлүүд үүсдэг.

-Өөх тос, сахарын хэмжээнээс үүдэн таргалалт үүсдэг. Өдөрт авах ёстой өөх тос, сахарын хэмжээ ямар байх ёстой вэ, эрэгтйчүүддээ хандан зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Нүүрс ус багатай хүнс хэрэглэх хэрэгтэй. Нүүрс ус ихтэй хүндсний бүтээгдэхүүнд чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, гжрил, гурилан бүтээгдэхүүнүүд орно.

-Хэвлийн таргалалт юунаас болж үүсдэг вэ?

-Шууд тийм зүйлээс үүссэн гэж оношлох боломжгүй. Таргалалттай тэмцэхийн тулд олон эмч нар хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрдэг. Тиймээс цусан дахь өөх тос, глюкозоо хянаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Зүрх судас, дотрын, эрэгтэйчүүдийн зэрэг олон эмч нар хамтран ажиллах ёстой. Үүний үр дүнд нэгдсэн нэг онош гарч, оношийн дагуу эмчилгээг хийнэ. Бамбай булчирхайн дааврын, цусан дахь өөх тос, сахарын шинжилгээнүүдийг өгөх ёстой. Цусан дахь сахарын хэмжээ гэхээр эмийн сангуудад байрлах сахар хэмжих төхөөрөмжөөр хэмжүүлээд, хэвийн гарсан гээд байдаг. Гэтэл сахарын өчнийг тэгж оношилдоггүй юм. Тэрхүү аппарат нь сахарын өвчтэй хүмүүс цусан дахь сахараа хянах зориулалттай. Оношилгооны зориулалттай биш. Эмч онош тавьдаг.  Эмийн сан дахь аппаратаар цусан дахь сахараа хэмжихэд өндөр гарч байгаа нь сахарын өвчин хожуу үе шатандаа орсны шинж. Эрүүл болон сахарын өвчтэй хүмүүсийн хооронд завсрын үе шат гэж бий. Тэр үе шатандаа илрүүлээд эмчлэх юм бол хамгийн үр дүнтэй. Тиймээс нарийвчилсан шинжилгээ өгөх шаардлагатай.

-Чихрийн шижин яагаад үүсч байгаа юм бэ?

-XX зуун XXI зуунд хүний хоол хүнсний хэрэглээнд тийм ч их өөрчлөлт гараагүй. Ганцхан өөрчлөлттэй зүйл нь чихэр. Хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө хэзээ ч ийм их чихэр хэрэглэж байгаагүй юм байна л даа. Хүний бие махбод идсэн хоол хүнсийг биед хэрэгтэй тэжээл болгон хувиргадаг. Бидний идэж буй хоол хүнсэнд их хэмжээний сахар, нүүрс ус ороод ирлээ. Үүнийг бие махбод амархан боловсруулдаг. Махыг боловсруулахын тулд нэлээд процесс явагдаж, глюкоз болгон хувиргадаг. Хүний тархи глюкозгүйгээр амьдарч чаддаггүй. Цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үүргийг нойр булчирхайнаас ялгарах инсулин зохицуулдаг. 10 ширхэг глюкозыг 10 инсулин тээвэрлэнэ гэсэн үг.  Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр эсүүд хүлээн авах чадваргүй болдог. Үүний үр дүнд цусан дахь инсулины хэмжээ ихэссэн гэсэн онош гардаг. Цусан дахь хэрэгцээтэй глюкоз нь эргэлдэж байгаа ч тээвэрлэгч байхгүйгээс болоод эд эсүүд глкюкозын дутагдалд ордог. Үүний улмаас тархинд мэдээлэл очиж, хоолны дуршил нэмгддэг.

-Хоолны дуршил нэмэгдсэн үед хорьвол биед ямар нэгэн сөрөг нөлөө илрэх үү?

-Эд эсдээ орж буй глюкозоо тохируулах ёстой. Идэж буй хоол хүнс, чихрийн хэрэглээгээ багасгахгүй бол нойр булчирхай хэтэрхий их инсулин ялгаруулж, нойр булчихрайн бетта эсүүд үхждэг. Сахарын шинжилгээг өлөн үедээ өгөөд, сахартай ус уун тодорхой хугацаа өнгөрсний дараа дахин шинжилгээ өгдөг. Тэгж байж глюкозыг хэрхэн хүлээн авч байна, цусан дахь сахарын хэмжээ ихсэж байна уу, үгүй юу гэдгийг хэмжинэ.

Эх сурвалж: MNCTV

error: Content is protected !!