No menu items!
HomeГоо сайханАрьсны язралтыг багасгах үр дүнтэй 6 арга

Арьсны язралтыг багасгах үр дүнтэй 6 арга

-

Язралтын шинж тэмдэг нь ихэвчлэн улаан эсвэл нил ягаан өнгөтэй байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам өнгө нь аажмаар цагаан болж хувирдаг. Эмчилгээг эхлэхэд хамгийн тохиромжтой үе бол улаавтар байхад нь юм. Язралт нэгэнт цагаарсан үед эмчлэхэд хэцүү байдаг. Язралт нь биед гэм хоргүй боловч олон хүн энэ байдлаасаа болж сэтгэлийн хямрал, түгшүүрт автаг. Үүнийг багасгахын тулд дараах аргуудыг туршаад үзээрэй.

1. Ретиноид агуулсан тос хэрэглэнэ

Ретиноид нь язралтыг эмчлэхэд үр дүнтэй. Энэ нь язралтын эхэн үеийн шинжийг арилгахад илүү тохиромжтой байдаг. Ретиноид агуулсан тос нь коллагенийг нөхөн сэргээхэд тусалдаг бөгөөд арьсыг ердийн харагдуулдаг.

2. Арьс нь өөрөө өөрийгөө эдгээгч

Наранд хэт өртөхгүй байснаар шинж тэмдгийг багасгахад тусална. Хэрэв танд язралтын шинж  тэмдэг байгаа бол наранд борлохыг зөвлөдөггүй. Энэ нь сунгасан арьсыг харлуулж, ул мөрийг илүү мэдэгдэхүйц болгодог.

3. Зөв хоол хүнс идээрэй

Язралтыг арилгахад тустай хоол байдаггүй боловч зарим бүтээгдэхүүн нь арьсны эрүүл мэндийг сайжруулж, язралтыг багасгахад тусалдаг. Эмнэлгийн мэргэжилтнүүд арьсаа хамгаалахын тулд их хэмжээний ус уухыг зөвлөж байна. Самар эсвэл загас зэрэг цайраар баялаг хоол хүнс нь эрүүл, гэрэлтсэн арьсыг бий болгодог.

4. Тогтмол гуужуулж байх хэрэгтэй

Тогтмол гуужуулах нь таны биеийн илүүдэл үхсэн арьсыг зайлуулдаг. Энэ нь бусад эмчилгээний аргуудтай адил үр дүнтэй байдаг. Хэт их үрж, ойр ойрхон гуужуулж болохгүй. Арьс гэмтэнэ. Харин гуужуулах хугацаагаа тогтмол байлгах хэрэгтэй.

5. Жингээ барих

Хөдөлгөөнтэй байж, жингээ хэвийн хэмжээнд байлгах нь арьс сунахаас сэргийлж чадна. Мөн язарсан тохиолдол ч эмчлэхэд ч хялбар, үр дүн нь хурдан гардаг.

6. Микронедлинг хэрэглэх

Microneedling нь арьсны дээд давхаргад жижиг цооролт үүсгэдэг зүүтэй гуйша л гэсэн үг. Энэ нь арьсны давхарга болох суналтын тэмдэг үүсгэдэг давхаргад чиглэгддэг. Арьсыг “цочироож”, шархыг эмчлэхийн тулд илүү их коллаген үүсгэдэг бие махбодын хариу урвалыг өдөөдөг.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд