No menu items!
HomeUncategorizedСэтгэлийн хямралаас сэргийлэх аргууд

Сэтгэлийн хямралаас сэргийлэх аргууд

-

COVID-19 цар тахал бидний сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралыг улам бүр эрчимжүүлж байна. Эрүүл мэндийн салбар, эдийн засаг, ажил эрхлэлт, нийгмийн сүлжээн дэх эмх замбараагүй байдал зэрэг нь сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, стрессийн чухал эх үүсвэр болж болзошгүй юм. Энэ үед сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах вэ?

 ХАРИЛЦАА ХОЛБООТОЙ БАЙХ

Хамгийн ойрын хүмүүстэйгээ харилцаа холбоотой байх нь стрессийг даван туулахад тусалдаг. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээ орй дотныхонтойгоо хуваалцах.

БОДЛОО БИЧИХ

Өөрийн бодол санаа, сэтгэл хөдлөлийг цаасан дээр буулгах нь юу мэдэрч байгаагаа илэрхийлэхэд тусална. “Нөхцөл байдлын талаар тэмдэглэл хөтлөх, зураг зурах, диаграмм ашиглах, эсвэл зөвлөгч, гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцах замаар шийдлүүдийг бий болгох нь хямралыг даван туулах боломжийг олгоно”.

БИЕ МАХБОД СЭТГЭЛ ЗҮЙДЭЭ АНХААРАХ

Толгой өвдөх, ходоод өвдөх, ядарч сульдах, нойргүйдэх гэх мэт стресстэй холбоотой бие махбодийн шинж тэмдэг илэрдэг бол сэтгэл санаагаа аль болох тайван байлгах хэрэгтэй.  Эргэн тойрон дахь худал цуурхал нь сэтгэл зүйд нөлөөлөх тул дуртай зүйлээ хийж сэтгэлийн амар амгаланг мэдрээрэй.

БАТАЛГААГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ХЯЗГААРЛАХ

Нийгмийн сүлжээнд дэх баталгаагүй мэддээллээс татгалзах, мэдээллийг баттай, үнэн зөв эх сурвалжаас авах, мэдээллийг хүлээн авах тодорхой цагийг бий болгох хэрэгтэй. Подкаст сонсох, кино үзэх, ном унших, дасгал хийх гэх мэт стрессийг даван туулахад туслах бусад үйл ажиллагаатай хүлээн авч буй мэдээллүүдээ тэнцвэржүүлэхийг зөвлөж байна.

ЭЦЭГ ЭХТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ

Хүүхдүүдийн хувьд эцэг эхтэйгээ асуудлаа ярилцах нь стрессийг багасгахад тусалдаг. Хүүхдүүдтэйгээ нээлттэй яриа өрнүүлэх нь гэр бүлийн харилцаанд чухал нөлөөтэй. Хамгийн чухал зүйл бол харилцан яриа нь өрөвдөх, энэрэх сэтгэлийг нэн тэргүүнд тавьдаг явдал юм. Бусдыг хүндэлж, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар хүүхдүүдэд тайлбарлах нь хамгийн чухал юм.

САХАРЫН ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯЗГААРЛАЖ, МАГНИГААР БАЯЛАГ ХҮНС  ХЭРЭГЛЭХ

Сахарын хэрэглээгээ багасгах нь (ундаа, чихэр, нарийн боов) сэтгэлийн хямралыг арилгахгүй боловч цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг бөгөөд ингэснээр өдрийн туршид энергийн түвшинг тэнцвэржүүлдэг. Нью-Йоркийн Их сургуулийн хоол судлаач Деспина Хайд-Ганди “Стресстэй тэмцэх хоол гэж байдаггүй ч магни нь толгой өвдөх, ядаргаа тайлахад тусалдаг болох нь батлагдсан” гэжээ. Тиймээс хоолондоо навчит ногоонууд, хулуу, авокадо, инжир зэргийг хэрэглэхийг зөвлөж байна.

БЯСАЛГАЛ ХИЙХ

Бясалгал нь зөвхөн йогийн багш нарын хийдэг зүйл биш юм. Үүнийг хийхийн тулд тийм ч  их зүйл шаардлагагүй. Гэгээрэлд хүрэхэд санаа зовох хэрэггүй. Хэдхэн минутын турш тайвширч, амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж байгаа нь чухал юм. Хэрэв хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол чимээгүй орчинд суугаад хоёр минутын турш аажмаар амьсгалж, амьсгалаа авах, гарахдаа анхаарлаа төвлөрүүл.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд