No menu items!
HomeХүмүүсОлны танил эрхмүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Олны танил эрхмүүд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа “howmuchhaveyouchanged” давлагаанд нэгдсэн олны танил эрхмүүдийг онцолж байна. Тэдний бага насны гэрэл зургуудыг сонирхоорой.

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дуучин Н.Наранбаатар

Жүжигчин Т.Хулан сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж, 2006 оны арван сард драмын театрт орсон бөгөөд  “Чиний эзгүйд”, “Сарны нулимс”, “Хайрын рекорд”, “Зөрлөг” зэрэг олон киноны гол дүрд тоглож, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэрээр  “Ахтайгаа хамт суугаад хуушуур идэж байгаа  бяцхан Хулан Ба Том Хулан” хэмээжээ.

“Эмоци” продакшны жүжигчин Б. Ариунцэцэг. Авьяаслаг жүжигчин бүсгүйн цахим хуудаснаа нийтэлсэн бага насны зураг.

Комедиан А.Амаржин энэхүү давлагаанд нэгджээ. Гэхдээ тэрээр өөрийнхөө зургийг Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын зурагтай харьцуулсан байна.

“Single ladies “4 кинонд Инжирийн дүрийг бүтээсэн  жүжигчин Э.Зүнжээ

Уран бүтээлийн гараагаа “Х ТҮЦ” продакшнаас эхэлсэн жүжигчин З.Ононг  “Бүтэн амьдрал” киноны гол дүрд тоглосноор нь үзэгчид андахгүй.

Монгол улсын гавьяат жүжигчин Л. Баттулга  буюу Аглуу

“Эмоци” продакшны жүжигчин Г.Нарансолонго

“Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин

“The voice Of Mongolia” шоуны шүүгч, “Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр. Тэрээр “Сайхан амарч байна уу за би хоцрох нь ! гараараа нуусаан бас мэдрэмжтэй шд ккк 1974-2020 он” гэжээ.

МУГЖ М.Баярмагнай. Тэрээр  “Би багадаа хүн бүтэнсайнд л усанд ордог гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Ядаж долоо хоногт хоёр удаа усанд орох ёстойг том болоод л ойлголоо. Манай үеийнхэн угаасаа бүгд л тийм байсан дөө тээ” хэмээн хошигножээ.

Дуучин С.Бичүү “Нэгдүгээр анги, Нэлээн нас нэмсэн үе” гэжээ.

Кино дэлгэцийн уран бүтээлд шинэ өнгө нэмэн яваа жүжигчин Б.Мишээл.

Уянгат сайхан хоолойгоороо үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэж чаддаг дуучин, МУСТА Д.Отгонжаргал

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар. Тэрбээр анх “Бооцоо” жүжгийн Самбуугийн дүрд тоглосноос хойш тасралтгүй тус театрт ажиллаж байгаа ажээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар

Жүжигчин Г. Эрдэнэбилэг.  Тэрээр “За нэг иймэрхүү!. Тайлбар хэрэггүй биз дээ хэ хэ !!!

Хөдсөн дээл минь Нэхий дээл болж!

Хүндэлдэг залаат малгай маань

Хусаж зассан залаат үс болжээ!” хэмээжээ.

Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан дуучин С.Сэрчмаа

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд