No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Номин: Эмийн зохисгүй хэрэглээ амь насыг эрсдэлд оруулдаг

Д.Номин: Эмийн зохисгүй хэрэглээ амь насыг эрсдэлд оруулдаг

-

-Сайн байна уу. УНТЭ нь өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяны талаар. Аяны гол зорилго юу байсан вэ?

-Сайн байна уу. 2016 оноос ДЭМБ-ын Олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийн гишүүн орнуудын хүрээнд эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн. Дэлхий нийтээр 2017 онд Жоргүй эм, 2018 онд Хүүхэд, эмэгтэйчүүдэд, 2019 онд олон тооны эм хэрэглэдэг хүмүүст /өндөр настай, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хүүхэд г.м/ чиглэгдэж явуулж байсан.

Монгол улсын хэмжээнд 2019 оноос эхлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилээс манай эмнэлэг анхдагч болж аянд нэгдэн, 2020 оны 11-р сарын 02-08-ний өдрүүдэд “Эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх” уриатайгаар тодорхой хэмжээний зорилтот үйл ажиллагаануудыг зохион байгуулан оролцлоо.

Аяны гол зорилго нь эмийн аюулгүй байдал, эмийн гаж нөлөөг мэдээлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн. Тухайлбал, иргэд эмийг хэрэглэснээр гарах сөрөг үр дагаварыг мэддэг байх, хаана хэнд хандахаа мэддэг байх гэх зэрэг энэ төрлийн мэдлэгтэй байх нь чухал юм.

-Долоо хоногийн аяны хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулсан вэ?

-Энэ жилийн арга хэмжээний хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх талаар уриалга хүргэж байна. Гаж нөлөө илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний удирдамж, мэдээлэх алгоритмыг танилцуулаад байна. Мөн эмийн аюулгүй байдлын хангах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Эмийн аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ?

-Эмийн аюулгүй байдалд олон зүйлийг хамруулж ойлгоно. Эмийг хадгалах, хэрэглэх бүхий л үйл ажиллагааг хамруулна. Жишээ нь: эмийг хадгалахдаа стандартын дагуу зөв горимд хадгалвал эмийн үйлчилгээний идэвхи алдагдахгүй хэвийн байдаг. Мөн эмийг зөвхөн эмийн хайрцагт нь хүүхэд авч уухааргүй газарт хадгалах ёстой. Эмийг хэрэглэх хүчинтэй хугацаа дуусаагүй байх, эмийг хэрэглэхдээ биед оруулах замыг зөв сонгох. Ингэснээр тухайн хүний эдгэрэлт түргэсэх, гарч болох сөрөг нөлөөг бууруулдаг. Эмч эмийн хослолыг зөв сонгох, ямар хоол хүнс хэрэглэх талаар зөвлөгөө өгөх гэх мэтээр эмийг хэрэглэж буй хүн, эмийн жор бичиж буй эмч, эмийг олгож буй жор баригчийн хамтын үйл ажиллагаа юм.

-Эмнэлгийн орчинд маш олон төрлийн эм, тариа хэрэглэдэг. Аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тасагт эмийн эмчилгээний алдаа үүссэн тохиолдолд эмчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд сөрөг үр дагавар үзүүлдэг эсвэл эмийн гаж нөлөө үүсгэх эрсдэл эмүүдийг Өндөр эрсдэлт эмүүд гэдэг. Мөн эмийн савалгааны харагдах байдал, эмийн дуудагдах нэр төстэй учраас андуурагдах эмүүд байдаг. Үүнийг ижил дуудагддаг, ижил харагддаг өндөр эрсдэлт эм гэдэг. Эдгээр эмүүдийг хэрэглэхдээ алдаа гарахаас сэргийлж HIGH ALERT MEDICATION буюу өндөр эрсдэлт эм гэсэн хаяг наадаг. Мөн сувилагч өвчтөнд эм тариа хийхдээ эмийн нэрийг гурван удаа уншдаг.

-Эмийн гаж нөлөө илэрсэн ч юм уу, илэрч байна гэж сэжиглэх үед хаана хандах вэ? Эмийг хэрэглэх зөв зарчим юу вэ?

-Хамгийн түрүүнд тухайн эмийн хэрэглээг зогсоох хэрэгтэй. Эмийн сангийн жор баригчаас зөвлөгөө авна. Эсхүл эмнэлэг орж эмчээс зөвлөгөө авна. Хэрэглэсэн эм, илэрсэн шинж тэмдгийн талаар эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх хуудсыг бөглөн зохих шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлдэг.

Тусгайлан заагаагүй бол эмийг хэрэглэхдээ зажлахгүй залгиж усаар даруулж ууна. Мөн ходоод хамгаалах эмийг хоолны өмнө уух ёстой. Витаминыг хоолтой хамт юм уу хоолны дараа хэрэглэх ёстой зэрэг эмийн хэрэглээ бүр өөр өөр байдаг. Яагаад гэвэл витамин олон найрлагатай учир ходоодыг цочроож болдог. Үүнээс үүдэн дотор муухайрна.

Түүнийгээ хүмүүс эмийн гаж нөлөө гэж бодож болно. Хамгийн түрүүнд эмийн хэрэглээгээ зөв байна уу үгүй байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Эмээ зөв хэрэглэсний дараа гаж нөлөө илэрч байна уу? гэдгээ мэдэх хэрэгтэй. Эмийн гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд нэг дор олон эм хэрэглэхгүй байх, шаардлагагүй тохиолдолд эм хэрэглэхгүй байх, эмчийн жорын дагуу эмийг сонгож, гаж нөлөө илэрсэн бол өөр эмээр орлуулах зэрэг арга хэмжээг авах нь чухал.

-Иргэд эмийн сангаас антибиотик авахад нэршил буруу хэлэх ч юм уу, өөр эм андуураад хэрэглэх үе байдаг шүү дээ. Буруу хэрэглээ ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ?

-Антибиотикийг зөвхөн нянгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг жороор олгодог бэлдмэл. Эмчид үзүүлэн өөрт тохирсон эмийг бичүүлж тохирох тун, хэрэглэх хугацааг тогтоолгодог.

Жороор хэрэглээгүйгээс болж /эмчид үзүүлээгүй дур мэдэн сонгох/ антибиотикийн тун хэтрэх, багадах, дутуу эмчлэгдэх, эсвэл шинж тэмдэг буурч өвчин архагших, нянгийн тэсвэржилт үүсэх, эмийн гаж нөлөө үүсэх зэрэг сөрөг үр дагавар үүсдэг.

Эмийг буруу хэрэглэснээр өвчний эдгэрэлтийг удаашруулж, улмаар амь насанд аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг үхэлд хүргэх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй.

Өвдсөн бол хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Тухайн эмч нянгийн гаралтай халдвар байна уу, ямар үүсгэгчээр үүссэн өвчин байна гэдгийг тогтоохын тулд нян судлалын шинжилгээ хийдэг. Ингэснээр өвчин үүсгээд байгаа үүсгэгчид ямар антибиотик тохирох вэ гэдгийг нь тодорхойлно.

Антибиотик хэрэглэх шаардлагатай л бол мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөх ёстой. Шинжилгээ өгөлгүйгээр дурын антибиотик хэрэглэснээр нянгийн тэсвэржилт үүсгэхээс гадна дархлааны системийг устгах аюултай. Дархлаа суларснаас халдвар авах эрсдэл өндөр болно. Ер нь эмийн зохисгүй хэрэглээ гэдэг амь насанд аюултай гэдгийг дахин хэлмээр байна.

-Баярлалаа.

Эх сурвалж: УНТЭ

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд