No menu items!
HomeЗөвлөгөөТаныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтын талаарх 6 зөвлөмж

Таныг 5 насаар залуу харагдуулах хувцаслалтын талаарх 6 зөвлөмж

-

Бид залуу харагдахаас хэзээ ч татгалзахгүй. Таны гадаад төрхийг залуухан харагдуулах зургаан практик аргыг энд орууллаа.

Зоригтой бай

“Үзэсгэлэнтэй” харагдах гэсэн бидний хүсэл заримдаа стилээ жаахан уйтгартай, хуучирсан байдалд хүргэдэг. Таны наснаас үл хамааран та өмсөж буй хэрэгслүүддээ бага зэрэг зоригтойгоор өөрчлөөд үзээрэй. Таны хийх ёстой зүйл бол хувцаслалтдаа сэтгэл хөдөлгөм, гэнэтийн нэг зүйлийг нэмэх явдал юм. Энэ нь тод ороолт, эсвэл ер бусын хээтэй цамц байж болно.

Бага зэрэг динамик байдлыг нэвтрүүл

Энгийн судалтай цамц нь таныг илүү хөгжилтэй, эрч хүчтэй харагдуулна. Өргөн судлууд нь таныг илүү том харагдуулах тул босоо нарийн судалтайг нь сонгоорой.  Алаг хээтэй хувцас нь таны гадаад төрх байдалд мөн адил эерэг нөлөө үзүүлнэ.

Өөрийн өвөрмөц хэв маягийг онцол

Өөрийгөө гэрэлтүүлэхийн тулд дагалдах хэрэгслийг анхаар. Нэг том зүүлт, том ээмэг, эсвэл бугуйвч нь таныг содон харагдуулна. Харин бүгдийг нэг дор зүүж болохгүй.

Нүүр

Таны царай илүү хөнгөн харагдах тусам та илүү залуу, илүү эерэг харагдах болно. Нүүрээ гэрэлтүүлэх үр дүнтэй арга бол цагаан захтай хувцас өмсөх явдал юм.

Өнгөний асуудал

Нимбэгний шар, ногоон, шүрэн улаан зэрэг өнгөт хувцас нь таныг залуу харагдуулахад гайхамшигтай нөлөө үзүүлдэг. Энэ нь даашинз, юбка, цамц байж болно. Энэ тохиолдолд энгийн загварыг сонгох нь дээр.

Жинсээ өмсөөрэй

Жинс бол таны дүр төрхийг онцолж, төгс бус байдлаа нуухад хамгийн тохиромжтой сонголт бөгөөд хүн бүрийн хувцасны шүүгээний зайлшгүй чухал элемент байх ёстой. Тэд залуу насны тодотгол юм.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд