No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхэд өдөрт ямар хэмжээний шингэн уух ёстой вэ?

Хүүхэд өдөрт ямар хэмжээний шингэн уух ёстой вэ?

-

Биеийн температурыг зохицуулах, хорт бодисыг гадагшлуулах, арьсыг хуурайшихаас сэргийлэхийн тулд шингэн зүйл уух зайлшгүй шаардлагатай. Насанд хүрэгчдийн нэгэн адил хүүхдүүд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй. Бие махбодод хангалттай хэмжээний чийгшил өгөх нь хүүхдийн хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Шаардлагатай шингэний хэмжээ нь наснаас хамаарч өөр өөр байдаг. Бага насны хүүхэд, өсвөр насныханд өдөрт 6-8 аяга ус уух шаардлагатай. Жимс, хүнсний ногооны өдөр тутмын хэрэглээ нь их хэмжээний ус агуулдаг. Сүү, жүүс нь кальци, витамин С зэрэг зайлшгүй шаардлагатай эрдэс бодисын эх үүсвэр болдог.

Хүүхэд хэр хэмжээний шингэн уух вэ?

Судалгаагаар ихэнх насанд хүрэгчид өдөрт уух шингэний хэмжээгээ ердийн хоол, ундаа, цангасан үедээ уух шингэнээр тооцоолдог гэжээ.  Ундаа, түүний дотор кофейн агуулсан ундаагаар хүний биед шаардлагатай өдөр тутмын шингэний хэмжээг тооцдог байна.  

Наймаас доош насны хүүхдүүд насанд хүрэгчдээс арай бага хэмжээний шингэн шаардагддаг.  Хүүхдийн өдөрт уух шингэний хэмжээнд жимс, хүнсний ногооны хэрэглээнээс авсан ус орно.

Насны хэмжээ        Хүйс                  Нийт ус (аяга / өдөр)

4-8 нас                    охид, хөвгүүд                   5

9-13 нас                    охид                                  7

                                 хөвгүүд                               8

14-18 нас                  охид                                  8

                                 хөвгүүд                             11

Хөдөлгөөн ихтэй хүүхдүүдэд шингэний хэмжээ илүү чухал. Дасгал хийж байх үед хөлсөөр дамжуулан бие дэх шингэнээ алддаг. Үүнийг нөхөхийн тулд илүү шингэн хэрэгтэй.  Дасгалын эрчмээс хамаарч 15-20 минут тутамд 4-16 унц / нэг аяга нь найман унцитай тэнцдэг/ ус хэрэгтэй болно.

Бусад шингэн зүйлс:

Энэхүү заавар нь хүүхдийнхээ шингэний хэрэглээг төлөвлөхөд тусална.

Сүү:  Хоёроос дээш насны хүүхдүүд тослог багатай сүү хэрэглэнэ.  Наймаас доош насныханд өдөрт хоёр аяга, түүнээс дээш насныханд гурван аяга өгвөл зохимжтой.  Сүүн бүтээгдэхүүнээр дамжуулж  кальци, Д аминдэмийн хэрэгцээгээ нөхөх боломжтой.

Жүүс: Зургаагаас доош насны хүүхдүүдэд өдөрт дөрвөөс зургаан унци (энэ нь аяганы 1/2 – 3/4) хангалттай. Өсвөр насныхан өдөрт дээд тал нь 8-12 унци ууж болно. Цэвэр жимсний шүүс,  ундаа нь таны хүүхдийн өдөрт хэрэглэх жимсний нэг хэсэгт тооцогддог боловч түүнд жимсний эслэг агуулагддаггүй.

Хийжүүлсэн ундаа: Калори илчлэг ихээр агуулдаг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул хүүхэддээ өгөхөөс татгалзаарай.  

Энергийн ундаа: Эдгээр нь кофейн их хэмжээгээр агуулдаг тул хүүхдэд өгөхөөс зайлсхийгээрэй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд