No menu items!
HomeХүмүүсХолливудын авьяаслаг жүжигчин Лиам Нисоны фото түүх

Холливудын авьяаслаг жүжигчин Лиам Нисоны фото түүх

-

Лиам Жон Нисон 1952 онд Умард Ирландад мэндэлжээ. Тэрбээр “Оскар”,  BAFTA , “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж “Алтан бөмбөрцөг”-ийг гурван удаа хүртсэн бөгөөд  бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчдийн нэг юм.

Нисон “Шиндлерийн бүртгэл” (1993) кинонд Оскар Шиндлерийн дүрд тоглосноор нэр хүнд нь ихээхэн өсч, эрэлттэй жүжигчдийн нэг болов. Түүнээс хойш тэрээр бусад амжилттай кинонуудад тоглосон ба үүнд драмын “Nell” (1994), түүхэн “Майкл Коллинз” (1996), Виктор Хюгогийн “Les Misérables” киноны 1998 оны найруулга, “Оддын дайн: Episode I – The Phantom Menace” (1999), намтарчилсан “Кинси” (2004), “Taken I, II” (2008-2014), “The Grey” (2011), түүхэн драма “Silence” (2016) зэрэг кинонод олон дүрийг бүтээжээ.  Тэрбээр “Нарниягийн түүхүүд” киноны Аслангийн дүрд, (2005-2010), “Monster Calls” (2016) киноны гол мангасын дүрд дуу оруулсан. 2020 онд тэрээр The ​​Irish Times-ээс гаргасан Ирландын хамгийн агуу кино жүжигчдийн жагсаалтад 7 дугаар байранд бичигджээ.

Холливудын авъяаслаг жүжигчдийн нэг тэрбээр “Шиндлерийн бүртгэл”, “Хулгайлагдсан нь”, “Саарал” гэх мэт олон киногоороо алдартай. Ингээд түүний фото түүхийг хүргэж байна.

Нисоны бага нас

Нисон физикч болохоор суралцаж байсан ч сургуулиа орхиж, Белфаст хотын театрт 1976 оноос ажиллаж эхэлжээ. Хоёр жилийн дараа анхны кинондоо тоглосон байна.

Тэрээр анх 1978 онд “Pilgrim’s Progress” кинонд Евангелистийн дүрийг бүтээжээ.

1980 онд найруулагч Жон Боорман түүнийг “Of Mice and Men”-ий  Ленни Смоллын дүрээр тайзан дээрээс харж, “Excalibur” кинонд Sir Gawain-ийн дүрийг санал болгов. Тус кинонд тоглож байхдаа жүжигчин Хелен Миррентэй танилцан хамт амьдарч байжээ.

1982-1987 оны хооронд Нисон таван кинонд тоглож, Мэл Гибсон, Антони Хопкинс нартай хамт 1984 онд “The Bounty”, 1986 онд Роберт Де Ниро, Жереми Айронс нартай хамт “Эрхэм зорилго” кинонд тоглосон.

1986 онд тэрээр “Сэжигтэн” кинонд Шер, Деннис Куэйд нартай хамт тоглосон.

1988 онд тэрээр Клинт Иствудтай хамт аймшигийн кинонд тоглосон нь  “The Dead Pool” байв. 

1990 онд тэр Сэм Раимигийн “Darkman” кинонд гол дүр бүтээжээ.

1993 онд “Шиндлерийн бүртгэл” кинонд Оскар Шиндлерийн дүрд тоглож ихээхэн амжилтад хүрсэн. Нисон эрэлт хэрэгцээтэй гол дүрийн жүжигчин болжээ.

1995 онд “period pieces” кинонд тоглосон.

1994 онд Английн жүжигчин Наташа Ричардсонтой гэрлэж хоёр хүүтэй болсон. Түүний эхнэр 45 насандаа цанаар гулгаж байхдаа осолдож тархиндаа хүнд гэмтэл авч өөд болсон. Тэрбээр нэгэн ярилцлагадаа эхнэрийнхээ үхлийг одоо болтол бодит зүйл биш хэмээн итгэж явдаг гэжээ.  “Түүнийг цанаар гулгаж байгаад осолдсон гэдгийг дуулаад эмнэлэгт яаран очиход эмч түүний тархи нь үхэжсэн гэдгийг хэлсэн. Тэр минь үхэл амьдралын зааг дээр байсан. Түүний байгаа өрөөнд ороод түүнд хайртайгаа хэлж байснаа тод санаж байна” гэжээ.

Тэрээр “Жеймс Бонд” кинонд тоглох санал авсан ч “Чи Жеймс Бондын дүрд тогловол бид гэрлэхгүй”. Энэ үгийг Лиам Нисон 1990-ээд оны эхээр сүйт бүсгүй Наташа Ричардсоноосоо сонсчээ. Продюсерүүд түүнтэй ярилцсан ч жүжигчин залуу энэ дүрд тоглохгүй гэх шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна.

1996 онд “Майкл Коллинз”-д тоглосон. Энэхүү дүрээрээ Венецийн кино наадмаас шилдэг гол дүрийн шагнал хүртэж, “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн.

Тэрээр үргэлжлүүлэн 1998 онд Виктор Хюгогийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн  “Les Misérables” тоглосон.  

1999 онд “The Haunting” кинонд Дэвид Марроугийн дүрд тоглосон. Мөн  “Оддын дайн-1” цувралд тоглосон.

2000 оны шинэ жилийн арга хэмжээний үеэр Хатан хаан Елизавета II түүнд рыцарь цол олгож байв.

2002 онд Харрисон Фордын хамт “K-19: The Widowmaker”  кинонд ахмад Михаил Полениний дүрд тоглосон.

Леонардо Ди Каприо, Брендан Глисон, Камерон Диас, Даниел Дэй-Льюис нартай хамт “Gangs of New York” кинонд тогложээ.

2003 онд “Love Actally” инээдмийн кинонд тоглосон.

2004 онд “Кинси” кинонд тоглож, “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж байжээ.

2007 онд Америкийн иргэний дайны тухай “Seraphim Falls”-д тоглосон.

2008 онд  “Хулгайлагдсан нь” кинонд тоглосон.

2009 онд “Five Minutes of Heaven” цувралд тоглосон. Мөн Хаяо Миязакигийн ” Ponyo on the Cliff by the Sea “аниме кинонд дуу оруулсан.

2010 онд “The remake” кинонд тоглосон.

“Spin-off movie” тогложээ. Мөн “Нариниягийн түүх” кинонд дуу оруулсан.

2011 онд “Unknown” кинонд тоглосон. Герман-Англи-Америкийн хамтарсан бүтээл бөгөөд найруулагч нь Жауме Коллет-Серра. Энэхүү кинонд тоглосноор Non-Stop (2014), Run All Night (2015), The Commuter (2018) зэрэг цуврал кинонууд дээр хамтран ажиллахад хүржээ.

“Линколин” киноны Абрахам Линколины дүрийг бүтээсэн.

2012 онд “Саарал” кинонд тоглосон.Кино нь эерэг үнэлгээ авч, Нисоны гүйцэтгэл шүүмжлэгджээ. Мөн энэ онд “Хулгайлагдсан нь-2”, “Харанхуйн хүлэг баатрын сэргэлт” гарсан.

2016 онд “Easter Rising” тоглосон. Мөн Испанийн “A Monster Calls” кинонд дуу оруулсан.

2020 онд “Made in Ireland” кинонод хүүгийн хамт тогложээ.

Тэрээр НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилогдсон юм.

Бразил улс, 2020 оны нэгдүгээр сар. Өвөр дээрх гурван сартай бяцхан хүүг түүний нэрээр нэрлэжээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд