No menu items!
HomeМинималист хэв маягМинимал хэв маягаар гэрээ тохижуулах 10 арга

Минимал хэв маягаар гэрээ тохижуулах 10 арга

-

Япончуудын минимал хэв маягаар гэрээ хэрхэн тохижуулдаг талаар сонирхоцгооё.

Хөндлөн шугамыг ашиглах

Японы минимализмын энгийн бөгөөд дэгжин байдал нь цэвэр, хурц ирмэг, хөндлөн шугамыг чухалчилдагтай холбоотой юм. Уламжлал ёсоор хэвтээ шугамыг ихэвчлэн ашигладаг бөгөөд энэ нь харааны мэдрэхүйд тайван, жигд энергийн урсгалыг бий болгодог.

Байгалийн материал ашиглах

Минимализмын тулгын чулууны нэг бол энгийн, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, элементүүдийг дотоод засалдаа ашиглах юм. Модон шал, ханын хавтан, таазнаас авахуулаад зочны өрөөний голд байрлах модон тавиур нь орон зайг эрс өөрчилдөг.

Төвийг сахисан өнгө сонгох

Зөөлөн, төвийг сахисан өнгөт палитрууд нь тайвширлыг бий болгодог. Цагаан эсвэл модон ханын дэвсгэр дээр бага тодосгогч өнгө нь сэтгэл татам, тайван амгалан байдлыг нэмэгдүүлдэг.

Замбараагүй дизайн

Гэртээ ийм дизайныг бүтээх нь зөвхөн зайлшгүй шаардлагатай, өдөр тутамдаа ашигладаг зүйлсээ хадгалахад тохиромжтой.

Орон зайг цэлгэр байлгах

Том цонх, нарны тусгал орон зайг гэрэлтүүлж чадна. Ханаа цулгуй байлгах нь орон зайг цэлгэр харагдуулдаг. Төвийг сахисан өнгөт палитр, цагаан хана, минималист хэв маягийн хослол нь бага зайд ч гэсэн цэлгэр байдлыг бий болгодог.

Унтах орчныг тухтай байлгах

 Зарим минималистууд ор дэрний нэмэлт хэрэглэл, чимэглэлийг орхиж, цулгуй өнгийн цагаан хэрэглэл, дэр л ашигладаг.  

Уран баримал, гоёмсог гэрлийн  чийдэнг сонгох

Минималист чимэглэлийн нэг арга  нь гялалзсан атлаа өвөрмөц бүтэцтэй гэрлийн бүрхүүл юм. Зөөлөн, цагаан эсвэл цөцгийн өнгөтэйг сонгох нь өрөөн дэх гэрэлтүүлгийг сайжруулдаг.

Өрөө бүрт эрчим хүчний урсгалыг бий болгох

Зэн, минималист орон зайг бий болгох хамгийн чухал арга нь өрөөн дэх эрчим хүчний урсгал юм.  Эмх замбараагүй байдлыг арилгаж, байгалийн аялгууг бий болгосноор эрүүл энергийн урсгалыг дэмжих тэнцвэржүүлдэг.

Архитектурын өвөрмөц шийдэл

Японы минимализм нь бүтцийг хамардаг тул архитектурын нарийн ширийн зүйлсээр дотоод заслаа сайжруулдаг.

Сүрлэн шалны дэвсгэр

Татами дэвсгэр нь Японы дизайны салшгүй нэг хэсэг юм. Энэ нь өрөөг үзэмжтэй харагдуулах бүтцийн элемент болдог.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд