LOADING

Type to search

Дэлхий

Ам зайлагчийг коронавирусийн эсрэг ашиглах боломжтой

Share

Британийн Кардиффын их сургуулийн  эрдэмтдийн судалгаа гадуур олдоц ихтэй ам зайлагч шингэн халдвартай хүнтэй хавьтсанаас хойш 30 секундийн  дотор  шинэ  коронавирусийг устгах боломжтойг  баталсан  байна.

Энэ тухай BBC агентлаг мэдээлсэн  бөгөөд  эрдэмтэд 0,07 хувийн цетипиридин хлор агуулсан ам зайлагч шингэнийг “COVID-19”-тэй тэмцэх  нэг хэрэгсэл  болгон  ашиглах боломжтой гэж гэж үзсэн байна.  Лабораторийн  судалгаагаар  ам зайлагч шингэн  шүлсэн дэх  коронавирусийг устгаж  байгаа нь  батлагджээ.

Гэхдээ  вирус  амьсгалын зам,  уушгинд  хүрч  амжаагүй учир эмчилгээний зориулалтаар ийм  шингэнийг  ашиглах нь  үр дүнтэй  эсэх  талаарх нотолгоо баримт  алга байгаа юм байна.  Одоогоор Кардиффын их сургуулийн эрдэмтдийн энэ  дүгнэлтийг  шинжээчид үнэлээгүй  байгаа ч “SARS Cov2”  вирусний нөлөөг  ийм идэвхт бодис агуулсан  шингэн  бууруулж байсан өмнөх  тестүүдийн  үр дүнтэй  энэ удаагийн судалгааны  дүн таарч байгааг тэмдэглэсэн байна.

error: Content is protected !!