LOADING

Type to search

Хэн юу хэлэв

П.Анужин: Нөөцийн махыг гулуузаар нь зарж байна. Талхаа яая гэж байгаа иргэд яаж авах юм бэ

Share

УИХ-ын гишүүн П.Анужин: Ард түмнийхээ итгэлийг тээж яваа УИХ-ын хурал энэ үеэр зөвхөн асуулт, хариулт аваад хийгээд байгааг гайхаж байна. Яагаад цаг наргүй хуралдаж, хууль шийдвэр гарахгүй байгаа юм бэ. Яагаад зүгээр л асуулт хариулт яваад байгаа юм бэ. Бид даруйхан хуралдаад банктай холбоотой, иргэдийн зээлийн асуудлыг шийдвэрлэж яагаад болохгүй байгаа юм бэ? Үүнд сэтгэл дундуур байна. Халдварыг дотроо алдахаас өмнө Ковидын үеийн хуулийг баталсан. Одоо яагаад холбогдох хуулиудыг шинээр баталж, дорвитой шийдвэр гаргахгүй цаг алдаад байгаа юм бэ.

УОК тултлаа ажиллаж буйг харж, ойлгож байна. Гэхдээ Нийслэлд гаргаж байгаа шийдвэрүүд хэр зөв юм бэ. Энэ Д Витамин, задгай салхи хүний биед ямар хэрэгтэй билээ. Гэрээс нь гаргахгүй, өглөө орой л гарах боломжтой зохицуулалт хийчих юм. Өглөө, орой яв гээд түгжрэл үүсгэлээ. Өглөө хүнсээ цуглуулдаг хүн байхгүй. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэх ажил дутагдаад байна. Авч байгаа арга хэмжээ, амьдрал дээр хэрэгжихгүй байна. 

Асуулт хариултыг харахад бүх зүйл л болоод байгаа юм байна. Тэгтэл нөөцийн махыг гулуузаар нь зарж байна. Талхаа яая гэж байгаа иргэд энэ гулуузыг чинь яаж авах юм бэ. Ургамлын тосны үнэ хэвийн гэнэ, үгүй байна. Эрүүл мэндийн төвүүд чинь амны хаалтгүй байна. Эдгээрийг мэдэж байна уу. Өдрийн орлогоороо амьдардаг хүмүүсийн
судалгаа хэзээ гарах вэ. Тэр хүмүүс хязгаарлалтад ороод удчихлаа” гэлээ:

error: Content is protected !!