No menu items!
HomeUncategorizedАливаа зүйлд идэвх, сонирхолгүй болох ДӨРВӨН шалтгаан

Аливаа зүйлд идэвх, сонирхолгүй болох ДӨРВӨН шалтгаан

-

Сэтгэл санаагаар унах үед ирээдүйн талаархи бүх итгэл найдвараа алдаж, эрч хүчгүй, сулбагар болдог. Гэхдээ энэ нь зөвхөн сэтгэлийн хямралтай холбоотой биш юм. Аливаа зүйлд зүйлд идэвхи, сонирхолгүй болох нь ямар шалтгаантай байдаг вэ?  

НЭГЭН ХЭВИЙН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Өглөө сэрээд ажилдаа явлаа, ажлаа тараад гэртээ илрээ, унтаж амарлаа, өглөө сэрлээ… Энэхүү нэгэн хэвийн цикл нь удаан үргэлжлэх, өдөр бүр нэг л гудамжаар дээш доош, өгсөн уруудан явснаар нэг байрандаа, хөдөлж чадахгүй гацсантай адил мэдрэмж төрдөг. Улмаар ямар ч идэвхи, сонирхолгүй болдог. Аливаа зүйлийг хүссэндээ биш, хийх ёстой болохоор л хийдэг.

Энэ нөхцөл байдлаас гарах арга зам нь: Амьдралдаа шинэ, сорилт бэрхшээлтэй үйл ажиллагааг бий болгож, өөрийгөө сорих, хязгаарлагдмал, орчин, өөрт тухтай нөхцөл байдлаас гарах. Айдаг зүйлээ хийж үзэх. “Чиний айх ёстой зүйл бол чиний айдас” гэж мэргэн үг байдаг.

ӨӨРИЙН ДАВУУ ТАЛАА АШИГЛАХГҮЙ БАЙХ

Аливаа зүйлд идэвхи, сонирхолгүй байгаагийн нэг шалтгаан бол өдөр тутмын үйл ажиллагаа нь давуу талаа ашиглах боломжийг олгохгүй байгаатай холбоотой.  Шинэ, эрэл хайгуул, гайхалтай зүйлсийг туршиж үзэхгүй байна гэсэн үг.

Өөрийнхөө давуу талыг олохын тулд: Би юуг сайн хийдэг вэ? гэдгийг өөрөөсөө асуугаарай. Хариултуудын нэгдмэл байдал нь давуу талаа олж мэдэх түлхүүр юм. Өөрийн давуу талаа мэдэж, өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах нь чухал.

УХАМСАР БУС ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХОЙШ ТАТАХ

Заримдаа бид бүтэлгүйтлээс айдаг тул сэтгэл хөдөлгөм өөрчлөлт, олон сайхан боломжоос татгалздаг. Шинэ ур чадвар эзэмших, шинэ спортоор хичээллэх, илүү ихийг сурч мэдэхийг хүсч байгаа ч айдас нь үүнийг сонирхохгүй байх шалтгаан болдог. Улмаар сонирхолгүй хэмээн өөрөө өөртөө итгүүлдэг. Энэ үнэхээр сонирхолгүй юу эсвэл зориг дутсаных уу? Ихэнх тохиолдолд зориггүй, өөртөө итгэлгүй байдал нь илүү их зүйлийг судлах боломжийг үгүй хийдэг.

Бүтэлгүйтэж магадгүй гэж бодож байгаа ч үнэхээр миний сонирхлыг татаж байна уу гэдгийг мэдэхийн тулд илүү сонирхолтой үйл ажиллагааг туршиж үзээрэй.

ЗОРИЛГОГҮЙ  БАЙДАЛ

Томоор мөрөөд. Амьдралдаа юу хийхийг эрэлхийлж байгаа, зорилгодоо хүрэхийн тулд хүсч, тэмүүлж байгаа нь түүнийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх хүмүүс өөрийн хүсэлдээ хязгаар тогтоож, өөртөө болон бусдад гайхалтай амжилт хэрэггүй гэж итгүүлдэг. Ийм сэтгэлгээ нь хүслийнхээ хүрээг хязгаарлаж, зорилго болон амжилтанд хүрэх боломжийг үгүй хийдэг. Аливаа үйл ажиллагаа, зорилго биелэх үеийн төсөөлшгүй мэдрэмж, сонирхлын цар хүрээг хязгаарладаг. Зорилго дутмаг байх нь хүсэл эрмэлзлийг амархан бууруулж, бүх зүйл сонирхолгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Хэт том зорилго тавих нь урам зоригийг мохоодог гэж хэлэх хүмүүс бий. Гэхдээ 10 дахин илүү зорилго тавих нь урьд өмнө хийж байгаагүй их зүйлийг хийхэд түлхэц болно.  Хангалттай өндөр зорилго тавьсан бол өөрөөсөө илүү их зүйлийг шаардаж, илүү их хөдөлмөрлөж эхэлнэ. Хэтэрхий том зорилго тавиад түүндээ хүрч чадаагүй ч хөдөлмөрлөсний хэрээр илүү их зүйлсийг сурсан байх болно.

Жижиг, урам зориггүй зорилгууд нь хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй болгодог. Өргөн цар хүрээтэй, амбицтай зорилго тавьсан үед түүнийг хэрэгжүүлэх, хөдөлмөрлөх, хүч чадал, эрч хүчийг мэдэрдэг. Хэтийн зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхийн тулд алхам алхамаар хичээх хэрэгтэй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд