LOADING

Type to search

Үйл явдал

“Цахим орчноор дамжуулан согтууруулах ундаа худалдах зар түгээсэн 11 фейсбүүк хаягийг устгуулсан”

Share

ЭМЯ-аас COVID-19-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Цахим орчинг ашиглан тодорхой тооны гэмт хэргүүд үйлдэгдэж байна. Цахим орчинд үндэслэлгүй, илт худал мэдээлэл тараасан 44 зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж, 6 иргэнийг тус бүр  500 мянган төгрөгөөр торгон 21 төрлийн хууль бус контентыг устгуулж, 38 зөрчилд хяналтын ажил явуулж байна. Мөн цахим орчинд “улсын хилийг дотогш 17 км татсан” гэх худал мэдээлэл тарсан. Үүнийг шалган Эрүүгийн хуулийн 13.14-т заасан дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.  

Хууль бусаар гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаж байгаа зөрчлүүд илэрлээ. Энэ төрлийн мэдээлэл, зар түгээсэн 90 фейсбүүк хаягийг шалгаж байна. Гар дээрээс худалдаа эрхэлж байсан 11 этгээдийг 100 мянган төгрөгөөр торгож, 8 тээврийн хэрэгслийг саатуулан 11 фэйсбүүк хаягийг устгуулсан. Мөрийтэй тоглоом тоглосон гэмт хэргийн шинжтэй 75 үйлдлийг илрүүлж, 24 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгож 27 тоглоомын үйл ажиллагааг зогсоосон” гэв.

error: Content is protected !!