No menu items!
HomeЯрилцлагаЯпон, Монголыг хослуулсан "Сумочин аав, йогчин ээж"

Япон, Монголыг хослуулсан “Сумочин аав, йогчин ээж”

-

“Sumo Papa Yoga Mama” гэх содон нэртэй групп олны анхаарлыг татах болсон билээ. Тус группыг хөтлөн явуулдаг гэр бүлийнхнийг та бүхэнтэйгээ уулзуулж байна.

Сургалтын групп: Sumo Papa Yoga Mama

-Уншигчдад маань өөрсдийгөө танилцуулахгүй юу? 

-Сайн байцгаана уу. Манай гэр бүлийн хүнийг С.Шаравнямбуу гэдэг. Нөхөр маань мэргэжлийн сумогийн спортоор 15 жил хичээллэсэн, япон улсад 20 дахь жилдээ амьдарч байна.

Намайг Т.Алтангэрэл гэдэг, йогийн багш мэргэжилтэй. Бид хоёрын ажил мэргэжил өөр өөр салбар боловч аль аль нь хүний бие сэтгэлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн учраас манай гэр бүлийн хүн бид хоёрын зорилго, мөрөөдөл, ажил нэг зүйл болж чадсан.

-Чухам яагаад ийм групп нээх болов. Группын зорилго?

-Манай гэр бүл йогийн болон Монгол аж амьдрал уламжлалтай холбоотой, сумогийн ёс заншил болон япон амьдрахуйн ухааны тухай ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮНИЙ төлөө зориулах бидний амьдралын өдөр тутмын дадал, түүгээр туршлагажих мэдлэг, гэр бүл бүрд ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ бий болгож Монгол хүн бүр эрүүл оршиж саруул сэтгэх, энэ амьдралаа утгатай, учиртай, аз жаргалтай, эрүүл энх дүүрэн туулахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой билээ.

Миний хувьд ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН зорилгын дор маш олон сургалт хийсээр ирсэн бөгөөд, танхимын болон онлайн сургалтуудаа нэгтгээд нэг сургалтын групп нээж, түүндээ төвлөрөн ажиллаж байна. 

-Группээрээ дамжуулан хүмүүст ямар мэдээллүүд хүргэх вэ?

 “Sumo Papa Yoga Mama” амьдрах ухааны группээс

108 мөргөл

Уламжлалт тэжээхүйн ухаан ба Аюурведын мэдлэг

Мацгийн бүрэн мэдлэг

Япон амьдрах ахуй

Монголын хөдөө

Монгол йогийн урсгал

Бясалгал

Дадал

МАЦАГ МАСТЕР номын тухай

Спортын сэтгэл зүй

Эмх цэгц

Сунгалт

Зорилгоо тод болгох

Сумогийн ёс заншил ба амьдрал

Хүмүүс хоорондоо эрүүл зөв амьдрах мэдлэг мэдээлэл солилцох гэх мэт олон сонирхолтой сэдвээр хамтдаа байх болно. 

-Сургалтуудаас гадна сумогийн амьдралыг харуулна гэлээ. Сумо өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг, хатуу чанга дэг жаягтай гэдгээрээ гайхагддаг шүү дээ. Хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон нууцуудаас хуваалцах нь ээ?

-Сургалт, мэдлэгээс гадна амьдралын үйл явцыг оруулах нь хүмүүст илүү сонирхолтой байх болов уу. Жишээ нь хүмүүст сумогийн барилдаан, уналт ялалтаас гадна сумогийн арын амьдрал буюу тамирчдын хичээл зүтгэл, дасгал сургуулилалт, дэвжээний амьдрал, тэдгээрийн хооллолт зэргийн тухай LIVE бичлэг хийж хүмүүстээ сонирхуулахаар шийдсэн байгаа. 

-Японы амьдралын хэв маяг, ер нь Япон улсад амьдрах ямар байдаг тухай хүмүүс их сонирхдог шүү дээ. Энэ талаар мэдээллүүд хүргэх үү?

Манай гэр бүл амралтын өдөр бүр тухайн амьдарч байгаа газрынхаа эргэн тойрон дахь япон ахуйтай танилцдаг, түүнийгээ яагаад бичлэгээр хүргэж болохгүй гэж тэ. Сонирхолтойгоор мэдлэгийг авах нөхцлийг бид бүрдүүлэхээр шийдсэн. 

-Группийн мэдээллүүдийг харж байхад олон сонирхолтой шинэлэг зүйлс анзаарагддаг. Кодлох арга, долоо хоногийн өдрүүдээ хуваарилах гэх мэт. Энэ бүгд та хоёрын олон жилийн амьдралын туршлагаас олж авсан мэдлэг байх. Гэхдээ бас байнга суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж байдаг юм шиг санагддаг. Үүндээ хэр их цаг зарцуулдаг вэ? 

-Данзанравжаа хэлсэн байдаг шүү дээ, хүн аливаа зүйлийг өөрийн болгон эзэмшихэд мэдлэг, туршлага, дадал 3 чухал гэж. Мэдлэгийг хүн хаанаас ч авч болно, харин авсан мэдлэгээ өөрийн болгон эзэмшихийн тулд долоо хоног бүр хийж чадах л хэрэгтэй.

Олон олон сургалт хийгээд хүмүүст уламжлалт болон эртний сайхан мэдлэгүүд, йогийн мэдлэгүүдийг хүргэж болох боловч түүнийг хүлээн авч буй хүн өөртөө дадуулж байж л өгсөн авсаны хэрэг бүтэх гээд байна. Тийм учраас сургалт болон хүмүүсээс олж авсан, ажигласан ухаанаараа долоо хоногоо хэрхэн зөв зохистой хуваарилахаас бидний эрүүл мэнд болон ахуй амьдралын сайн сайхан шууд хамаарч болохыг гаргасан. Долоо хоногуудаа хэрхэн зөв зохистой хуваарилах гаргалгаа маань хүмүүст тун их таалагдсан. Жишээ нь амралтын өдөр гэр бүл хамтдаа байх цагт ээж сайхан хоол цайгаа хийгээд гэр бүлийн уур амьсгал бүрдүүлбэл таатай, гэтэл энэ өдөр ээж мацаг бариад гал тогооноосоо хөндийрөөд байвал тоогүй. 

Бид хоёрын хувьд өөрсдийгөө хөгжүүлэх, сонсдог, дагадаг олон зүйлс байдаг. Үүнээс хамгийн чухал нь хөдөлгөөнтэй байх бөгөөд алхах, 108 мөргөл хийх, сургалтанд хэрэгтэй агуулгын дагуу судалгаа хийж унших сонсох гэх мэтээр хоногийн цагууд тун завгүй өнгөрдөг. Сэрүүн байх цагуудаа бид 2 тус тусдаа хуваарилж авдаг. Миний хувьд бичгийн ажил их хийдэг учир бие сэргэг байх үед өглөөгүүр хийдэг, тэр үед нөхөр хүүхдээ харна. Өдөр гэр бүлийн хоолны цагаар би ажлаасаа хөндийрч хүүхдүүдээ харангаа хоол цайгаа хийдэг, тэр цагт нөхөр маань өөрийгөө хөгжүүлж байдаг. Энэ бүхнээс хамгийн чухал нь долоо хоногтоо ядаж нэг удаа гарч нүд сэтгэлээ сэргээхэд ажлын сайхан санаанууд ундарч байдаг юм.

Н.Сүрэн

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд