LOADING

Type to search

Нийгэм

Г.Тэмүүлэн: Шөнө хүргэлт хийх шийдвэрээ эргэж харахыг ард түмэн хүсч байна

Share

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар болж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Ойрын хугацаанд хүн амынхаа 30 хувийг random буюу санамсаргүй байдлаар шинжилгээнд хамруулах шаардлагатай. Дэлхий нийтийн жишгээс харахад дархлаа сайтай хүмүүс халдвар авснаа мэдэхгүй тараах өндөр эрсдэл байна.

Монгол Улсын хэмжээнд хамгийн багадаа хоёр сая хүн шинжилгээнд хамруулах боломж, бололцоо байна уу. Одоогийн байдлаар хэдэн хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан бэ. Нөөц нь хэр байна. Засгийн газрын нөөц хөрөнгө, Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт хангалттай эсэх талаар мэдээлэл өгнө үү.

Шөнийн цагаар хүргэлт хийх энэхүү шийдвэрээ эргэж харахыг ард түмэн хүсч байна. Амьдралд нийцэхгүй аливаа шийдвэрээ эргэж харах тал дээр ажиллаарай гэж хүсч байна. Хүнсний үйлдвэрлэгчид түгээлтээ хийх боломжгүйд хүрч байна гэх мэт асуудал их гарч байгаа. Жижиг дэлгүүрүүд өглөө онгойж байна. Шөнийн ээлжийн ажилчдын хүн хүчний асуудал гээд хүндрэл үүсч байна. Өдөр нь түгээлтийг хийлгэх талаас нь энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй.  Хоёрдугаарт, халдвар төмөр зам дагасан хот суурин газар олноор гарч байна. Төмөр зам дагуух бүх суурин газар болон төмөр зам дагуу ариутгал зайлшгүй хиймээр байна. Суудлын воган бохироо шууд асгадаг.

Гуравдугаарт, эдийн засгийн цунами үүсэх эрсдэл өндөр байна. Уг нь бид халдвар гарахаас өмнө ирэх гурван сарыг эдийн засгийн сэргэлтийн цаг гэж харж байсан. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ эргэлээ. Банкуудыг мөнгөжүүлэх замаар ААН-үүдийн зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах шаардлагатай.

error: Content is protected !!