LOADING

Type to search

Онцлох Эрүүл мэнд

ЭМЯ: Дотоодод гарсан халдварын нийт тохиолдол 72 боллоо

Share

ЭМЯ-аас коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа:

“Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийт 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрсэн.

Энэ сарын 16-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн Тир машины 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн. Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн сорьцноос ГУРВАН хүний шинжилгээнд, Сэлэнгэ аймагт ДӨРВӨН хүний шинжилгээнд, Дорноговь аймагт НЭГ хүний шинжилгээнд, Орхон аймагт 13 хүний шинжилгээнд, Улаанбаатар хотод бүтгэгдсэн голомтоос ГУРВАН тохиолдолд тус тус коронавирус илэрсэн.

Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.

    Улаанбаатарт 14

    Сэлэнгэ аймагт 28

    Орхон аймагт 13

    Дархан-Уул аймагт 11

    Дорноговь аймагт 1

    Говьсүмбэр аймагт 1

Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлаас 4 хүний шинжилгээнд коронавирус илэрч, дотоодод гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо.

Манай улсад нийт батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна” гэлээ.

error: Content is protected !!