LOADING

Type to search

Онцлох Үйл явдал

А.Амбасэлмаа: 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Share

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Нийт 3,625 хүн шинжилгээ хийхэд 3,588 хүнд коронавирус илрээгүй. Өмнөд Судан улсаас ирсэн 1 хүн гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн 1 жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдсэн.

Үүнд:

  • Дархан-Уул аймагт 5 хүний сорьцод коронавирус илэрч, тус аймагт батлагдсан тохиолдол 16 боллоо.
  • Сэлэнгэ-10 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан тохиолдол 51 боллоо.
  • Дорноговь аймгийн Замын-үүд суманд шинээр 4, Айраг суманд нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан тохиолдлын тоо болсон байна.
  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 33 болсон байна.

Ингээд манай улсад гарч байгаа багц өвчллийн нийт тоо 120 болсон байна. Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 555. Үүнээс 335 хүн эдгэрсэн байна.

error: Content is protected !!