LOADING

Type to search

Хэн юу хэлэв

Г.Дамдинням: УИХ-ын гишүүнийг зам дээр 30 минут зогсоосон

Share

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

Хөл хорио тогтоож ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулдаг шиг ээлжтэй байлгах боломж бий юу гэдгийг Шадар сайдаас асууя. 

Тусгай эмчилгээ шаардлагатай, тухайлбал бөөрний аппаратад ордог хүмүүсийн эмчилгээг хэрхэн зохицуулж байна вэ. 

Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа хууль, хүчний байгууллагынханд баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр Их хурлын гишүүн хүн, ордон дээр цуглах ажилтай гээд явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцаа, контакт гээд эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдсан юм алга. Өгч байгаа үүрэг, даалгавар чинь газар дээрээ хэрэгжихгүй байна. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 11 байгууллагын ажилтнуудыг гэр, ажлынхаа хооронд явахыг зөвшөөрсөн. Энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд 6,343 цагдаа, дотоодын цэргийн алба хаагч ажиллаж байна. 

Хувийн ажлаар зорчиж яваа иргэдийн замын хөдөлгөөнд оролцуулна, оролцуулахгүй гэдэг асуудал маргаан дагуулж байгаа. Бүх иргэдийг цагдаа шалгаж дээр дурдсан 11 байгууллагад хамаарах хүмүүст зорчих эрхийг нь нээж өгч байгаа.

Өчигдөр УИХ-ын түр хорооны хуралдаанд зарим гишүүн оролцох шаардлагатай болсон тул, гишүүний үнэмлэхийг нь үндэслэж, Төрийн ордны чиглэлд явах эрхийг нээж өгөх чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгсөн. Тантай холбоотой харилцааны зөрчил, дутагдал гаргасан цагдаагийн алба хаагчийг хувийн дугаараар нь мэдээлж болно. Эргэж хариу өгөх болно. 

error: Content is protected !!