LOADING

Type to search

Нийгэм

А.Ариунзаяа: Талонд хамрагдаагүй 1,000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн

Share

ХНХ-ын  сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы үеэр хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөний асуудлаар тайлбар өглөө. 

Тэрбээр ”Хүнсний эрхийн бичигт 44 мянган иргэн хамрагдаж байгаа. Хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 36 мянган төгрөгөөр олгож байна. Маргаашаас хүүхдийн мөнгө орно. 641 мянган өрхийн 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авна. Хүнсний талонд хамрагдаагүй 1,000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн” гэлээ. 

Мөн “Долдугаар сарын 1-н хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тавигдаж байгаа алданги торгуулийг чөлөөлөх ажил хийгдэж байна. Хянан зөвлөх ажиллагааг тухайн үед нь ярилцъя.

Бид аль болохоор иргэдийнхээ дансанд халамжийн мөнгийг оруулж байгаа. Тэтгэмж, халамжийн мөнгийг зээлд битгий суутгаач, яг одоо энэ асуудлыг банкууд зогсоож өгнө үү гэж хүсэх байна” гэлээ.

error: Content is protected !!