No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилҮл тоомсорлох нь хүүхдийн хэлний хөгжилд бэрхшээл учруулдаг

Үл тоомсорлох нь хүүхдийн хэлний хөгжилд бэрхшээл учруулдаг

-

Хэл ярианы хоцрогдол нь харилцааны эмгэгийн нэг хэлбэр юм. Насандаа тохирсон хэлний хөгжлийн чухал үе шатыг хангаж чадахгүй үед үүсдэг. Хэл ярианы дутуу хөгжил гэдэгт сонсгол, оюун ухаан нь хэвийн боловч хэл ярианы цогц тогтолцоо-авиан дуудлага, үг найруулгын тал нь буруу хөгжсөн хэл ярианы нарийн төвөгтэй янз бүрийн бэрхшээлүүд багтдаг.

Мичиганы их сургуулийн судалгаагаар хэл ярианы хөгжлийн хоцрогдол сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 5-10 хувьд нөлөөлдөг гэжээ. Хэлний чадвар бусад хүүхдүүдийнхээс бага хурдтай хөгжих бөгөөд өөрсдийгөө илэрхийлэх, бусдыг ойлгоход бэрхшээлтэй байдаг.

Хүүхдийн хэл ярианы хөгжилд гурван зүйл нөлөөлдөг

Нэгдүгээрт, бие бялдрын хөгжил, ямар нэгэн бэртэл гэмтэл авч байсан эсэх,

Хоёрдугаарт, хэл яриаг хөгжүүлэх орчин бүрдээгүй нөхцөлд ярих чадвар муу байдаг. 

Гуравдугаарт, тухайн хэлний онцлог  

Төрөл

Энэ нь хүлээн авах, илэрхийлэх чадвартай холбоотой. Хэлний хүлээн авалтын хомсдол нь хүүхэд хэлийг ойлгоход бэрхшээлтэй үед тохиолддог. Хүүхэд ярихдаа тухайн зүйлээ зөв илэрхийлж чадахгүй үед  хэлний илэрхий экспресс үүсдэг.

Шинж тэмдэг

5 сартайдаа шулганахгүй байх

2 настайдаа ярихгүй байх

3 нас хүрэхэд богино өгүүлбэрээр ярих чадваргүй байдал

Зааврыг дагахад бэрхшээлтэй байдаг

Дуудлага муутай

Өгүүлбэрийн дараалал буруу. Хэл яриа нь ойлгомжгүй. Өөрт нь хандсан яриаг ойлгох боловч санаа бодлоо илэрхийлэх чадваргүй байх

Өгүүлбэрээс үг орхигдуулах зэрэг

Шалтгаан

Хүүхдүүдийн хэл ярианы хоцрогдол нь олон янзын шалтгаантай байдаг. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Нийтлэг шалтгаануудад дараахь зүйлс орно.

Сонсголын бэрхшээл: Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд хэл ярианы бэрхшээлтэй байх нь элбэг байдаг.

Аутизм: Аутизм нь хэл ярианы хоцрогдолыг бий болгодог бөгөөд энэ нь харилцаанд нөлөөлдөг.

Оюуны хөгжлийн бэрхшээл: Оюуны олон янзын бэрхшээл нь хэл ярианы хоцрогдол үүсгэдэг. Сэтгэлзүйн асуудал: Эдгээр нь хэл ярианы хоцрогдол үүсгэдэг. Жишээлбэл, үл тоомсорлох нь хүүхдийн хэлний хөгжилд бэрхшээл учруулж болзошгүй юм.

Хэлний бэрхшээл үүсгэх эрсдэлт хүчин зүйлс:

АНУ-ын Урьдчилан сэргийлэх үйлчилгээний ажлын хэсгийн мэдээлснээр хэл ярианы бэрхшээлийг бий болгох эрсдэлт хүчин зүйлд дараахь зүйлс орно.

Дутуу төрсөн

Бага жинтэй

Удамшил

Хэрхэн оношлох вэ?

Эмнэлгийн нарийвчилсан үзлэг хийсний дараа хэл засалчид хандах эсэхийг шийднэ.  Хүүхдийг хэл ярианы хоцрогдолтой эсэхийг тодорхойлохын тулд хүүхдийн илэрхийлэх чадвар, хүлээн авах чадварын цогц үнэлгээг хийнэ. Аман ба аман бус харилцааны янз бүрийн хэлбэрт төвлөрч шалгадаг.

Эмчилгээ

Оношлогдсоны дараа хэл заслын эмчилгээнд хамрагдах болно. Хүүхдийн хэлний хөгжил болон наснаас хамааран өөр өөр байна. Эрт арга хэмжээ авснаар хүүхдүүд хэлнийхээ хөгжлийн үед шатыг хурдан гүйцдэг.

Хэл ярианы хөгжлийг дэмжих зөвлөмжүүд

Хүүхдийнхээ хэл ярианы хөгжлийг дэмжихийн тулд эдгээр зөвлөмжийг дагаарай.

Хүүхдээ хэлд орох үеэс нь эхлэн ярилцах

Хүүхэдтэйгээ бүтэн өгүүлбэрээр ярих

Хүүхэддээ чангаар ном уншиж өгөх

Хүүхдийнхээ асуултанд хариулах

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд