LOADING

Type to search

Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүллээ

Share

Улсын онцгой комиссын хуралдаан дөнгөж сая дуусч, Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Бүх нийтийн хөл хорионы үр дүн, мэргэжлийн байгууллагуудын ажлын үр дүнгээс хамаарч дараах шийдвэр гарч байна. Нийтийн тээвэр энгийн горимоор буюу өглөө 06:00-22:00 цагийн хоооронд явна. Зайлшгүй ажиллах болон эмнэлгийн үйлчилгээ авах хүмүүс хувийн машинаар явах боломжтой боллоо.

Хүнсний түгээлтийн бүртгэлтэй 5000 гаруй машиныг 07:00-17:00 цагийн хооронд явах боломжтой боллоо /QR кодтой машиныг цагдаа нар саадгүй явуулах боломжтой болсон/

Хөл хорионы дэглэмийг сулруулж байна гэж огт ойлгож болохгүй. Цар тахлыг хумьсан тохиолдолд энгийн горим руу шилжинэ. Энгийн горим руу шилжих хоёроос гурван төлөвлөгөөг боловсруулж байна”

error: Content is protected !!