No menu items!
HomeОнцлохЭерэг бодол, талархал нь баяр баяслыг нэмэгдүүлдэг

Эерэг бодол, талархал нь баяр баяслыг нэмэгдүүлдэг

-

Та амьдралыг өөрийнхөөрөө үнэлж чаддаг уу, Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ?  эдгээр асуултыг өөрөөсөө асууснаар юуг өөрчлөх хэрэгтэйгээ мэдэх боломжтой.

Эерэг зүйлс, талархал нь сэтгэлгээнд энгийн өөрчлөлтийг авч ирж, баяр баяслыг нэмэгдүүлдэг. Мөн тархийг сэргээж, ёс суртахуун, хүмүүс хоорондын болон нийгмийн эерэг харилцаа, бусад ойлгох чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь тархинд аз жаргалын гормон ялгаруулдаг. Дараах зүйлс нь амьдралыг илүү их үнэлж, талархаж сурах, өөдрөг амьдрахад тусална.

Бусдад туслах

 Хэрэв туслах боломж байхгүй бол санаа тавих нь чухал юм. Бид нэгэн бүхэл зүйлийн нэгээхэн хэсэг бөгөөд бүгд л утга учир, зорилготой амьдардаг. “Амьдрал хайр дээр тогтдог” гэж дуу байдаг шүү дээ. Тэрхүү хайр энэрлийн нэгээхэн хэсэг нь бусдад туслах юм. Тиймээс бусдад өгч сурах нь амьдралыг илүү утга учиртай, үнэ цэнтэй болгодог төдийгүй байгаа зүйлдээ, энэ амьдралд хийж чадах бүх зүйлдээ талархах болно.

Оюун ухаандаа итгэх

 Өөрийн мэдрэмж, бодол санаандаа итгэх. Мэдрэхүйдээ анхаарлаа төвлөрүүлж, аз жаргалтай болгох зүйлд өөрийгөө чиглүүл. Ингэснээр амьдралын жижиг зүйлсийг ч үнэлж чадна. Айдаг, санаа зовдог зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн оронд тухайн цаг мөчийг эрхэмлэж, одоо байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Төлөвлөгөө боловсруулах нь стрессийг бууруулж, оюуны хүчийг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр амьдралаа бусдаас хамааралгүйгээр үнэлж сурах болно.

Өөрийгөө хайрла

Өөрийгөө хайрлаж байгаа хүн байгаа амьдралдаа илүү их талархалтай ханддаг. Саад бэрхшээлийг даван туулах тэнхээтэй байдаг. Өөрийгөө хайрлах нь туулж өнгөрүүлсэн бүхнээ даван туулах гол түлхүүр юм. Үүнийг мэдэрсний дараа хэн байх вэ гэдгээ мэдэх болно. Дипак Чопрагийн хэлснээр “өөрийгөө ямар ч болзолгүйгээр хайрлах нь алдаа дутагдал, дотоод эсэргүүцэл ба бэрхшээл, хуучин шарх гэх мэтийг хүлээн зөвшөөрөх явдал юм” гэжээ. Энэ нь зөвхөн нүүрэндээ инээмсэглэл тодруулах төдий биш юм. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, хэр өндөр түвшинд хүрснээ үнэлж сурах нь өөрийгөө хайрлах эхлэл юм. Өөрийгөө байгаагаар нь үнэл. Төгс төгөлдөр байх албагүй.

Эерэг зүйл дээр төвлөрөх

Эерэг төлөвтэй байвал үр бүтээлтэй байдаг. Эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр бүх зүйлд хүрч чадна. Ийм сэтгэлгээ нь амьдралыг илүү их үнэлж сурахад тусалдаг. Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.

Сайхан сэтгэлээр бусдад тусалсан үйлдэл юу байв?

Сүүлийн үед надад юу мэдрэгдэж байна вэ?

Надад ямар үйл ажиллагаа таалагдсан бэ?

Миний тухай болон амьдралын талаар эерэг бодлууд?

Шантрах үедээ юуг үнэлж чадах вэ? зэрэг.

Талархлын жагсаалт гаргах

Өдөр бүрийн төгсгөлд талархаж явдаг бүх зүйлээ бич. Амьдрал хэрхэн урагшилж, хандлага, итгэл үнэмшлээ хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэх болно. Талархаж байгаа зүйлс нь заавал том зүйлс байх  албагүй.

Завсарлага ав

 Хөгжихийн тулд юуны төлөө тэмцэх хэрэгтэйгээ мэдэх хэрэгтэй. Тэмцэх ёстой зүйлсийн нэг бол амьдралаас авах таашаал юм. Өөртөө, хайртай дотны хүмүүстээ цаг гаргах нь чухал. Байгальд гарах, аялах, зугаалах зэрэг нь маш их сэтгэл ханамжийг бэлэглэдэг.

Амжилтаа тэмдэглэ

Өөрийн гаргасан амжилт, цаашид үргэлжлүүлэн хийх зүйлсээ тэмдэглээрэй.Энэ өөрийгөө танин мэдэхэд их зүйлийг хэлж өгөх болно. Өглөө босоод үргэлжлүүлэн хийх шалтгаан байгаа гэсэн үг юм. Ийм өнцгөөс харахад ямар ч бэрхшээлийг даван туулж чадна. Гэхдээ энд амжилт чухал биш харин ахиц дэвшил гаргасан эсэх нь хамаатай. Өөрийн үнэ цэнийг үнэлж, амьдралын түүхийг бий болгохын тулд үүнийг харах нь чухал

Талархах

Энгийн нэг “баярлалаа”  гэдэг үгээр гүн гүнзгий, илүү утга учиртай холболт хийгддэг. Хэн нэгэнд, байгаа зүйлдээ талархаж сурснаар амьдрал илүү үнэ цэнтэй болдог.  Талархал нь хорвоо ертөнцийн гоо үзэсгэлэнг олж харахад тусална.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд