No menu items!
HomeОнцлохМэс засал, гэмтлийн дараа идэхэд тохиромжтой 12 хүнс

Мэс засал, гэмтлийн дараа идэхэд тохиромжтой 12 хүнс

-

Хоол хүнс нь эд, эс, ясыг эрүүл байлгах боломжийг олгодог. Бие махбодод тань ямар нэгэн гэмтэл учирсан, эсвэл хүнд мэс засалд орсон үед зөв хоол хүнс хэрэглэх нь бие махбодыг хэвийн байдалд нь оруулхад тусална.Шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд эдгэрэлтийн явцыг сайжруулж, эрүүлжүүлэх замд тань чиглүүлж өгөх 12 хүнсийг дор дурдав. Гэхдээ дараах хүнс нь танд тохирох, харшлах эсэхэд эргэлзэж байвал эмчээсээ асуугаарай.

1. Таны зүрхэнд тустай нэрс

Нэрсийг полифенолын нэгдлүүдийн антиоксидант хүчин чадлаар нь “супер жимс” гэж нэрлэдэг. Advances in Nutrition сэтгүүлийн 2019 оны 7-р сард хэвлэгдсэн судалгаагаар эдгээр жимсийг өдөрт бүр дунджаар (ойролцоогоор 1/3 аяга) хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулна гэсэн байна.

Нэрс нь жинтэй холбоотой зүрх судасны үйл явдлын эрсдэлийг бууруулна. Хэрэв та зүрхний шигдээс эсвэл зүрх судасны өвчнөө эмчилж байгаа бол эдгээрийг зөвлөж байна.

2. Дотор муухайрвал цагаан гаа хэрэглэ

Олон улсын анагаах ухааны сэтгүүлд 2013 оны 4-р сард цагаан гааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар нийтлэгджээ. Судлаачид цагаан гаа нь таны эрүүл мэндэд тустай нянгийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ.

Түүнчлэн тоймд цагаан гаа ба түүний био идэвхт молекулууд нь өндгөвч, хөхний, шулуун гэдэс, ходоод, элэг, арьс, түрүү булчирхайн хорт хавдрын хэмжээг үр дүнтэй хянах боломжтой болохыг дурджээ.

3. Хоол боловсруулах эрхтний асуудлын овьёос л шийднэ

Хэрэв та мэс заслын дараа ходоод гэдэсний асуудалтай тулгарвал эсвэл хоол тэжээлээ шингээж авахад хүндрэлтэй байвал өглөө аяга овьёосны будаа идэх нь танд тус болно.

2015 оны 2-р сард хийсэн тоймд дурдсанаар овъёос нь хоол боловсруулах эсийг зохицуулахаас гадна гэдэсний микрофлорын үндэс суурь болох хүнсний эслэг их хэмжээгээр агуулдаг гэжээ.

4. Шархны эдгэрэлтэд тустай зөгийн бал

Зөгийн бал бол таны шархыг арчлахад үр дүнтэй хүнс юм. Чухамдаа зөгийн бал бол хүн төрөлхтөнд танигдсан хамгийн эртний шарх эдгээгч бодис гэж Фармакогнозийн судалгаанд нийтлэгдсэн 2017 оны тоймд дурджээ.

Чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй зөгийн бал нь биологийн идэвхжил, түүний дотор үрэвсэл, вирус, бактерийн эсрэг үйлчилгээтэй тул шарх эдгээхэд тустай байжээ.

5. Шархыг эмчлэхэд хэрэглэдэг цитрус хүнс

Жүрж, нимбэг зэрэг цитрусын жимсэнд агуулагдах метаболитууд нь биологийн идэвхийг санал болгодог бөгөөд энэ нь таны бие махбодын шарх эдгэрэх чадварыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Цитрусын жимсний хальсны ханд ба цитрусын эфирийн тос нь BMC Chemistry- д хэвлэгдсэн судалгаагаар антиоксидант био үйл ажиллагаатай гэсэн мэдээлэл байна . Та заавал жимс гэтлгүй хандыг нь хэрэглэж болно гэсэн үг.

6. Шарх, гэдэсний өвчнийг эмчлэх мөөг

Судлаачид хүнсний мөөг нь шархыг эдгээхэд тусалдаг био үйл ажиллагаатайболохыг тогтоожээ. Эдгээр био үйл ажиллагаанд дархлааг өдөөдөг глюканд чухал үүрэг гүйцэтгэдэг нүүрс ус орно.

Үүнээс гадна, мөөгөнд агуулагдах пребиотикууд нь гэдэс дотор дахь бичил биетний өсөлтийг идэвхжүүлдэг.

7. Зүрхний мэс засал эсвэл цус харвалтын дараа авокадо хэрэглэж болно

Авокадо идэх нь таны хоол тэжээлийн ерөнхий хэрэглээг сайжруулна. Мөн бодисын солилцооны хам шинжийн эрсдэлийг бууруулж (зүрх судасны өвчин, тархины цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг нөхцөл байдлын бүлэг) чадна гэж Nutrition Journal сэтгүүлд дурджээ .

8. Мэс заслын дараах өвдөлт намдаах турмерик

Эрүүл мэндийн үндэсний төвийн /АНУ/ мэдээлснээр энэхүү амтлагчийг хүнд өвдөлт, үе мөчний үрэвсэл, арьсны өвчин, хавдар, ходоодны өвчлөлийн үед хэрэглэдэг гэжээ. Цайнд турмерик хийж уух нь мэс заслын дараа хоол боловсруулах эрхтэнүүдэд тустай ажээ. Танд энэ тохирох эсэхийг эмчээсээ асуугаарай.  

9. Харшлын эсрэг алимны цуу ашигла

Антибиотикт тэсвэртэй, эсвэл шарх арчилгааны зорилгоор антибиотик хэрэглэж болохгүй хүмүүст алимны цуу нь тустай.

Дэлхий нийтэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор судлаачид E. Coli , S. aureus , C. albicans-ийн эсрэг алимны цууны үйлчилгээг судлажээ. Тэд алимны цуу нь нянгийн эсрэг хэд хэдэн чадвартай бөгөөд эмнэлзүйн хувьд чухал ач холбогдолтой болохыг олж мэджээ. Гэсэн хэдий ч судлаачид цөөн хэдэн анхааруулгыг өгсөн байна:

Өндөр хүчиллэг чанар нь шүдний пааланг гэмтээж болзошгүй тул та алимны цууг шингэлэх хэрэгтэй. Үүнийг усанд эсвэл салатанд хийж болно.

Уксус нь калийн түвшинг бууруулдаг. Хэрэв та эм ууж байгаа бол эхлээд эмнэлгийн мэргэжилтэнтэй ярилцах хэрэгтэй.

Уксус нь инсулины түвшинд нөлөөлдөг. Чихрийн шижингийн 1 ба 2-р хэлбэрийн өвчтэй бүх хүмүүс цууныхаа хэмжээг ажиглаж байх хэрэгтэй.

10. Инсулины эсэргүүцлийг сайжруулах самар

Самар нь мэс заслын дараа жингээ барих, инсулины эсэргүүцлийг сайжруулах, шархыг эдгээхэд хувь нэмэр оруулдаг болох нь тогтоогджээ. Дараах самар нь таны эрүүл мэндийг сайжруулж чадна.

Бүйлсийг өдөрт 10-100 граммаар хэрэглэвэл эрүүл мэндээ сайжруулж чадна. Бүйлсний самар нь цусан дахь глюкозыг бууруулж, инсулины эсэргүүцлийг сайжруулдаг. Бүйлс нь илчлэг багатай хоолны дэглэм барьж буй хүмүүст тустай.

Мөн хушга нь мэс заслын дараа эдгэрэхэд сайнаар нөлөөлдөг. Эдгээр нь зүрх судасны эрсдлийг бууруулж, хоолны дэглэмийн чанарыг сайжруулж, мэс засал нь хоол боловсруулах системд нөлөөлж болзошгүй үед шаардлагатай эслэгийг өгдөг.

11. Хорт хавдрын эмчилгээний үед эсвэл зүрхний мэс заслын дараа алим идээрэй

Алим нь зүрх судасны өвчин, хорт хавдраар ношлогдсон хүмүүст тустай. Фитохимийн баялаг эх үүсвэртэй тул энэхүү жимс  нь хорт хавдрын эсийн өсөлтийг бууруулж, холестерины хэмжээг багасгана. Мөн зүрх судасны өвчин, архаг өвчинд нэрвэгдэх эрсдэлийг бууруулдаг болохыг Nutrition Journal сэтгүүлд нийтлэгдсэн алим, тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусын талаарх судалгаанд дурджээ.

12. Шарханд тустай сүү

Клевлэнд клиникийн мэдээлснээр шархыг эдгээх хамгийн сайн хоол хүнс бол уураг бөгөөд үүнд сүү орно. Хэрэв та гэмтэлтэй байгаа бол өдөрт 3 порц сүү уугаарай. Сүү дангаар нь уух, эсвэл овьёостой хамт хэрэглэж болно.

Эх сурвалж: verywellfit

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд