No menu items!
HomeЭрүүл мэндГэдэсний үрэвсэлт өвчний шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлс

Гэдэсний үрэвсэлт өвчний шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлс

-

Гэдэсний үрэвсэлт өвчин /IBD/ юунаас болж үүсдэг талаар хэд хэдэн онол байдаг боловч батлагдаагүй байгаа. Гэхдээ энэ нь зарим хүчин зүйлсээс шалтгаалж үүсдэг. Дархлааны систем, генетик, бусад нөхцөл байдал, зарим эрсдэлт хүчин зүйлс буруу ажиллах нь үүнд нөлөөлдөг байна.

1. Нийтлэг шалтгаанууд

IBD-ийг аутоиммун өвчин гэж нэрлэдэг  бөгөөд энэ нь дархлааны тогтолцооноос үүдэлтэй. Дархлаагаар дамждаг хариу урвал гэж хэлэх нь илүү зөв юм. Хавар эсвэл намрын үеэр  улирлын чанартай өвчлөл хүмүүст тохиолддог.  

Шалтгаан 1: Харшлын хариу урвал

Онолын хувьд үүнийг харшлын хариу урвалаас улбаатай гэж үздэг. Харшлын хариу урвал нь бие махбодид илүүдэл эозинофил (харшлын урвалтай тэмцэхийг хичээдэг эсүүд) үүсгэдэг үйл явдлын гинжин хэлхээг тогтоодог .

Эдгээр эозинофилууд нь дөрвөн хорт нэгдлүүдийг ялгаруулдаг бөгөөд тэдгээрийн гурав нь гэдэсний үрэвсэлт өвчтэй хүмүүсийн өтгөнд  байдаг ажээ. Тиймээс зарим судлаачид харшлын урвал нь гэдэсний үрэвслийн хөгжилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэж дүгнэдэг.

Шалтгаан 2: Цитокинууд

Цитокин гэдэг нь дархлааны болон бусад эсээс ялгардаг бага молекул жинтэй, уураг болон уураг төст бүтэцтэй, зохицуулагч дохиоллын молекулууд юм.

Өөр нэг судалгаагаар цитокинууд нь гэдэсний үрэвсэлд  чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Хавдрын үхжилийн хүчин зүйл гэж нэрлэгддэг эсүүд нь дархлааны хариу урвалыг бусад үүргүүдийн дунд зохицуулдаг байна.

Шалтгаан 3: Генетик

Олон жилийн өмнө гэдэсний үрэвсэлт өвчин эцэг эхээс хүүхдэд дамждаг эсэхийг судалжээ. Зарим тохиолд шууд удамшлын хувьд шууд хамааралтай биш байв.

Гэхдээ уг өвчинтэй холбоотой байж болох олон зуун генийг олж илрүүлснээр энэ нь удамшлын бүрэлдэхүүн хэсэг болох нь тодорхой болжээ. Гэдэсний үрэвсэлт өвчтэй хүмүүсийн нэгдүгээр зэрэглэлийн хамаатан садан нь энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг.

2. Амьдралын хэв маягийн хүчин зүйлс

Ижил гентэй зарим хүмүүс гэдэсний үрэвсэлт өвчинг  үүсгэдэг бол зарим нь удамшдаггүй. Гэдэсний үрэвсэлт өвчний үүсч болзошгүй шалтгааныг судлахдаа генетикээс өөр зүйлийг анхаарч үзжээ. Тухайлбал, амьдралын хэв маяг.

Гэдэсний үрэвсэлт өвчин нь ихэвчлэн хөгжингүй орнууд болон нийгэм, эдийн засгийн өндөр түвшний хүмүүсийн дунд тохиолддог. Хөгжингүй орнуудын хот суурин газарт илүү их байдаг гэсэн үг. Учир нь өндөр хөгжилтэй орнуудад амьдардаг хүмүүсийн амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны нөлөөнөөс шалтгаалж байгаа юм.

Онолын хувьд аж үйлдвэржсэн орнууд “хэт цэвэр” бөгөөд хүүхдүүд, өсвөр насныхан цөөн тооны ашигтай бактериудтай байдаг тул дархлаа нь хангалтгүй гэж үздэг. Энэ нь өвчин үүсэх нэг шалтгаан болж байна.

Эх сурвалж: Verywellhealth

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд