No menu items!
HomeХоол, шим тэжээлЯдаргаа тайлах 11 хүнс

Ядаргаа тайлах 11 хүнс

-

Хоол хүнс бол энергийн эх үүсвэр билээ.  Хооллолт нь эд, эсийн тасралтгүй шинэчлэгдэн нөхөн төлжих, бие махбодийн илч зарцуулалтанд шаардагдах шимт бодис, илчлэгийг нөхөх, фермент, даавар зэрэг бодисын солилцоог зохицуулагч бусад биологийн идэвхит нэгдлийн нийлэгжилтэнд шаардагдах бодисоор бие махбодийг хангадаг байна. Иймээс бодисын солилцоо, эд, эс, эрхтэний бүтэц, үйл ажиллагаа нь хоололтын байдлаас хамаардаг байна. Бүх төрлийн хоол, хүнс нь хүний биед зайлшгүй шаардлагатай шимт бодисоос бүрдэнэ.

Стресстсэн үед хоол идэх зуршил ихсэж ердийн үеэс их идэх, шарсан хуурсан хоол, чихэрлэг амттан идэх дуршил нэмэгддэг байна. Энэ нь таргалалт болон чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс ядарч сульдсан, стресст өртсөн үедээ дээр дурьдсан хүнсүүдээс татгалзаж, дараах хүнсүүдийг түлхүү хэрэглэвэл зохимжтой.

БОЛОВСРУУЛААГҮЙ ХООЛ ХҮНС

Стресст өртсөн үед чизбургер, шарсан төмс идэх дуршил нэмэгддэг. Энэ нь тэжээллэг чанар багатай. Боловсруулсан хоол хүнс, тухайлбал зарим савласан эсвэл лаазалсан хүнс, чихэр, түргэн хоол зэрэг нь хадгалалтын хугацааг уртасгах нэмэлт бодис, натри, транс өөх тосс ихтэй байдаг тул эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

ШИНЭХЭН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО

Хүнсний бүтээгдэхүүн шинэ байх тусмаа илүү их шим тэжээл агуулдаг. Жимс, хүнсний ногоо нь илчлэг багатай, хүний бие махбодид чухал шаардлагатай аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч, эслэгийг агуулсан байдаг учир өдөрт байнгын хэрэглээ болговол зохилтой. Улирлын чанартай жимс, ногоо нь байгалийн жамаар боловсорч гүйцсэн гэсэн үг юм.

КОФЕИН АГУУЛААГҮЙ УНДАА

Кофеин нь богино хугацаанд бие махбодийг сэргээх үйлчилгээтэй боловч бие махбодийг хангалттай энерги, эрч хүчээр хангаж чадахгүй. Сода, энергийн ундаа нь цэвэршүүлсэн элсэн чихэр ихээр агуулдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

АМЬТНЫ ГАРАЛТАЙ ӨӨХ ТОС

Царцдаггүй өөх тосыг Омега 9 дан ханаагүй тосны хүчлүүд, Омега 3 ба Омега 6 олон ханаагүй тосны хүчлүүд гэж ангилдаг ба эдгээр шингэн тоснуудын хүний бие организмд гүйцэтгэх үүрэг нь маш их юм. Жишээ нь зүрх судасны үйл ажиллагаанд тустай. Ханаагүй тосны хүчлүүд нь цусны судасны хананд үүссэн холестриныг уусгадаг учир зүрхний булчингийн ажил сайжирч тархи, холбогч эд холбоосууд , булчингууд болон бусад эрхтэнүүдийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлснөөр судасны уян хатан байдал, цусны бүрдэлийн чанар нэмэгдсэнээр судас хагарах , бүлэн үүсэх нь багасах магадлалтайгаас гадна цусны даралт буурдаг.

БҮХЭЛ ҮРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Хар талх буюу бүхэл үрийн гурилаар хийсэн талх нь эрүүл мэндэд маш их ашиг тустай аж. Хүн зөвхөн хар талх болон ус хэрэглэснээр урт удаан хугацааны турш амьдарч чадна гэж үздэг байна. Цагаан талхны хувьд хүний биед үзүүлэх нөлөө хар талхнаас өөр байдаг. Энэ нь цагаан гурилыг үйлдвэрийн аргаар боловсруулж эхэлсэнтэй холбоотой юм. Тийм учраас та  дээд гурилаар хийсэн гурилан бүтээгдэхүүнээс аль болох татгалзах нь зүйтэй.

Бүхэл  үрийн  гурил нь  эслэг,  магни  өндөртэй  тул  гэдэсний  гүрвэлзэх хөдөлгөөнийг  сайжруулж  биед  хуримтлагдсан хорт  бодисыг  шингээн гадагшлуулдаг. Уусдаг  эслэг-инулин  ихээр  агуулдаг  учраас  хүний  ходоод  гэдсэн  дэх бифидобактерийн үржлийг дэмжиж өтгөн хатах, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлээс хамгаалдаг. Аминдэм В1, ихээр агуулж буй тул зүрх судасны өвчнөөсурьдчилан сэргийлж, цөсний сувгийг цэвэрлэн, бодисын солилцоог идэвхижүүлдэг зэрэг олон төрлийн ач тустай.

САМАР БА ҮР

Самар, үр нь ядаргаа тайлах, өлсгөх мэдрэмжийг бууруулах хамгийн сайн хүнс юм. Төрөл бүрийн самар, үрийг хүнсэндээ хэрэглэх нь эрч хүчийг нэмэгдүүлдэг. Бүйлс, Бразил самар, кешью, hazelnuts, pecans, хушга, наранцэцгийн үр зэргийг хэрэглэх нь зохимжой.

УС

Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс билээ. Ус уух нь энергийн түвшинг нэмэгдүүлдэг.

ГАДИЛ

Судлаачид гадил жимс нь биеийг энергээр хангадаг болохыг тогтоожээ. Гадил жимс нь кали, эслэг, амин дэм, нүүрс усаарбаялаг бөгөөд биеийн энергийг нэмэгдүүлдэг. Гадилд агуулагдах амин хүчил, уураг нь биед “серотонин” ялгаруулснаар болсноор тайвшруулж, стресс тайлах үйлчилгээтэй.

ОВЬЁОС

Овьёос нь зөвхөн өглөөний хоол биш. Овьёос нь эслэг, уургаар баялаг юм. Бүх овьёос антиоксидантаар баялаг бөгөөд цусан дахь холестерины түвшинг бууруулдаг.

Цусан дахь сахар ба инсулины хариу урвалыг бууруулж, дотор гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн цусан дахь сахарын түвшинг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг зэрэг олон талын ач холбогдолтой.

ЧИА ҮР

Чиа үрэнд агуулагдах эрдэс бодис нь хүний энергийн түвшинг онцгой нэмэгдүүлж, өдрийн турш ядрахгүй байх эрч хүчийг бэлэглэдэг. Тиймээс хүмүүс өглөөний цайндаа чиа үрийг ихээхэн хэрэглэх болсон. Үүнээс гадна чиа үр нь хүний биед маш олон төрлийн ашигт тустай.  Чиа үрэнд агуулагдах эслэг нь хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэж, эмэгтэйчүүдийн биед ихээр ялгарах “эстроген” дааврыг тэнцвэржүүлдэг байна.  

ВИТАМИН БА НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ

Хэрэв та хоол хүнснээсээ хэрэгцээт амин дэмээ хангалттай хэмжээгээр авч чадахгйү байна гэж үзвэл амин дэм уух талаар бодож үзээрэй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд