No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил13 настай хүүхдийн хөгжлийн чухал үе шатууд

13 настай хүүхдийн хөгжлийн чухал үе шатууд

-

13 настай хүүхдийн бие болон сэтгэлзүйд маш олон өөрчлөлтүүд гарна. Энэ нь шилжилтийн нас эхэлж, хүүхэд наснаас том хүн болох завсрын ээдрээтэй үе юм. Энэ үед биеийн өсөлт хөгжил хурдсан, сэтгэл зүйн олон өөрчлөлтүүд гарч эхлэх нь бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжин тэндээс ялгарах дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой. Энэ үед өөрчлөгдөж буй бие физиологийн шинжүүдэд мэдрэмтгий болж, үе тэнгийнхнийхээ өөрчлөлтийг анхаарч үзэх бөгөөд бусад хүүхдүүдээс ялгаатай гэж санаа зовох эсвэл биедээ гарах өөрчлөлтийг гайхаж магадгүй.

Хүүхдийн биед гарах өөрчлөлт, өсөлт хөгжилт нь харилцан адилгүй. Зарим өсвөр насныхан биеийн хөгжлийн хувьд бусадтай харьцуулахад илүү хурдан хөгжиж байгаа нь хэвийн үзэгдэл гэдгийг хүүхэддээ тайлбарлаж өгөөрэй.

Биеийн хөгжил

Энэ үед бэлгийн бойжилттой холбоотой сэтгэлзүйн болон бие махбодийн олон өөрчлөлтүүдтэй тулгарна. Өсвөр насны хүүхэд заримдаа эргэлзээтэй, ааштай, мэдрэмтгий, өөртөө анхаарал хандуулах зэрэг үйлдэл гаргах нь хэвийн үзэгдэл юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ зохицох нь урьд урьдынхаас илүү чухал болж өөрчлөгдөнө. Бие махбодийн хувьд өндөр болж, жин нэмж, бие бялдрын хувьд төлөвшдөг. Охидууд өсвөр насныхаа дунд үед бие физиологийн хувьд бүрэн хөгжиж, хөвгүүд хожуу үедээ биеийн хөгжлийн хувьд төлөвшилд ордог. Тэдний хурдан өөрчлөгдөж буй гадаад төрх нь өөрийгөө ойлгох мэдрэмжийг төрүүлдэг. Өсвөр насныханд тулгардаг нэг асуудал нь батга, жин нэмэх гэх мэт гадаад төрхтэй холбоотой асуудлууд юм.

Гол үе шатууд

 Бие махбодийн гадаад төрх байдал огцом өөрчлөгдөж байдаг. Гадаад төрх өөрчлөгдөх нь янз бүрийн хурдаар явагддаг бөгөөд энэ нь сэтгэлийн түгшүүрийг бий болгодог байна.

Эцэг эхэд өгөх зөвлөгөө: Өсвөр  насны хүүхэдтэйгээ биеийн гадаад өөрчлөлтийн талаар чөлөөтэй ярилцах нь чухал юм. Зарим асуудалд нь тусламж үзүүлээрэй.

Сэтгэлзүйн хөгжил

Энэ насны хүүхдүүдэд сэтгэлзүйн өөрчлөлтүүд бий болдог нь дааврын өөрчлөлттэй холбоотой.  Үүн дээр стресс болон үе тэнгийнхний асуудлууд нэмэгддэг.

Энэ үед өөрийн орон зайг бий болгож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Найз нөхөдтэйгээ харилцаагаа бэхжүүлж эхэлнэ. Найз нөхөдтэйгөө харилцах харилцаа нь эцэг эхтэйгээ харилцахаас арай өөр байна.

Энэ үед бусад хүмүүсийн гаргасан зан авирыг өөр дээрээ тусгах хандлагатай байдаг. Жишээлбэл, найз нь хариу мессеж бичихгүй бол завгүй байна гэж бодохоос илүүтэйгээр өөрийг нь тоохгүй байна гэж бодох. Ихэнх 13 настай хүүхдүүд өөрийгөө үнэлэх үнэлэмжийн хувьд хэлбэлзэл ихтэй байдаг. Нэг өдөр өөрийгөө өндрөөр үнэлж, харин нөгөө өдөр хангалтгүй мэтээр үнэлэх магадлалтай. Тэд өөрсдөө аливаа зүйлийг хийж, туршиж үзэхийг хүсдэг нь насанд хүрэгчдэд өөрийгөө батлах оролдлого юм.

Гол үе шатууд

Биеийн хөгжил, гадаад төрх байдлын талаар санаа зовдог. Энэ үед өөрсдийгөө үнэлж сурах хэрэгтэй. Бие даан шийдвэр гаргахыг эрмэлздэг ч насанд хүрэгчдийн зөвшөөрлийг хүсдэг.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө:  Энэ үед сэтгэлийн хямрал, сэтгэлийн түгшүүр болон бусад асуудлууд үүсэх магадлалтай тул хүүхэдтэйгээ сайн ярилцаарай.

НИЙГМИЙН ХӨГЖИЛ

 Эцэг эхээсээ хараат бус байхыг хүсч, нөхөрлөлд илүү цаг зарцуулдаг.  Сонирхол өөрчлөгдөхийн хэрээр үе тэнгийнхээ бүлгийг сольдог. Зөрүүд зан гаргах нь түгээмэл. Өөрийгөө илэрхийлэх шинэ арга замыг хайдаг. Шинэ содон хувцаслалт, этгээд хэв маягийг туршиж үздэг. Болзоо, хайр дурлалын харилцаа  өсвөр насны эхэн үед чухал болж эхэлнэ. Үе тэнгийнхэнтэйгээ хөгжилдөх нь нийгмийн хөгжлийн чухал гарц болно. Энэ нь өсвөр насны хүүхдэд стрессээ тайлахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гол үе шатууд

Үе тэнгийнхэнтэйгээ хамт байхад илүү цаг зарцуулна

Томчуудаас асуулт асууна

Эцэг эхчүүдийн санал болгож буй шийдлээс татгалзах, зөрүүдлэх хандлагатай байдаг

Эцэг эхэд өгөх зөвлөгөө: Архи уух, тамхи татах, мансууруулах бодис, бэлгийн харьцаа зэрэг сэдвүүдийн талаар хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаарай. Учир нь энэ үед сониуч зандаа хөтлөгдөн эдгээр зүйлүүдэд уруу татагдах магадлал өндөр. Муу зуршлуудын хортой үр дагаварын талаар тайлбарлаж өгөөрэй.

ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖИЛ

13 настай хүүхдүүд асуудлыг шийдвэрлэх чадвар сайтай боловч үр дагаврыг нь бодохдоо тааруухан байдаг. Тэд үйлдэл хийхээсээ өмнө аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөрөө хандах магадлалтай. Энэ нь тэдний тархины хэсгүүд арай өөр хурдтай хөгжиж байгаатай холбоотой юм. 13 настай хүүхдүүд эрсдэлтэй зан үйл хийх магадлал өндөр. Энэ үед хийсвэрлэн сэтгэх чадвар ихээхэн хөгждөг.  Тэд бодит байдлаас гадна итгэл, итгэлцлийг чухалчилдаг. Өөрсдийгөө өвөрмөц, хэн ч ойлгохгүй гэж бодож магадгүй юм. Хорвоо ертөнцийг илүү сайн ойлгож, бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж эхэлнэ.

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

Хэл ярианы хөгжлийн хувьд насанд хүрэгчдийнхтэй адил. Далд утга, зүйрлэл зэргийг ойлгодог. Тэд шууд утга, энгийн ярианаас илүү уран зохиолын хэллэгт татагдаж эхэлнэ. Улмаар ёс суртахууны асуудалд дүн шинжилгээ хийж эхэлнэ. Тодорхой нөхцөлд дүрмийг зөрчих нь буруу зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Гол үе шатууд

Логик ур чадварыг хөгжүүлэх

Нэгээс илүү хувьсагчтай асуудлыг шийдэж чаддаг

Шударга ёс, тэгш байдлыг чухалчилна

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө: Ганц асуудлыг шийдэх олон арга замын талаар өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаарай. Аливаа асуудлыг шийдэхэд туслах хэд хэдэн шийдлийг бий болгох талаар зааснаар хүүхдийн сэтгэх чадварыг сайжруулж, шүүмжлэлтэй сэтгэлгээг хөгжүүлнэ.

Анхаарах зүйл: Тэдний хувьд цахим харилцаа холбоо нь дарамт шахалт мэдрүүлж магадгүй.

Эх сурвалж: Verywellfamily

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд