LOADING

Type to search

Онцлох Сэтгэлзүйн эрүүл мэнд

Сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлдэг тасалгааны ургамлууд

Share

Тасалгааны ургамлууд нь зөвхөн гоо зүйн ач холбогдолтой биш. Эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг, агаарыг цэвэршүүлдэг, таатай мэдрэмж төрүүлдэг, тайвшруулдаг, стресс бууруулдаг зэрэг төрөл бүрийн ургамлууд бий.

Хорт уялдаа холбоог таслах- Зуун наст

Зуун наст ургамал нь маш олон ашигт тустай. Зуун настын шүүсийг арьсны шарх (түлэгдэлт, зүслэг, сорви, үрэвсэл)-ны үед хэрэглэдэг. Мөн агаараас хорт бодисыг шүүж, цэвэршүүлнэ. Зуун настын давуу талыг ашиглахын тулд гал тогоо болон угаалгын өрөөнд байрлуулвал тохиромжтой. Зуун наст нь саглайж ургадаг тул цэцгийн ваар нь том байвал зохих бөгөөд навчыг нь салгаад өөр саванд үрслүүлж болно. Нарны шууд бус тусгалтай газар илүү тохиромжтой.

Тайвшруулах- Лаванда цэцэг

Уг ургамал нь тааламжтай үнэртэй бөгөөд эфирийн тосны эх үүсвэр юм. Алжаалаа тайлах, өөртөө цаг гаргах үед, мөн оройн цагаар лаванда цэцгийн үнэр маш чухал нөлөө үзүүлдэг. Цэцгийн үнэр нь сэтгэлийн түгшүүрийг бууруулж, тайван уур амьсгалыг бүрдүүлэхэд үр дүнтэй байдаг. Сэтгэл санаа тавгүйтсэн эсвэл сайн амрахыг хүссэн үедээ нүдээ аниад лаванда цэцэгийн үнэрийг үнэртэхэд  энэ нь тайвшруулах нөлөө үзүүлнэ. Хаврын урин дулаан улиралд лаванда цэцгийг гадаа гаргах хэрэгтэй. Лаванда цэцгийг унтлагынхаа өрөөнд байрлуулвал зохимжтой.  Нарны гэрэл тусахаар газар байрлуулж, хөрс нь хүрэхэд хуурай болсон үед нь усална. Хэт их услах нь тохиромжгүй.

Ажил, амьдралын тэнцвэрийг хадгалах- энх тайвны сараана цэцэг

Энэхүү ургамал нь тасалгааны хортой химийн бодисыг саармагжуулдаг бөгөөд энергийн урсгалыг сайжруулдаг. Тиймээс оюун санаа, бие бялдарын хувьд цэцэглэн хөгжихөд тусалдаг. Сараана нь энх тайван, амар амгалан, хөгжил цэцэглэлт, ариусал, ганцаардлыг бэлгэддэг. Орон зай дахь энергийг тэнцвэржүүлэхийн тулд унтлагын өрөө болон ажлын өрөөндөө байлгаарай. Долоо хоногт нэг удаа, хөрс нь хүрэхэд хуурай болсон үед усална. Шууд бус нарны гэрэлд байрлуулна.

Үргэлж цэцэглэн хөгжихийг сануулах-  Мөнхрөө

 Орон зайд хүчтэй, хамгаалалтын энерги өгдөг гэгддэг мөнхрөө ургамал нь арчилгаа бага шаардагддаг. Сэлэм шиг урт навч нь хэл ам, хэрүүл тэмцлээс хамгаалдаг, гэр орон, албан байгууллагын үүдэнд тавихад нэн тохиромжтой. Энэ ургамал нь шөнийн цагаар нүүрстөрөгчийн давхар эслийг хүчилтөрөгч болгон хувиргах чадвартай тул агаарыг маш сайн чийгшүүлж, цэвэршүүлдэг. Энэхүү ургамал нь ганцаардаж, шаналсан үед нөхцөл байдлыг даван туулах арга зам, боломж бий гэдгийг сануулдаг. Энэ ургамлын хажууд нүдээ аниад хэсэг суухад тайвширлыг олж авах боломжтой. Орон зайн хаана ч байрлуулахад тохиромжтой бөгөөд ургах тусам цэвэр агаараар хангах болно. Хөрсийг чийгтэй байлгахын тулд хоёр долоо хоногт нэг удаа усал.

Эквалипт

Энэхүү ургамал нь өвөрмөц, тааламжтай үнэрээрээ төдийгүй астма, ханиад, түгжрэлийг эмчлэхэд тусалдаг гэдгээрээ алдартай. Мөн одоо байгаа мөчөө үнэлж сурахад эвкалипт хамгийн тохиромжтой ургамал юм. Үнэр нь тайвшруулах үйлчилгээтэй. Өөрчилж чадахгүй тул өчигдөр болсон зүйлийн талаар бүү бод, маргааш хийх ажлын жагсаалтад санаа зовох хэрэггүй, учир нь танд байгаа зүйл бол яг одоо. Нарны гэрэл маш чухал тул тогтмол усалж байх шаардлагатай.

Эдгээр ургамлууд нь орчны агаарыг цэвэрлэж, сайн сайхан мэдрэмжийг бий болгодог болохыг  судалгаа харуулж байна. Эдгээр ургамлын ашиг тус нь сэтгэл түгшүүрийн, стрессийн түвшинг бууруулдаг. Ургамлыг харах, үнэрлэх нь тайвшрах мэдрэмжийг төрүүлж, улмаар сэтгэлийн түгшүүрийн түвшинг бууруулдаг байна. Мөн анхаарал, ой санамжийг нэмэгдүүлдэг. Гэртээ ч бай, ажил дээрээ ч бай эдгээр ургамлыг байрлуулах нь ой санамж, анхаарал төвлөрлийг 20 хувиар нэмэгдүүлж, ажлыг бүтээмжийг дээшлүүлдэг байна.  

Эх сурвалж: Healthline

error: Content is protected !!