LOADING

Type to search

Дасгал, хөдөлгөөн

Эрүүл мэндэд тустай 10 минутын өглөөний дасгал

Share

Үр дүн гаргахын тулд заавал хүнд дасгал хийх хэрэггүй. Үнэндээ хялбар дасгалуудыг л хүмүүс залхууралгүй хийх хандлагатай байдаг. Богино хугацааны дасгал нь цаг зав хэмнэж, эрүүл чийрэг байхад тань тусална. Өглөөд эдгээр дасгалыг хийж байгаарай.  

1. Биеэ халаагаарай

2 минутын турш бие халаах дасгал хийгээрэй. Дараа нь 90 секундын турш хялбар кардио дасгал хий. Гүйх, үсрэх, дээс тоглох гэх мэт.

Мөн энэхүү хөдөлгөөнт зурагт үзүүлсний дагуу 30 секунды турш хөдөл.  

Дасгалыг хэрхэн хийх вэ:

Дасгал бүрийг 40 секундын турш гүйцэтгэнэ.

Дараагийн хөдөлгөөнөөс өмнө 20 секундын турш амрах хэрэгтэй.

2. Тэшүүрчид

Нуруугаа бага зэрэг бөхийлгөөд, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваарай. Зурагт үзүүлсний дагуу гарт тань мөн хөдөлж байх ёстой. 40 секундын турш хийгээрэй.

3. Түлхэх

Босоо байрлалаас эхэл.

Урагшаа бага багаар бөхийж, хөлөө шулуун байлгаж байгаад доошил.

3 удаа гар дээр суниах хэрэгтэй.

Хөл ямагт шулуун байхын анхаар. Баруун гараа аваад зүүн мөрөн дээрээ товш.

Зүүн гараа аваад баруун мөрөн дээрээ тогш.

Эхний байрлал руу буцаад, дахиад эхэл. 40 секундын турш давт.

4. Нурууны дасгал

Газар хэвтээрэй. Тухтай байхын тулд йогийн дэвсгэр ашиглана уу. Хөлөө шалан дээр тэгш, гараа хажуу талдаа байлга.

Хөлөө шалан дээр байлгаад ташаагаа дээш өргөөрэй. Энэ байрлалыг хэдэн секундын турш бариад их биеэ буулгаарай.

5. Гуяны дасгал

Доошоо харсан байрлалаас эхэл. Тохойгоо нугалж, мөр, ташааны чигтээ зөв байрлуулаарай.

Ташаагаа шаланд хүргэлгүй баруун, зүүн тийш хөдөлгөөрэй. Хүссэн хэмжээгээрээ хийсний дараа хэсэг амраад, эхний байрлалаас үргэлжлүүлэн хий.

Эх сурвалж: healthline

error: Content is protected !!