LOADING

Type to search

Боловсрол Онцлох

Шилдэг технологиуд: Зэрлэг ургамал түүгч, дохионы хэлийг ярианд хөрвүүлэгч

Share

Дэлхийн хамгийн олон бүтээл оролцдог Global Grad Show нь жил бүр төгсөгчдийн дизайны төслүүдээс шилдэг 100 санааг танилцуулдаг билээ. Энэ жилийн хамгийн шинэлэг загваруудыг сонирхуулж байна.

Нийтийн тээврийн хэрэгсэл

“Tribe-Movability” нь хүн, бараа бүтээгдэхүүнийг хот дотор зөөвөрлөх зориулалттай өргөтгөх боломжтой, олон үйлдэлт тээврийн хэрэгсэл юм. Энэ нь дотроо хоёр, гурав, дөрвөн дугуйтай төрлүүд байдаг ба тус тус хоёр, гурав, дөрвөн хүн тээвэрлэх боломжтой. Дээрх тээврийн хэрэгслээр үйлчлүүлэгчид нь аппликейшний тусламжтай холбогддог. Үүнийг Италийн дизайны их сургуулийн баг зохиожээ.

Тариаланчдад зориулагдсан зэрлэг ургамал түүгч автомат робот

 “Autoweeder” нь жижиг фермерийн аж ахуйг илүү үр дүнтэй ажиллуулахад зориулагдсан аппликейшнээр удирддаг автомат робот юм. Мөн GPS /байршил тогтоох систем/ -ийн тусламжтайгаар тариалангийн болон хувийн ногооны талбайд ажиллуулах боломжтой. Энэ бүтээлийн зохиогч нь Шведийн Ланд их сургуулийн оюутан Стина Годье юм.

Дохионы хэлийг яриа руу хөрвүүлэх ухаалаг төхөөрөмж

“CATCHER” -ийг сонсголын бэрхшээлтэй болон дохионы хэл мэдэхгүй хүмүүсийн хоорондын харилцааг шийдвэрлэх зорилгоор бүтээжээ. Энэ төхөөрөмж нь камерын тусламжтай дохионы хэлийг таньж, ярианы хэл рүү хөрвүүлдэг бөгөөд  хэрэглэгчийн хүзүүнээс зүүлттэй буюу цээжний орчинд байрлана. Үүнийг Италийн “Politecnico di Milano” их сургуулийн Liye Zhang, Yi Yang нар боловсруулжээ.

График дизайн ашигласан сурталчилгааны систем

“Humanitarian Branding” нь тухайн брендийг сурталчлах зорилгоор лого, түүх, өнгө гэх мэт брендийн мэдээллийг хэрэглэгчдэд өгдөг график дизайны төсөл юм. Түүний дизайнерууд болох Филипе Гуарин, Каталина Лотеро нар нь Японы Кейо их сургуулийн медиа дизайны дээд сургуулийн оюутнууд бөгөөд дээрх төсөл нь коронавирусын тархалтыг бууруулж чадах эрүүл ахуйн заавар журмыг хэрэглэгчдэд хүргэхэд тусална хэмээжээ.

Үер усны аюулаас хамгаалах хаалга

“Kanan” бол үерт өртөмтгий бүс газруудад туслах зорилгоор бүтээгдсэн ус нэвтрүүлдэггүй хаалга юм. Энэ хаалгийг  далдуу модны навч, мод, чихрийн нишингэ, гадил жимсний навч, эрдэнэ шиш гэх мэт тариалангийн дайвар бүтээгдэхүүнээр хийдэг. Үүнийг Мексикийн үндэсний автономит их сургуулийн оюутан Рикардо Серрано Айвар зохиожээ.

Нярай хүүхдийг даарч жиндэхээс хамгаалах зөөврийн инкубатор

“Robust Nest” нэртэй энэ төхөөрөмж нь Африкийн Сахарын өмнөд хэсгийн орнуудад зориулагдсан  инкубатор юм. Энэ нь дулаан хуримтлуулагч батерей ашиглан тасралтгүй ажиллах чадвартай бөгөөд энэ төхөөрөмжийг өвчтөнүүдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэх мөн зөөврийн байдлаар ашиглахад тохиромжтой. Үүнийг Швейцарийн ECAL-ийн оюутан Фабиен Рой Швейцарийн эрдэм шинжилгээний төвийн хамт олонтой хамтран зохиожээ.

Хөвд ашиглан агаарыг цэвэрлэж, агаарын бохирдлыг хянах төхөөрөмж

“Mossy” гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмжийг Испанийн дизайны их сургуулийн оюутан Фернандо Безанилла агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүтээжээ. Төхөөрөмж нь дээд болон доод гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Доод хэсэгт нь хөвд болон усалгааны систем, дээд хэсэгт нь шүүлтүүр, шүүлтүүрийн цэвэр байдлыг хангах механизм байдаг. Төхөөрөмжийн урд талын товчлуур нь агаарын бохирдлын талаарх мэдээллийг шинэчлэж дэлгэцэн дээр гаргах үүрэгтэй.

Амьсгалын замын архаг өвчтэй хүнд зориулсан ухаалаг амьсгалын төхөөрөмж

“Ease Smart Inhaler” гэж нэрлэгдсэн төхөөрөмж нь  амьсгалын замаар хэрэглэдэг эмийн эмчилгээг илүү үр дүнтэй болгох зорилготой. Энэ нь эмчилгээний төлөвлөгөөнд зохицуулан эмийн тун нь өөрчлөгддөг бөгөөд амьсгалах процессыг хянадаг байна. Үүнийг БНХАУ-ын Тонжи их сургуулийн оюутан Си Линг зохиожээ.

Дулаан зохицуулах хөшиг

“Plus Minus 25°C” гэж нэрлэгдсэн энэ бүтээл нь  цахилгаан ашиглахгүйгээр өрөөний температурыг зохицуулах хөшиг юм. Заасан температураас дээш болоход дулааныг шингээж, температур буурахад хуримтлуулсан дулаанаа ялгаруулдаг фаз өөрчлөлтийн материал(PCM-Phase changing material) ашигласан даавуугаар хийгдсэн. Үүнийг Берлиний урлагийн их сургуулийн оюутнууд болох Эсми Виллемсен, Анна Коппман нарын зохион бүтээжээ. Энэ бүтээл нь тухайн орчны температур цельсийн 25 хэмээс дээш болоход дулааныг шингээж, температур буурахад хуримтлуулсан дулаанаа ялгаруулж байх юм. Үүнийг зуны улиралд сэрүүцүүлж, өвлийн улиралд дулаан ялгаруулж байхаар бодож хийжээ.

Химийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд зориулсан систем

Энэ бол клиник дуу чимээг гэрэл болгон хувиргадаг “Alite” гэдэг төхөөрөмж бөгөөд химийн эмчилгээний дуслын явцыг эмнэлгийн ажилтнуудад мэдэгддэг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмж нь өвчтөний болон эмчийн гэсэн хоёр хэсэгтэй. Эхний хэсгийг өвчтөнд хийж буй дуслын системтэй холбож эмчилгээний талаарх мэдээллийг эмчийн хувцсанд суурилуулсан хоёр дахь хэсэг рүү илгээнэ. Мөн эмчилгээ дууссаны дараа нь ямар үйлдэл хийх шаардлагатайг мэдэгдэнэ. Зохион бүтээгч Мельбурн хотын технологийн их сургуулийн оюутан Николь Гемлицки нь клиникийн дуу чимээг өнгөөр солих нь өвчтөнүүдэд илүү тайван орчныг бүрдүүлнэ гэжээ.

Бактериас гаргаж авсан байгалийн гаралтай будаг

Энэхүү будгийг нь химийн бодисын хэрэглээг багасгахын тулд зохион бүтээжээ.  Бактериас гаргаж авсан будгийг нэхмэл материалыг будахад хэрхэн ашиглаж болохыг харуулсан байна. Энэ нь Данийн техникийн их сургуулийн бүтээл юм.

Дохионы хэл сурах хэрэгсэл

“Handy Toks” бол дохионы хэлийг хоёр үе шаттайгаар сурах сургалтын хэрэгсэл юм. Эхний алхам нь барималуудыг ашиглан үндсийг зааж өгдөг. Хоёр дахь алхам нь дохионы хэлний тэмдэгтүүдийг ашигладаг гарыг хэрэглэдэг. Үг бичиж байхдаа гарт холбогдсон компьютер видео жишээн дээр гарч болзошгүй тодорхойлолтыг харуулдаг. Энэхүү системийг Румын улсын Бухарестын үндэсний урлагийн их сургуулийн оюутан Каталина Донту зохиожээ.

Хүрэх мэдрэмжийг мэдрүүлэх хийсвэр төхөөрөмж (virtual reality – VR)

“Touch me Gently”-г гарын шууны хэсэгт зүүж хэрэглэх ба энэ хэсэгт хүн хүрч байгаа мэдрэмжийг хийсвэрээр төрүүлдэг төхөөрөмж юм. Энэ төхөөрөмжийг Шинэ Зеландын Оакландын их сургуулийн оюутан Сачит Мутукумарана, Денис Маттиз, Суранга Нанаяккара нар зохиожээ.

Керамик хог хаягдлаар хийсэн керамик эдлэл

“Earth Tatva” нь керамик үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн (илүүдэл хаягдал) – ийг шинэ керамик үйлдвэрлэхэд ашигладаг. Шатааж бэлэн болсон керамик эдлэл нь биологийн задралд ороход олон зуун жил шаардагддаг нь энэ санааг өдөөсөн юм. Үүнийг Энэтхэгийн дизайны институтын оюутан Шашанк Нимкар боловсруулжээ.

Автобусны зайг хэмнэх суудал

Хонконгийн хоёр давхар автобуснаас санаа авсан “Asit” нь ахмад настнуудад ая тухтай зорчиход зориулагдсан автобусны суудал юм. Үүний санааг Хонконгийн политехникийн их сургуулийн дизайны сургуулийн оюутан Ханг Тат Хуй гаргажээ.

Гал унтраах аврах дрон

“SOSMO” бол алслагдсан бүс нутгуудад хүрч, ой хээрийн түймэр унтраах,  түймэр гарсан орчны хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий аврах дрон юм. Үүний онцлог шинж чанарууд нь галыг хөөсөөр бууддаг их буу, тусдаа ажиллагаатай хоёр сэнс болон өргөн шилэн кабин аж. Түүний зохион бүтээгчид болох Перугийн их сургуулийн баг дроноор тодорхой цөөн тооны хүмүүс болон тэжээвэр амьтдыг аврах боломжтой гэж мэдэгджээ.

Хуванцар саваар хийсэн гэрлийн бүрхүүл

“Tube 7” нь хаягдал хуванцар усны савыг ашиглан өөрсдөө хийж болох гэрэлтүүлгийн систем юм. Үүнд долоон төрлийн 3D принтерээр хэвлэсэн холбогч ба бүрэлдэхүүн хэсгүүдийг суурилуулахад зориулагдсан нэг Т хэлбэрийн суурь зэрэг орно. Энэ бүтээлийн санааг Массачусетсийн технологийн их сургууль (MIT) -ийн оюутан Шенг-Хун Ли боловсруулжээ.

Далайн эрэг орчмын барилга байгууламжийн архитектур

“Ус нь орон зайг тодорхойлдог хүчин зүйл мөн” нь газар ба усны зааг болох “Blue Space” -ийн архитектурын шийдлүүдээс бүрдсэн төсөл юм. Үүнийг Польшийн Дүрслэх урлагийн их сургуулийн оюутан Эмилия Дзигелевска зохиожээ.

Сонсголын аппараттай хүүхдүүдийн хамтрагч

“Сүрэг” бол сонсголын аппараттай хүүхдүүдийн харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд туслах тоглоом, сургалтын хэрэгсэл юм. Тоглоомон заан нь сонсголын аппараттай хүүхэд өөрөө бие даан сурах процессыг хөнгөвчилдөг бөгөөд эцэг эхчүүд апп ашиглан багш, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй холбогдох боломжтой. Үүнийг АНУ-ын Саванна урлаг дизайны коллежийн баг зохиожээ.

Улаан буудайгаар хийсэн гэрийн тэжээвэр амьтдын хэрэгсэл

“Whecat” нь улаан буудайн сүрлийг ашиглан хийсэн байгальд ээлтэй гэрийн тэжээмэл амьтны хэрэгсэл юм. Үүнийг Хятадын Хунань их сургуулийн оюутан Зирен Жоу зохиожээ.

Цаасан аяганы жийрэг хийдэг төхөөрөмж

“Receipts Recycling Factory” нь кофешопуудын ашигласан цаасан баримт болон бусад хаягдал бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, цаасан аяганы халалтаас хамгаалах жийрэг хийдэг төхөөрөмж юм. Үйлчлүүлэгчид ашигласан баримтаа энэ төхөөрөмжид хийх боломжтой. Үүнийг Зүүн Хятадын Багшийн их сургуулийн баг зохиожээ.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийг хянах төхөөрөмж

“Phase” гэх энэ төхөөрөмж нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрүүл мэндийн нөхцлийг хянахын тулд шүлсний рН-ийг ашигладаг байна. Энэ нь мэдрэгч төхөөрөмж болон хэмжигч төхөөрөмж гэсэн 2 хэсэгтэй. Шүлсний ph -ийн өгөгдлийг хянах програмын тусламжтай хэмжигч төхөөрөмжөөр хянадаг байна. Үүнийг Сингапурын үндэсний их сургуулийн оюутан Делиа Лим зохиожээ.

Эко орчныг бүрдүүлэх систем

“M.O.S.S” нь хүмүүст урт хугацааны зорилгодоо хүрэхэд нь туслах зорилтуудыг боловсруулж өгдөг систем юм. Зорилтот түвшинд хүрэхэд хэрэглэгчдийг урамшуулж, байшингийн гадна талд бэхлэх боломжтой жижиг хөвдөн экосистемээр шагнадаг байна. Үүнийг Эдинбургийн Напье их сургуулийн оюутан Рейчел Нэйсмит зохиожээ.

Хуванцрын арилжааны систем

“Пластибанк” гэх энэ төхөөрөмж нь  хэрэглэгчид хуванцар хог хаягдлаа тушааж, үүний хариуд санхүүгийн зээл олгодог машин юм. Түүний зохион бүтээгч Глазго хотын урлагийн сургуулийн оюутан Коллум Фергюсон “энэ нь хуванцар хөрөнгийн бирж” шиг ажиллана гэжээ.

Хуванцрыг органик бодис болгон хувиргадаг супер өтчихрийн шижин өвчнийг хянадаг ээмэгдуриан жимсээр хийсэн шахмал хөөс

Эдгээр гурван бүтээл нь зургаа дахь жилдээ Дубай хотод зохион байгуулагдаж буй “Global Grad Show”-нд тавигдсан 100 санааны нийгэм болон байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шийдэл бүхий шилдэг гурван санаа юм. Энэ жил онлайнаар зохион байгуулагдсан виртуал арга хэмжээнд 60 орны 270 их сургуулийн 1600 бүтээлээс шалгарсан бүтээлүүд ажээ.

Глобал Град Шоунд олон төрлийн чадвартай, өөр өөр зан характертай залуу авьяаслаг судлаачид оролцдог. Гэсэн хэдий ч тэдэнд дэлхийн хүн бүрт хамаатай нийгэм, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдэх итгэл үнэмшлийн нийтлэг шинж чанар байдаг гэж Глобал Град Шоуны захирал Тадеу Балдани Каравиери хэлжээ. Мөн шалгарсан оюутнуудын төслийг бодит бүтээл болгоход зориулж 2.7 сая долларын санхүүжилт бүхий энтрепренёршип хөтөлбөрт хамрагдахыг урьжээ.

Энэ жилийн шалгаруулалтад оролцсон бүтээлүүдээс хамгийн сонирхолтой төслүүдийг танилцуулъя.

Цахилгааны тасалдаггүй инкубатор

НҮБ-ын хүүхдийн сангаас дөнгөж төрсөн нярай хүүхэд амьдралынхаа эхний 28 хоногт хамгийн эмзэг байдаг. Мөн бага жинтэй төрсөн нярай хүүхэд амархан даарч жиндэх хандлагатай байдаг гэжээ.

Швейцарийн ECAL их сургуулийн оюутан Фабиен Рой, Швейцарийн эрдэм шинжилгээний төв EPFL-тэй хамтран бүтээсэн “Бат бөх үүр” гэх бүтээл нь Африкийн Сахарын өмнөд хэсгийн орнуудад зориулагдсан нярай хүүхдийн инкубатор юм. Энэ нь дулаан хуримтлуулагч батерей ашиглан тасралтгүй ажиллах чадвартай бөгөөд алслагдсан бүс нутгийн өвчтөнүүдийг авто тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд тохиромжтой бат бөх материалаар хийжээ.

Гар утасны хэрэглээг багасгах дэр

Дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан хийсэн судалгаагаар дэлхийн нийт хүн амын 45 хүртэлх хувьд нойргүйдэх аюул заналхийлж байна гэсэн үр дүн гарчээ.

Их Британийн өсвөр насныхны дунд явуулсан судалгаагаар нойр муутай байгаагийн шалтгаан нь хүмүүс гар утсаа байнга ашиглаж олон нийтийн сүлжээнд их цаг зарцуулж байгаатай холбоотой гэжээ.

Хүмүүсийн гар утасны хэрэглээг багасгахын тулд Өмнөд Солонгосын “Samsung Art and Design Institute” (SADI) -ийн оюутан Wonmo Yoo, HyunYol Shin нар нэгэн дэрийг зохион бүтээжээ. Энэ дэр нь мэдрэгчтэй бөгөөд дэрлэж байх үед мэдрэгч дарагдан тухайн гар утсыг интернет холболтоос салгах дохиог төхөөрөмжид өгдөг байна.

Дурианы савлагааг дурианаар

Сингапурын үндэсний их сургуулийн оюутан Ли Пин Сий нь “For Durian, By Durian” бүтээлийг зохион бүтээжээ. Тэрээр багийнхантайгаа хамтран байгальд ээлтэй сав баглаа боодол хийхийн тулд алдарт дуриан жимсний хальс, үрнээс эслэг, цардуул гаргаж авах аргыг боловсруулжээ. Ихэвчлэн жимс болон хүнсний бүтээгдэхүүнийг савлахад ашигладаг шахмал хөөсний оронд үүнийг хэрэглэхийг зориулжээ. НҮБ-ын мэдээлж байгаагаар шахмал хөөс буюу полистрол нь байгальд задралд орж устахад олон мянган жил болдог ба энэ хугацаанд хөрс, усыг бохирдуулахаас гадна зэрлэг ан амьтанд эрсдэл учруулах аюултай гэсэн байна.

Гэмтлээс урьдчилан сэргийлэх хайрс хэлбэрт төхөөрөмж

Эзэн хааны нэрэмжит Лондоны коллежийн төгсөгч Натали Керрес хясаа, хайрст амьтдаас санаа аван “SCALED” хэмээх төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэ нь хоорондоо нягт холбогддог хайрс шиг бүтэцтэй бөгөөд хөдөлгөөнийг хязгаарлах, гиперэкстенцийн гэмтлийн үед хэрэглэх боломжтой эд юм. Мөн хэрэглэгчийн онцлогт тохируулан гэмтлээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, спортын амжилтыг дээшлүүлэх зэргээр өөрчилж болно хэмээн тус бүтээлийн зохиогч нь хэлжээ.

Нялх хүүхдийн гэнэтийн үхлийн эрсдлийг бууруулах хяналтын төхөөрөмж

“Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв”-ийн мэдээлснээр АНУ-д жилд 3500 орчим хүүхэд эндэж, унтаж байхдаа амьсгал нь боогдож нас барсан тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байна.

Уэльсийн Кардиффын их сургуулийн оюутан Жейми Эйнон нярай хүүхдийг унтаж байх үед нь хянадаг “mBaby Monitor” төхөөрөмжийг зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийг хүүхдийн хувцасны заханд соронзоор тогтоодог бөгөөд нялх хүүхэд эргэж хөрвөөх үед эцэг эхчүүдэд анхааруулга өгдөг байна.

error: Content is protected !!