No menu items!
HomeХоол, шим тэжээлГадил жимстэй кекс хийх арга

Гадил жимстэй кекс хийх арга

-

Нью Орлеан дахь Brennan’s рестораны үйлчлүүлэгчийн нэрээр нэрлэсэн гадил жимстэй Foster Poundcake хийх жорыг хүргэж байна. Энэхүү амтат кексээр гэр бүлийн гишүүдээ дайлаарай.

ОРЦ:

Бялуунд:

     3 аяга / 600 грамм/ элсэн чихэр

     1 аяга / 225 грамм/ давсгүй цөцгийн тос /өрөөний температурт/

     3 аяга / 375 грамм/ гурил

     ½ аяга / 120 миллилитр/ цөцгий /өрөөний температурт/

     ½ аяга / 120 миллилитр/ Цөцгийтэй сүү

     6 ширхэг том өндөг

     1 халбага ванилийн ханд

Bananas Foster-ийн хувьд:

     4 ширхэг боловсорсон гадил жимс

     ¼ аяга /55 грамм давсгүй/ цөцгийн тос

     ¼ аяга /55 грамм/ цагаан эсвэл бор сахар

     ½ халбага синамон

     / 50 миллилитр/ (коньяк, бурбон эсвэл виски гэх мэт) эсвэл цөцгийтэй сүү /3 халбага хагас)

     1 халбага ванилийн ханд

Бялууны өнгөн хэсэгт:

     1 ½ аяга /185 грамм/ нунтаг сахар

     Зайрмаг эсвэл цөцгийн тос, чихэртэй pralines (заавал биш)

Хийх арга:

Алхам НЭГ  

Зуухыг 325 градус хүртэл халааж, 10 инчийн хэмжээтэй жигнэмэг хийх саваа наалдуулахгүйн тулд шүршигчээр шүрших эсвэл тосолно.

Алхам ХОЁР

Гадил жимсээ хальслаад 1/2 инчийн хэмжээтэй хөндлөн зүснэ. Цөцгийн тосыг хайруулын тавган дээр хайлуулна. Бор сахар, синамоноо хийж хутгаад хэрчсэн гадил жимсээ нэмнэ. Сахартай сироп үүсэх хүртэл үе үе хутгаж 2-3 минут буцалгана.

Алхам ГУРАВ

Дөлийг унтраах буюу хайруулын тавгаа зуухнаас холдуулаарай. Үүн дээрээ (Виски, коняк, бурбоноос аль сонгосноо нэмнэ) виски хийж хутгана. Хэрэв сонгоогүй бол цөцгийтэй сүүгээ нэмнэ. Галыг багасгаж, модон халбагаар бага зэрэг хутгана. Соуснаасаа бүхэл гадил жимсийг ялгана.  

Алхам ДӨРӨВ

Бялуу хийх: Сахар, цөцгийн тосыг 4-5 минутын турш хөнгөн, сэвсгэр болтол миксерээр хутгана.

Алхам ТАВ

Гурилыг дунд зэргийн саванд шигшээд цөцгий болон цөцгийтэй сүүгээ хэмжиж хийнэ. 

Алхам ЗУРГАА

Цөцгийтэй крем дээрээ өндөгөө нэг нэгээр нь нэмээд тус бүрийг нь бүрэн шингэтэл холино.

Алхам ДОЛОО

Гурил дээрээ нэмээд жигд хурдтайгаар бүрэн холино. Холигч ажиллаж байх үед цөцгийн тосны хольцыг удаан, тогтвортой жигд холино.

Алхам НАЙМ

Бүрэн холилдсоны дараа ваниллин нэмээд холино.

Алхам ЕС

Бэлтгэсэн төмөр свандаа зуурмагаа хийгээд жигд болгоно. 65-80 минутын турш жигнэнэ.

Алхам АРАВ

Бялуугаа бэлэн болсны дараа гадил жимсний соусаар бүрхэнэ.  

Алхам АРВАН НЭГ

Бялууг хөргөсний дараа зүсээд хүсвэл зайрмаг, нунтаг сахар, чихэртэй pralines-аар нэмж үйлчилж болно.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд