LOADING

Type to search

Үйл явдал Эрүүл мэнд

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймагт 2 тохиолдол нэмэгдлээ

Share

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өглөөний 11.00 цагаас хойш 426 хүнд шинжилгээнд хамруулахад Сэлэнгэ аймагт 2 хүнээс коронавирус илэрлээ. ХӨСҮТ-өөс 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 557 боллоо. Үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25 хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн хүнд, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна.  

Голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал:

  • Улаанбаатарт 33
  • Сэлэнгэ аймагт 53
  • Дархан-Уул аймагт 16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 122 тохиолдол батлагдаад байна.


Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдлын 15 нь ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүмүүс буюу ойрын хавьтлын хүмүүс юм. Тухайн голомтоос гурван хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан зургаан хүн өвчилж, гэр бүлийнхэндээ халдвар тарааж улмаар орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан байна. Караокеноос улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа. Караокед орсон иргэнээс болж нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айл халдвар авсан байна.

error: Content is protected !!