LOADING

Type to search

Онцлох Эрүүл мэнд

Улаанбаатарт 11 халдварын тохиолдол илэрлээ

Share

ЭМЯ-аас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа:

“11-р сарын 22-оос хойш нийтдээ 3011 хүнд PCR шинжилгээ хийлээ. Ингэхэд  Дархан-Уул,  Дорноговь, Орхон, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгуудад халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод 11 халдварын тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр нь халдвар авсан иргэдийн ойрын хавьтлууд. Гурван хүнд нь 2 дахь удаагийн давтан шинжилгээгээр вирус илэрсэн. Манай улсад нийт батлагдсан тохиолдол 640 боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна” гэв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд:

Дархан-Уул – 20

Дорноговь- 17

Говьсүмбэр- 1

Орхон аймаг-17

Сэлэнгэ- 98

error: Content is protected !!