No menu items!
HomeЗөвлөгөөШүдний сойз сонгохдоо анхаарах зүйлс

Шүдний сойз сонгохдоо анхаарах зүйлс

-

Шүдний сойзны үс хатуу, хатуувтар, дунд, зөөлөвтөр, зөөлөн үстэй байдаг ба тухайн хүн өөрийн амны хөндийн хэмжээ, салст, зуултын төлөв, шүдлэлт нас зэргээс хамааруулан сонгоно.Шүдний сойзны толгойн урт таны долоовор хурууны нэгдүгээр үетэй тэнцүү эсвэл үүдэн хоёр шүдний өргөний хэмжээтэй тэнцүү байвал тохиромжтой.

Сойзны үсний өндөр 0,8-1,2 мм байх ба үүнийг шүдний цөгцний хэмжээ, амны үүдэвчийн гүнтэй дүйцүүлэн сонгоно.

Шүдний сойз нь 1-4 заримдаа 5 эгнээ үстэй байдаг. Үсний эгнээ аль болох цөөн 2-3-аас илүүгүй байх нь зүйтэй.

Шүдний сойзны үсний өнгө цагаан байхаас гадна ногоон, улаан, хөх өнгөтэй байдаг. Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.

Шүдний ооны төрөл

Шүд угаахад хэрэглэгдэх үндсэн хэрэглэгдэхүүний нэг нь шүдний оо юм. Шүдний оог дотор нь 4 бүлэгт ангилна.

Үүнд: 1. Эрүүл ахуйн зориулалттай

2. урьдчилан сэргийлэх

3. Үрэвслийн эсрэг

4. Үнэр дарагч оо гэж тус тус ангилна.

Хэрэв таны амны хөндийд ямар нэгэн өвчлөл илрээгүй бол эрүүл ахуйн зориулалттай оог хэрэглэх нь тохиромжтой. Шүд шүдлэж буй үе, шүд шүдэлсний дараах үеүүдэд эрдэсжүүлэгч бодис /фтор/ агуулсан оо хэрэглэвэл шүдний хатуу эдийн батжил сайжирна.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд