No menu items!
HomeЭрүүл мэндЗөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог зүрхний шигдээсийн 6 шинж тэмдэг

Зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог зүрхний шигдээсийн 6 шинж тэмдэг

-

Зүрхний шигдээс нь эрт нас баралтын гол шалтгаануудын нэг болж байна. Гэсэн хэдий ч энэ нь бидний биед үл тоомсорлож болохгүй дохио өгдөг. Зүрхний шигдээсийн ерөнхий шинж тэмдгүүдийн талаар хүмүүс аль хэдийн мэдсэн байх. Гэхдээ зүрхний шигдээс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст өөр өөр байдлаар илэрдэг болжээ. Өвчинг аль болох өөрөөсөө хол байлгахын тулд эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой 6 шинж тэмдгийг энд оруулав.

Цээж гарын өвдөлт

Зүрхний шигдээс нь цээж, зүүн гарын өвдөлтөөр илэрдэг.Өвдөлт нь цочмог эсвэл гэнэтийн байж болно. Энэ нь таныг шөнө дунд сэрээж ч магадгүй юм. Тиймээс танд ийм  шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид хандах нь дээр.

Хурц өвдөлт

Ойртож буй зүрхний шигдээсийн зарим шинжийг хордлого, томуу, хүнд хэлбэрийн зүрхний өөр өвчинтэй андуурч болно. Заримдаа энэ өвчин нь эмэгтэйчүүдийн хэвлийн бүсэд дарамт шахалт үзүүлдэг.

Хүйтэн хөлс

Хүйтэн хөлс гарах нь эмэгтэйчүүдийн дунд тохиолддог бас нэг нийтлэг шинж тэмдэг юм. Энэ нь ямар нэгэн байдлаар стресстэй холбоотой юм шиг санагдаж магадгүй. Гэсэн хэдий ч, хэрэв танд урьд өмнө ийм шинж тэмдэг илрээгүй бол мэргэжлийн эмчид хандах нь дээр.

Амьсгал давчдах, толгой эргэх

Ямар ч шалтгаангүйгээр амьсгал давчдах юмбол зүрхний шигдээсийн шинж тэмдэг гэж ойлгож болно. Энэ үед эмэгтэйчүүдэд, хөдлөөгүйхэрнээ марафонд гүйсэн юм шиг санагддаг.

Ядаргаа нэмэгдэх

Хэрэв та амралтын дараа ч гэсэн хэт их ядарч, энгийн үйлдлүүдийг хийж чадахгүй (жишээлбэл, бие засах газар руу орох гэх мэт) бол энэ нь түгшүүртэй дохио.Таныг зүрх судасны тогтолцооны байдалдаа анхаарлаа хандуулах цаг болсоныг илтгэж байна.

Цээжний даралт, өвдөлт

Цээжний өвдөлт, таагүй байдал, цээжинд даралт мэдрэгдэх – эдгээр бүх шинж тэмдгүүд нь зүрхний шигдээсийг илтгэдэг. Гэсэн хэдий ч зарим эмэгтэйчүүдийнх цээжний зүүн талд биш харин бүхэл хэсэгтээ өвддөг. Хэрэв өвдөлт, даралт хэдэн минутын дотор арилахгүй бол эмчид яаралтай хандаарай.

Тэмдэглэл: Эдгээр шинж тэмдгүүд нь дан ганц зүрхний шигдээсийг илтгэж буй хэрэг биш юм. Гэсэн хэдий ч танд эдгээр зүйл давтагдаад байвал эмчид хандах хэрэгтэй. Эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь авах нь хүний ​​амь насыг аврах болно. Өөртөө анхаарал тавиарай!

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд