No menu items!
HomeГоо сайханТаны арьсанд үрчлээ нэмэх 6 хүчин зүйл

Таны арьсанд үрчлээ нэмэх 6 хүчин зүйл

-

Судалгаанаас харахад хоолны дэглэм, савангийн сонголт, тэр ч байтугай өдөр тутмын зуршил нь үрчлээ үүсхэд нөлөөлдөг гэжээ. Аль хоол хүнснээс зайлсхийх, нүүрээ хэрхэн зөв угаах, дэглэмээ хэрхэн өөрчлөхийг мэдэх нь хөгшрөх тусам залуу, үзэсгэлэнтэй хэвээр үлдэх боломжийг танд олгоно.

1. Нойргүй байх нь арьс хуурайшихад хүргэдэг

Судалгаагаар хэрэв та нэг шөнө нойргүй, өдөрт 5-аас бага цаг унтдаг бол энэ нь усны алдагдалд хүргэж, арьсыг хуурайшуулдаг гэжээ. Сайхан амрах нь залуужих, шинэ эсийн өсөлтийн түлхүүр тул амрахыг чухалчилбал илүү удаан залуу харагдах боломжтой.

2. Антиоксидант дутагдалтай байх нь илүү их үрчлээс үүсгэдэг

А, С, Е витамин, кали нь эрүүл арьсанд амин чухал үүрэгтэй. Илүү их ногоо, ялангуяа лууван, хулуу, улаан лооль, ногоон навчит ногоо идэхийг зөвлөж байна. Чидун жимсний тосыг хоол хүнсэндээ оруулах нь зүйтэй.

3. Улаан махны хэрэглээ

Улаан мах иддэг эмэгтэйчүүд илүү их үрчлээтдэг болохыг харуулсан Голландын судалгаа байдаг. Үүнээс илүү өндөр халуунд мах, өөх тос чанах нь чихрийн шижин өвчнийг үүсгэдэг гэжээ. Гэхдээ та бага мах идэж, шарсан мах биш шөл сонговол үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Дээрээс нь хоолондоо илүү их жимс оруулахыг хичээ.

4. Хатуу саван

Энэ нь арьсны рН-ийг өөрчилж, цочроож, хуурайшихад хүргэдэг. Эдгээр нь арьсны хамгаалалтыг арилгаж, эрт хөгшрөлтийг өдөөдөг. Хэрэв та хатуу шүлтлэг саван хэрэглэдэг бол энэ нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй юм.

5. “Моно” хоолны дэглэм нь арьсны хөгшрөлтийн процесст нөлөөлдөг

Энэ нь уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэр алдагдахад хүргэдэг бөгөөд арьсны өөрийгөө эмчлэх чадварыг бууруулдаг. Судалгаанаас харахад нүүрс ус нь эмэгтэйчүүдэд хамгийн их ач холбогдолтой байдаг бол эрчүүд залуу харагдахын тулд хангалттай хэмжээний уураг идэх шаардлагатай байдаг.

6. Уургийн дутагдал

Судалгаанаас харахад калорийн хэрэглээг хязгаарлах нь арьсны уян хатан чанар нөлөөлж улмаар үрчлээг нэмэгдүүлэх болно гэжээ. Энэ нь арьсыг эдгээх, нөхөн сэргээхээс сэргийлдэг. Эдгээр тохиолдлуудад коллагены эмчилгээ үнэхээр тус болох боловч уургийн нөлөөтэй харьцуулах аргагүй юм.

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд ашигладаг лайфхакуудыг сэтгэгдэл дээр хуваалцаарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд