LOADING

Type to search

Uncategorized

Шатар тоглохын 10 ач тус

Share

Шатар бол оюуны спорт. Хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг нь яах аргагүй шатар мөн. Шатар тоглох нь хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хөгжилд өндөр ач холбогдолтой гэдгийг сурган хүмүүжүүлэгчид болон эрдэмтэд нотолсон байдаг. Чухам ямар ач тустай вэ?

Шатар нь бусдын өнцгөөс харах чадварыг хөгжүүлдэг

 Чадварлаг шатарчид өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг урьдчилан харж сурдаг. Ингэснээр ямар нүүдэл хийхээ дүгнэх чавдартай болно. Эрдэмтэд энэхүү чадварыг “оюуны онол” гэж нэрлэдэг. Энэ бол бусдыг өрөвдөж, энэрэх, нийгмийн эрүүл харилцааг бий болгоход зайлшгүй шаардлагатай чадвар юм. 2019 онд хийгдсэн судалгаагаар шатрын спортоор хичээллэж буй хүүхдүүдэд энэхүү чавдар давуу байгааг тогтоожээ.

Шатар ой тогтоолтыг сайжруулдаг

Мэргэшсэн шатарчид ой тогтоолтын өндөр чадвартай байдаг нь гайхах зүйл биш юм.  Энэ нь олон тооны нүүдэл, тэдгээрийн боломжит үр дүнг цээжлэхэд оршино. Судлаачид шатар тоглодог болон тоглодоггүй хүмүүсийн ой тогтоолтыг шалгасан байна. Чадварлаг шатарчид харааны ой тогтоолт сайтай байдаг.  

Оюуны чадварыг нэмэгдүүлнэ

Шатар тоглодог хүмүүсийн сэтгэн бодох чадвар хоёр чиглэлээр (ой тогтоолтоос гадна) хөгждөг.

Нухацтай хандах: Энэ бол шинэ төрлийн асуудлуудыг авч үзэх, тэдгээрийг шийдвэрлэхэд үндэслэлийг ашиглах чадвар юм.

Гүйлгээ ухаан: Энэ бол даалгавруудыг түргэн шуурхай ойлгож, сорилт бэрхшээлд үр дүнтэй хариу өгөх чадвар юм.

Шатар нь “урсгал”-ын төлөвт орох боломжийг олгоно

 “Урсгал” гэдэг нь хүнд хэцүү даалгаварыг гүйцэтгэлийн дээд түвшинд хийх юм. Тамирчид, уран бүтээлчид, жүжигчид үүрэг даалгавартаа бүрэн төвлөрч, тоглолтоос гадуурх бүх зүйлийг үл ойшоон цаг хугацааны гажуудалд ордог.  Тархи судлаачид “урсгал”-ын байдалд байх үед тета долгион ихэсдэг болохыг тэмдэглэжээ.

Шатар нь бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг

Энэтхэгийн нэгэн сургуулийн судлаачид хоёр бүлгийн сурагчдын бүтээлч сэтгэлгээний чадварыг туршиж үзсэн байна. Нэг хэсэг нь шатар тоглодог, нөгөө хэсэг нь тийм биш байв. Тестүүд нь оюутнуудаас чөлөөт сэтгэлгээг шаардсан бөгөөд  шатар тоглодог оюутнууд илүү өндөр оноо авсан. Тиймээс шатар нь сурагчдын олон талт, бүтээлч сэтгэлгээний чадварыг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Төлөвлөлтийн чадварыг нэмэгдүүлнэ

Шатар нь удаан хугацаанд эргэцүүлэл хийх боломжийг олгодог. Тоглогчид өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг урьдчилан харж, бүх нөхцөл байдлыг урьдчилан таамаглахыг хичээдэг. Оюун санааны тэрхүү дадал зуршил нь аливаа зүйлд нямбай хандах, эргэцүүлж төлөвлөх чадварыг нэмэгдүүлдэг.  Шийдвэр гаргахдаа ихэд нухацтай ханддаг.

Шатар нь сэтгэл заслын нэг арга

Шатар тоглох нь өөрийгөө танин мэдэх чадварыг дээшлүүлэх хэрэгсэл болдог. Бүтээлч эмчилгээний стратеги гэж үздэг шатар нь стресс, бэрхшээлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянах боломжийг олгодог.

Шатар нь дементиагаас сэргийлэхэд тусална

Судалгаагаар шатар тоглох нь хөгшчүүлийг зөнөгрөх өвчнөөс хамгаалахад тустай болохыг тогтоожээ. Судлаачид ой тогтоолт, тооцоо, харааны орон зайн чадвар, шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг сорьсон тоглоом нь танин мэдэхүйн бууралтыг удаашруулж, зөнөгрөхөөс сэргийлдэг болохыг тогтоосон.

Шатар нь ADHD-ийн шинж тэмдгийг бууруулдаг

 Анхаарлын хомсдолтой 100 хүүхдийг хамруулсны үр дүнд тогтмол шатар тоглохыг олон талт эмчилгээний арга хэлбэрт оруулсан байна. Энэхүү эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн анхааралгүй байдал, хэт их идэвхжил хоёулаа 41 хувиар буурчээ.

Цахимаар шатар тоглох нь сандрах, дайралтаас зайлсхийхэд тусална

 Энэ нь таливаа зүйлд тайван хандахад тусалдаг. Энэ нь таагүй мэдрэмжийг сатааруулах зөв түвшний сорилтыг олж авах явдал юм.

Шатар тоглох нь хүүхдийн

Асуудал шийдвэрлэх чадвар

Харилцааны ур чадвар

Сэтгэн бодох чадварыг дээшлүүлнэ

Healthline

error: Content is protected !!