No menu items!
HomeЗөвлөгөөАмьдралын чанараа сайжруулахын тулд хэрэгжүүлвэл зохих 11 дадал

Амьдралын чанараа сайжруулахын тулд хэрэгжүүлвэл зохих 11 дадал

-

Дадал, зуршил бол бидний амьдралын ерөнхий чанарыг ихээхэн сайжруулах хүчтэй механизм юм. Эрүүл, аз жаргалтай амьдрахын тулд  өнөөдрөөс эхэлж өөрчилвөл зохих 12 дадлыг хүргэж байна.

ШИНГЭН ЗҮЙЛ ХАНГАЛТТАЙ УУХ

Усны биед үзүүлэх ач холбогдол маш их. Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг. Өглөө сэрээд аяга ус уух нь өдрийн эрч хүчийг нэмэгдүүлдэг. Унтаж амарсны дараа бие дэх шингэн дутагдаж, улмаар сэрээд ядарсан мэт мэдрэмж төрдөг байна.

БОДЛОО ХЭРЭГЖҮҮЛЭХ

Ихэнх тохиолдолд бид хийх зүйлсийн урт жагсаалттай тулгардаг. Төлөвлөсөн зүйлсээсээ хамгийн чухал, тэр ч байтугай хамгийн муу зүйлийг өглөө сэрээд хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Энэ нь гол саадыг давж, өдрийн эрч хүчийг олж авахад тусална. Хамгийн чухал, хэцүү зүйлийг хийж бүтээмжийн түвшинг дээшлүүлэх чадвар нь таны ажил, амьдралыг шинэ өндөрлөгт хүргэх бболомжийг бий болгоно.

ХҮРЭН МАНЖИНГ ХҮНСЭНДЭЭ ХЭРЭГЛЭХ

Хүрэн манжин ба хүрэн манжингийн шүүс нь В бүлгийн амин дэм, антиоксидантаар баялаг юм. Эдгээр нь тархины цусан хангамж, хүчилтөрөгчийн түвшинг сайжруулахад тусалдаг. Хүрэн манжингийн шүүс нь цусны даралт бууруулах, биеийн жингээ барих, хорт хавдраас сэргийлэхэд тустай бөгөөд кальци, төмөр, магни, манган, фосфор, натри, цайр, зэс, селен зэрэг эрдэс бодисуудаар баялаг.

ИНЭЭМСЭГЛЭ, ЭЕРЭГ БАЙ

Эрдэмтэд хүний ураг эхийнхээ гэдсэнд инээмсэглэж бүрэлддэг болохыг тогтоожээ. Рон Гутман “хүүхэд өдөрт дунджаар 400 удаа инээмсэглэдэг бол насанд хүрэгчдийн гуравны нэг нь л өдөрт 20 гаруй удаа инээмсэглэдэг” гэжээ.  Нүүрэнд инээмсэглэл тодрох төдийд л сэтгэл хөдлөл, нүүрний хувирлын хоорондын харилцан уялдаа бий болж, сэтгэл санаа сайжирдаг байна.  Инээмсэглэх нь тархинд эндорфин үүсэхэд нөлөөлж, цус тэдгээрийг бүх биеэр дамжуулдаг.

Д АМИН ДЭМИЙГ ХАНГАЛТТАЙ АВАХ

Судалгаагаар сэтгэлийн хямрал, улирлын шинжтэй эмгэгүүд, нойргүйдэл нь Д аминдэмийн дутагдалтай холбоотой гэдгийг тогтоожээ. Цусан дахь Д аминдэм нь бие махбодийн болон сэтгэцийн өвчнийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Д амин дэмийн хамгийн сайн эх үүсвэр нь нарны гэрэл. Өвлийн улиралд бид ихэвчлэн гэрээс гардаггүй тул Д амин дэмийн хэрэгцээгээ хангах нь маш чухал юм.

ТАРХИА ДАСГАЛЖУУЛ

Биеэ дасгалжуулдаг шигээ тархиа ч мөн дасгалжуулах хэрэгтэй. Танин мэдэхүйн сургалт гэж нэрлэдэг тархины фитнес нь тархийг хөгжүүлдэг. Байнгын бэлтгэл хийснээр ой тогтоолт, анхаарал, төвлөрөл, сэтгэх чадварыг дээшлүүлэх боломжтой. Логик сэтгэлгээ, сурах ур чадвар нь ашиг тусаа өгөх болно. Ингэхийн тулд байнгын шинэ зүйлд эрэл хайгуул хийх хэрэгтэй. Өдөрт зарцуулах 20 минут танин мэдэхүйн үйл ажиллагаанд маш чухал нөлөө үзүүлэх болно.

ЗӨВ СУУХ

Зөв байрлалаар сууж ажиллах нь эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүн байгалиасаа алхах, гүйх гэх мэт хөдөлгөөнтэй байхаар зохицуулагдсан. Өдөрт 8 цаг нэг байрлалдаа суух нь биеийн доод хэсэгт цусны эргэлтийн зогсонги байдалд хүргэж улмаар хөл хавагнах болно. Гарах сөрөг үр дагавраас сэргийлэхийн тулд зөв байрлалаар суух мөн удаан хугацаанд сууж ажиллах бол 30 минтын завсарлага аваарай.

ЭЕРЭГ БОДОЛ

Сөрөг зүйл хаа сайгүй л тохиолдож байдаг. Нийгмийн орон зай нь бухимдалтай үйл явдлууд, сөрөг хандлагаар ихтэй.  Бид оюун санаанд бий болсон, толгойд орж ирсэн бүх бодлоо сканердаж чаддаг. Сөрөг сэтгэлгээ бол бидний оюуны чадавхийг бууруулж байдаг. Тиймээс эерэг бодлуудаар тархиа цэнэглээрэй.

ҮНЭРТ ЭМЧИЛГЭЭ

Сайхан үнэр нь таатай мэдрэмж төрүүлдэг. Тайвшруулах, баяр баясалтай болох зэрэг олон мэдрэмж төрүүлдэг янз бүрийн үнэртнүүд байдаг. Пачули ба сарнайн тос нь мэдрэлийн системийн үйл ажиллагааг 40% -иар бууруулдаг бол гаа эсвэл бэрсүүт жүржийн үнэр нь үүнийг 1.5-2 дахин идэвхжүүлдэг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ.

БИЕЭ ТАЙВШРУУЛ

Хааяа өөртөө цаг гаргаж байгаарай. Массаж нь биеийг тайвшруулж, таатай мэдрэмж төрүүлэхээс гадна стресс, хурцадмал байдлыг арилгаж, нүдний ядаргаа, толгойн өвдөлтийг намдааж, цусны даралтыг бууруулдаг. Судалгаагаар массаж орсон физик эмчилгээ нь стресс даавар болох кортизолын хэмжээг 31% -иар бууруулдаг гэжээ. Нойргүйдэлтэй бол унтахынхаа өмнө хөнгөн массаж хийлгээд үзээрэй.

САЙН УНТАЖ АМРАХ

Сайн унтаж амрахын тулд ор дэвсгэр нь зөөлөн тав тухтай байх ёстой. Нойрны даавар болох мелатонин нь бүрэн харанхуйд ялгардаг тул хөшгөө хаах хэрэгтэй. Мөн хамгийн чухал зүйл бол унтах байрлал юм. Доошоо харж унтах нь тохиромжгүй.  Энэ нь мөр, хүзүүний булчингуудад хэт их ачаалал өгдөг. Дээшээ харж унтах нь хамгийн сайн байрлалуудын нэг юм, ялангуяа нурууны өвдөлттэй хүмүүс. Гол зүйл нь дэрийг сонгох явдал бөгөөд хүзүүний хурцадмал байдлыг арилгахад дэр чухал нөлөөтэй.

Brightside

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд