No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилЗУРГААН настай хүүхдийн хөгжлийн онцлог

ЗУРГААН настай хүүхдийн хөгжлийн онцлог

-

Хүүхдийн хөгжлийн олон үе шатуудын нэгэн адил ЗУРГААН настай хүүхдийн хөгжлийн үе нь зөрчилдөөнөөр тодорхойлогддог.

БИЕИЙН ХӨГЖИЛ

Хүүхдээ нялх хэмээн өхөөрддөг байсан бол нэг л өглөө сурагчийн ширээний ард суун, эрдмийн их аянд хөтлөгдөнө. Дунд нас гэж нэрлэдэг хүүхдийн хөгжлийн энэ үе шатанд биеийн хөгжлийн хувьд жилд дунджаар 2-2,5 инч өсдөг. ЗУРГААН настайдаа хүүхдүүд бие бялдрын олон төрлийн шинэ ур чадварыг үзүүлэх болно. Зарим нь байгалиас заяасан биеийн уян хатан чадвараа ашиглан хөнгөн атлетик үзүүлж магадгүй бол зарим нь бөмбөг шидэх, барих гэх мэт энгийн чадваруудыг эзэмшсэн байна. Өсөлтийн хурд нь байгалийн өөрчлөлттэй байх бөгөөд зарим хүүхдүүд хурдтай өсч, зарим нь арай удаан өсөлттэй байна. Ихэнх ЗУРГААН настнууд маш их хөдөлгөөнтэй байдаг. Энэ насны хүүхдүүд ихэнх цагаа анги танхимд болон гэрийн даалгавраа хийхэд зарцуулдаг тул биеийн тамирын дасгал хийх нь чухал байх болно. Судалгаагаар дасгал нь танин мэдэхүйн үйл ажиллагаанд тустай болохыг нотолсон. ЗУРГААН настай хүүхдүүд зурах, захиа бичих чадвараа дээшлүүлж, зураг нь илүү бодитой, ойлгомжтой харагдах болно. Мөн хайч гэх мэт багаж хэрэгслийг ашиглах чадвар, гутлаа үдэх гэх мэт ойр зуурын даалгавруудыг болхи гэхдээ илүү нарийвчлалтайгаар гүйцэтгэх чадвартай болно.

Хөдөлгөөний онцлог нь:

Хөлийнхөө өлмий дээр төвөггүй үсэрнэ, гүйнэ. Нарийхан зураас дээгүүр явна. Хөгжмийн ая, ритмийн дагуу бужгийн хөдөлгөөн хийх, гартаа юм бариад шатаар өгсөж уруудах, аль ч хөл дээрээ догонцон үсрэх, бөмбөг өшиглөх зэрэг хөдөлгөөнүүдийг идэвхитэй хийнэ.

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө: Хүүхэдтэйгээ физик тоглоом тоглоорой. Бөмбөг шидэх, дээс тоглох эсвэл саад бэрхшээлийг даван гарах тоглоомууд.

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨГЖИЛ

ЗУРГААН настай хүүхэд өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийн талаар илүү нарийн ойлголттой болно. Тэд хэн нэгнийг гомдоохгүй байх, бусдыг бодох зэрэг зүйлсийг ойлгож эхэлнэ. Энэ насны хүүхдүүд өөрсдөө хувцасаа сонгох, угаах, цэвэрлэх, үсээ самнах хүсэлтэй байгаагаа илэрхийлнэ. Эцэг эхчүүд энэхүү бие даан хөдөлмөрлөх хүслийг нь дэмжин зарим зүйлсийг өөрөөр нь хийлгэх хэрэгтэй. Тухайлбал, аяга, сав, хувцас хунараа угаах арчих гэх мэт. Харин үр дүнг нь шалган, төгсгөлд нь туслаарай.  

Энэ үед хөгжлийн гол онцлог нь авьяас чадвараа харуулах дуртай.  Өөрийгөө хянах чадварыг дээшлүүлдэг. Сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг хадгалах чадварыг дээшлүүлдэг.

НИЙГМИЙН ХӨГЖИЛ

ЗУРГААН настай хүүхэд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харьцах харилцаанд идэвхитэй байж, ойр дотны хүмүүстэйгээ харьцахдаа аюулгүй байдал, тайтгарлыг мэдрэх болно. Тэд сургууль, гэртээ найз нөхөдтэйгээ тоглоом болон бусад зүйлийг хуваалцах дуртай байдаг. Гэхдээ зарим зүйлсийг булаацалддаг.  Энэ зөрчилдөөн нь нийгмийн харилцааны чадварыг олж авахад түлхэц болдог гэж хэлж болно. Гол онцлог нь нөхөрлөл, багаар ажиллахад илүү их анхаарал хандуулдаг. Үе тэнгийнхэндээ таалагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Гэр бүлийнхнээсээ хараат бус байхыг оролдох, бие даах чадар нэмэгддэг байна.  Тэд биеэ хамгаалах, осол гэмтлээс сэргийлэх анхны мэдлэг, чадвартай байна.

ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖИЛ

Бодит байдлаас юмсын гадаад, үндсэн шинжийг сэрж мэдэрнэ. Бодит эд юмстай харилцах үйлдэл хийнгээ танин мэднэ. Хурц тод, нүдэнд харагдах зүйлд анхаарлаа төвлөрүүлээд гол зүйлийг орхидог. Санамсаргүй өнгөц шинжтэй, юмыг байгаа чигээр нь тогтоож сэргээн санах чадвартай. Энэ насны хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа нь 7-10 минут.  Энэ насанд зөв, буруугийн талаар нарийн ойлголттой болж, зөв ​​зүйл хийхгүй байна гэж үе тэнгийнхнээ шүүмжилж магадгүй. Мөн энэ насны онцлог нь эргэн тойрон дахь зүйлсийг сонирхох сонирхол улам бүр нэмэгддэг. Байгалийн танил авиаг ялгаж, нэрлэнэ. Гол шинж чанараас гол бишийг ялгаж чадахгүй.  Хүсэж буй зүйл хийх гэж буй зүйлийнхээ ялгааг мэднэ.

Хүүхдүүд бие даан уншиж эхэлснээр үүнийгээ хөгжүүлэн өөрийнхөө тухай бичих дуртай болно. Жишээлбэл, зуны амралт, амралтын өдрүүдэд хийсэн зүйлсээ богино өгүүлбэрээр бичиж болно. Мөн үгсийн сан нь нэмэгдэж, илүү олон тооны үгийг үсэглэх чадвартай болно.  Өгүүлбэр дэх цэг таслал, том үсээр эхлэх зэргийн талаар сурна. Тэд богино зохиол, үлгэр уншиж, баатруудын талаар өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой болно. Ихэнх ЗУРГААН настай хүүхдүүд бодит ба төсөөллийн ялгааг улам бүр ойлгох болно. Тоглоомон гал тогоонд хоол хийж байгаа дүр эсгэхийн оронд камераар гэрэл зураг авах, жинхэнэ хоол хийх гэх мэт бодит зүйлийг хийх нь тэдэнд илүү сонирхолтой санагдана.

 Эцэг эхэд өгөх зөвлөгөө: Хэдийгээр таны хүүхэд өөрөө уншиж чадах ч хамтдаа уншаарай. Энэ нь хүүхдийн үгсийн санг улам баяжуулна. Мөн хааяа чангаар уншихыг зөвшөөрөх нь чухал юм.

ЗУРГААН настнууд аливаа зүйлийг төгс хийхийг хүсдэг бөгөөд хэрэв тэдний гүйцэтгэл хүссэн хэмжээндээ хүрэхгүй байвал санаагаар унаж магадгүй. Тэд аливаа зүйлийг ихэвчлэн хар цагаан гэж үздэг тул санал бодлоо хүчтэй илэрхийлнэ.

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

Бусдын яриаг анхааралтай сонсож, бүрэн ойлгоно. Хэт хийсвэр утгатай үгийг ойлгохгүй. Зүйр цэцэн үгийн утгыг ойлгоно. Асуултад новчтой хариулах гэж оролдоно.

Өөрийгөө илэрхийлэхдээ үзэж харсан зүйлдээ тулгуурлан “худлаа” зохиож ярих талтай. Орчноо танин мэдэхийн тулд яагаад? ямар хачин юм вэ? гэсэн учрыг ойлгох, сониуч асуулт тавих бөгөөд яриа нь тоочсон шинжтэй байна. Идэвхитэй үгийн сангийн тоо ихсэнэ. Нгийн үедээ хүсэж мөрөөдөх, шаардах үг хэллэг өргөн хэрэглэж өөрийнхөө мэдрэмжийг  илэрхийлж сурахаас гадна үгэн тоглоомоор тоглох дуртай болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээрээ оньсого, таавар таалгаж байгаарай.

Эх сурвалж: Verywellfamily

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд