No menu items!
HomeХүмүүсҮзэсгэлэн гоо Одри Хепберний 1946 оноос хойших фото түүх

Үзэсгэлэн гоо Одри Хепберний 1946 оноос хойших фото түүх

-

Хорьдугаар зууны гоо үзэсгэлэн, загварын ертөнцийн хатан хаан Одри Хепберн 63 жил амьдрахдаа кино ертөнцийн түүхэнд хэзээ ч арилшгүй од болон гэрэлтэж чадсан билээ. Одри Хепбернийг бид сонгодог кинонууд болон алдарт хөрөг зургуудаас харж байсан ч энгийн үеийн дүр зургийг харж байгаагүй. Түүний хамгийн дур булаам, онцгой мөчүүдийг харуулсан гэрэл зургуудыг энд орууллаа.

1946 он. Ээж охин хоёр. Өсвөр насны Хепберн, ээж Элла ван Хемстрагийн хамт.

1949 он. Түүний карьер огцом өсөхөөс өмнө Хепберн Лондонгийн Кембриджийн театрт болсон “Sauce Tartare” шоуны бусад найрал дууны охидтой хамт амарч байна.

1950 он. Балетчин Хепберн бүжгийн урлагийг сайн мэддэг байжээ. Энд тэрээр баррель дээр дадлага хийж байна.

1950 он. Хамгийн хүйтэн өдрүүдийг ч гэсэн хөгжилтэй зангаараа гэрэлтүүлнэ.

1953 он. Амрах агшин. Хепберн Сабринагийн зураг авалт дээр ганц минут амарч байна. Тэрбээр Hubert de Givenchy-ийн малгай өмссөн бөгөөд энэ загвар нь  ихэд алдаршжээ.

1953 он. Тавтай морилно уу. Нью Йорк хотод болсон нэгэн баярын зураг авалтын дараа Хепберн Лондон дахь Клариджес зочид буудалд.

1954 он. Зураг авалт. Жүжигчин Марлен Дитрих Сабринагийн хамт зураг авалтын үеэр түр амарч байна.  

1955 он. Төрсөн өдрийн мэнд, Эдит! Холливудын хувцасны загвар зохион бүтээгч Эдит Хедийн төрсөн өдрийн баярыг тэмдэглэж, Хепберн болон түүний нөхөр Мел Феррер нар түүний баярын лааг үлээж байна.

1955 он. Гайхамшигтай өнгөт зураг. Бодлогоширонгуй харагдах Хепберн гуалин дээр суун, захиа бичиж байна.

1960 он. Анхны хүүхэд. Феррер, Хепберн нар 1960 онд төрсөн хүү Шон Хепбурн Феррерийг энхрийлэн харж байна.

1960 он. Хепбернийн сэвсгэр гэрийн тэжээмэл пудель ямар хөөрхөн юм бэ? Тэрээр киноны зураг авалтын энэ зургаа авахуулжээ.

1960 он. Зохицсон хос. Хепберн, Феррер нар гайрхалтай харагдаж байна.

1961 он. Түүний тоглосон “Тиффани дахь өглөөний цай” хэмээх киноны гайхалтай дүр төрх . Кино нь Оскарын гурван шагналд нэр дэвшсэн бөгөөд Хепберн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авсан байна.

1964 он. Захиралтай ярилцаж байна. Хепберн “Миний шударга хатагтай” киноны зураг авалтын үеэр найруулагч Жорж Кукортой ярилцаж сууна.

1965 он. Нүүр будалтын ид шид. Одри Хепберн киноны зураг авалтын үеэр нүрээ будуулж байна.

1965 он. Тагтаа. Сонирхолтой, санаандгүй гоё зураг!

1968 он. Нууц од. Түүний загварын хэв маягийг эндээс харж болно.

1969 он. Шинэ хайр. Хепберн хоёр дахь  амьдралаа сэтгэцийн эмч Андреа Доттитой холбов. Тэдний гэрлэж байх үеийн зураг.

1975 он. Ямар ч тохиолдолд төгс хувцаслах чадвар. Тэрээр 47 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож байна.

1981 он. ’80-аад оны үсний засалтыг эндээс харж болно.

1985 он. Хепберн Парисын дуурийн театрт очих үедээ зургаа даруулжээ.

1988 он. НҮБ-ын Хүүхдийн сангийн элч. НҮБ-ын Хүүхдийн сангаас сайн санааны элчээр томилогдсон Хепберн Этиопт айлчилжээ.

1989 он. Хайрын шувууд. Хепберн Голландын жүжигчин Роберт Волдерстэй хамт. (түүнтэй хамт Цагаан ордонд оройн зоог барьж байхдаа хамтдаа зураг авахуулсан байна) Тэрээр 1993 онд нас барах хүртлээ түүнтэй болзсон гэдэг.

1990 он. Хепберн НҮБ-ын Хүүхдийн сантай хамт Вьетнамын Ханой руу аялж, өдөр өнжүүлэх төвийн хүүхдүүдтэй уулзжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд